Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Зөвлөмж: Нойргүйдлийг хэрхэн ялах вэ

Зөвлөмж: Нойргүйдлийг хэрхэн ялах вэ
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 13
Нойр ханахгүй байхын нэг шалтгаан нь Нойргүйдэл. Дэлхийн хүмүүсийн 95 хувь нь амьдралдаа ядаж нэг удаа нойргүйдэж үзсэн байдаг. Унтах гэж яаж ч ядаад унтаж чадахгүй хөрвөөн зовно. Унтаж чадахгүй нь гэж бодох тусам нойр хүрэхгүй, шөнөжин зовдог. Үүнээс болоод унтаж чадахгүй байх вий гэж айх рефлекс тогтох нь бий. Нойр нь хүрээд суугаагаараа зүүрмэглэн нүд нь анилдах мөртөө орондоо оронгуут нойр нь “яваад өгдөг”. Унтахгүйгээр орондоо хэвтэх тусам нойргүйдэл улам даамжирдаг аюултай, тиймээс унтахгүй байвал босоод ажлаа хийх, ном унших зэргээр хэсэг байгаад, нойроо дахин хүрэхийг хүлээвэл зүйтэй. Хэрэв та зөвхөн насанд хүрэгсэд л нойргүйтэлтэй тулгардаг гэж бодож байгаа бол үгүй юм
- 1-5 насны хүүхдүүдийн 25 хувь нь нойргүйддэг. Өсвөр насныхан нойр хэвийн бус болсноос болоод депресст орох, бэлгийн хөгжилд нь муугаар нөлөөлөх зэрэг байдал илэрдэг.
Нойргүйдэлд хамгийн ихээр өртдөг хүмүүс бол дунд насныхан юм. Учир нь ажлын ачаалал, амьдралын элдэв асуудал ихтэй байдаг нь энэ насныхан нойргүйдэх үндсэн шалтгаан болдог. Харин 65 – аас дээш насныхны нойргүйдлийн шалтгаан нь огт өөр. 
Эрүүл мэнд муудсанаас, тоймгүй олон эм уудгаас, амьдралын түвшин буурснаас, өдрийн дэглэм алдагдсанаас организмынх нь дотоод цаг өөрчлөгдсөнөөс гэх зэрэг шалтгаантай байдаг. Мөн настай хүмүүст хуурамч нойргүйдэл их тохиолддог. Хуурамч нойргүйдэлтэй хүн зөвхөн сэрсэн үеүүдээ л санаад, хооронд нь унтсан гэдгээ мэдэхгүй, өөрийгөө цурамхийлгүй хоносон мэтээр боддог.
Эрдэмтэд нойртой холбоотой 82 өвчин байдгийг тогтоосон байдаг. Эдгээр өвчний ихэнхи нь нойрыг хэвийн бус болгоод зогсохгүй амьдралын сайн сайхныг ч биднээс авч оддог. Нойргүйдэл гээч гай насанд хүрсэн хүмүүсийн 15 хувийг хэдэн сар, тэр ч байтугай хэдэн жилээр тарчлаан зовоох тохиолдол олон. Нойргүйдэл хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдгийн учир нь нойрсож байх үед тархины болон бусад эд эсэнд өдрийн турш хуримтлагдсан олон чухал биологийн идэвхит бодиснууд “агуулахаасаа” гарч хэрэгцээт газрууд руу очдог. Мөн олон төрлийн гормон зөвхөн нойрсож байх үед боловсрон гарч шууд хэрэглэгдэхээс гадна нөөцлөгдөж байдаг. Дархлааны эсрэг биесийн “үйлдвэрлэл” ч нойрон дунд идэвхжинэ, мэдрэлийн систем ба оюуны үйл ажиллагаанд нойр онц чухал үүрэгтэй гэдгийг хэн ч мэдэх билээ.
Хэвийн нойр гэж юу вэ
Нойр нь таван циклээс бүрдэх агаад цикл тус бүр 90 минут орчим үргэлжилдэг. Цикл бүр 4 үед хуваагдах бөгөөд үүний хоёр нь бүрэн, гүн нойрны үе байна.
  • Нэгдүгээр үе бол тайван нойрны үе. Энэ үедээ нойрсож байгаа хүнийг сэрээхэд маш амархан, огт унтаагүй байсан мэт сэрдэг.
  • Хоёрдугаар үед тархины ритм удааширч ирнэ, нүд гадны нөлөөнд цочрохоо болино.
  • Гуравдугаар үед организмын бүх системийн ажиллагаа удааширна.
  • Дөрөвдүгээр үе ирэхэд гүн нойрсол явагдана: бүх мэдрэхүй “унтаж” эргэн тойрноо огт мэдрэхээ болино. Чухамхүү энэ гүн нойрслын үед л зүүд зүүдлэгддэг. Нойрны энэ дөрвөн үеийг бүгдийг туулж унтсан хүн сэрэхдээ бие нь бүрэн гүйцэд амарсан, сэтгэл санаа нь цовоо сэргэлэн болсон байдаг. Нэг л үе орхигдсон, эсвэл хэтэрхий богино байсан бол бие нь амраагүй байдаг бөгөөд үүнийг бид “нойр авсангүй”, “ханатлаа унтсангүй” гэж хэлдэг.
УХТЭ МЭДРЭЛ СУДЛАЛЫН КАБИНЕТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн