Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Зөвлөмж: ​Архитай хамт хэрэглэж болохгүй долоон хүнс

Зөвлөмж: ​Архитай хамт хэрэглэж болохгүй долоон хүнс
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 2
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын өдрүүд айсуу. Энэ өдрүүдэд согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгддэг. Биеэ хянах чадваргүй болтлоо ууж шинэ жилийг угтах нь тийм ч таатай биш. Тэгвэл ОХУ-ын Эмч нарын холбооноос согтууруулах ундааны талаар зөвлөмж гаргасныг хүргэж байна. Архитай харшилдаг эдгээр долоон хүнсийг хэрэглэхгүй байх нь согтохгүйгээр “эрүүл шинэ жил”-ийг угтах боломжийг олгоно.
1. Кремтэй бялуу
Алкоголийн төрлийг чихэрлэг зүйлс, тэр дундаа кремтэй бялуутай хамт уух хэрэггүй. Учир нь ходоод эдгээрийг зэрэг болосвруулж чаддаггүй. Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг тул хүний бие эхлээд бялууны кремэнд агуулагддаг тосны хэмжээг яаравчлан задалдаг. Тиймээс энэ үед архийг мартаж орхидог. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны хорыг шүүдэггүй. Ийнхүү согтууруулах ундаа цусанд хорт бодисоо тарааснаар шартаж, ходоод хүндээр шархалдаг байна. Бялуунд хүний биед ашиггүй нүүрс ус ихээр агуулагддаг. Өөх тос нь глюкоз болон задарч, цусаар дамжин тархины эс, булчингийн эс зэрэг биеийг бүрдүүлж буй эсүүдийн энергийн эх үүсвэр болдог. Харин глюкозын хэмжээ ихэдвэл илүүдэл глюкоз нь элэг болон булчинд гликоген болон хуримтлагдана. Бүхий л хортой бодисуудыг хоргүйжүүлж байдаг элэг гэдэг эрхтэн маань энэ хоёрыг зэрэг хэрэглэснээр хамгаалах чадваргүй болдог.
2. Шоколад
Согтууруулах төрлийн ундаа болон шоколадыг хамтад нь хэрэглэх нь нойр булчирхайд тун сөрөг нөлөөтэй. Хамтад нь хэрэглэснээр шоколад нь тодорхой сувгуудыг хааж нойр булчирхайд ачлаалал өгдөг. Өөрөөр хэлбэл шоколад эд эрхтнүүдийг “унтаа” байдалд оруулж, улмаар нойр булчирхайг үрэвсүүлдэг.
3. Улаан лооль
Согтууруулах ундааны төрөл, тэр дундаа архитай хамт улаан лоолийг хэрэглэж болохгүй. Тэдний аль аль нь бие биеийнхээ эсрэг сөрөг чанарыг агуулж байдаг. Улаан лоолын органик хүчил архитай нийлснээр ходоодыг амархан шархлуулж, үрэвсүүлдэг. Түүнчлэн улаан лоолийг согтууруулах төрлийн ундаатай хэрэглэснээр гэдэс дүүрч, гэдэсний хямрал болох аюултай.
4. Өөхтэй шарсан мах
Шарсан өөхтэй мах нь архи, согтууруулах ундааны үйлчлэлийг уртасгадаг. Шарсан мах, согтууруулах ундааг хамтад нь хэрэглэснээр ходоод, элэг, цөсөнд нэмэлт ачаалал ирдэг. Өөрөөр хэлбэл архи, согтууруулах ундаа таны биед удаан үйлчилж, дотоод эрхтэнүүдийг өвчлүүлнэ.
5. Зарим төрлийн зууш
Мексик салат буюу шинэ ногооны салат нь архи, согтууруулах ундааны нөлөөг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй. Энэ хоёрыг хамтад нь хэрэглэснээр улаан хоолой болон ходоодыг шархлуулах нөлөөтэй.
6. Даршилсан ногоо
Даршилсан ногоонд далд давс буюу төдийлөн шорвог амтагдахгүй ч маш их хэмжээний давс агуулагдаж байдаг. Хэвийн үед бөөр хүний биед байх давсны хэмжээг зохицуулж байдаг. Гэтэл согтууруулах ундаа ууж, бөөр элгэнд ачаалал өгснөөр бөөр нэмэлт ачааллаа даахаа больж, улмаар давсыг гадагш хөөн гаргах чадваргүй болдог. Ингэснээр биеийн шингэний тэнвэртэй байдал алдагдаж, бөөр элгэнд нэмэлт ачаалал өгч, өвчлөх нь хурдан байх болно. Түүнчлэн давс хэтрүүлснээр цусны даралт ихдэж, цус харвалтын гол шалтгаан болдог. Хэдий даршилсан хүнс архитай зохицдог ч усанд агуулагдсан давс хорт чанар ихтэй байдаг аж.
7. Усан үзэм, амтат гуа, тарвас
Үр жимсийг согтууруулах ундаа тэр дундаа дарс, цагаан архитай хослуула хэрэглэх нь биеийг хордуулдаг. Нэг үгээр амархан шартах шалтгаан болдог. Биед согтууруулах ундаа болон дээрх гурван жимс жимс орж ирснээр бялуу идсэнтэй адил хүний бие эхлээд амттаны сахарын хэмжээг зохицуулах гэж яаравчилдаг. Ингэснээр шартах, элгээ өвчлүүлэх эхлэл болдог. Өлөн элгэн дээрээ архи, амтат гуа, усан үзэм, тарвас зэргийг идсэнээр амархан согтож, удаан шартдаг. Хэдий жимсэнд агуулагддаг фруктоз нь Архи ууж дууссан даруйдаа амттан, жимс идэх нь согтоогүй байдлаа хадгалахад тань тусална. Гэхдээ фруктоз нь этилийн спиртийг исэлдүүлж хурдан задалснаар биеэс гадагшлуулдаг давуу талтай ч дээр дурдсан гурван жимс хэт чихэрлэг тул энэ үйлчлэлийг үзүүлж чаддаггүй байна. Тиймээс сан үзэм, амтат гуа, тарваснаас бусад жимсийг согтууруулах ундаатай хэрэглэж болно гэсэн үг.
Дарс, бяслаг
Дарс болон бяслаг нь хоорондоо гайхалтай зохицдог. Бяслаг нь органик бүтээгдэхүүн бөгөөд кальци болон бусад эрдсүүдийг агуулж байдаг тул дарсан дахь “полифенолс” хэмээх бодисыг шингээхэд тусалдаг байна. Эдгээр нь амт болон ашиг тусаараа гайхалтай зохицдог байна.
Өөхгүй мах, зарим төрлийн салат
Согтууруулах ундаа, тэр дундаа архи уухдаа хүрэн манжингийн салат, төмсний салат идвэл гайхалтай зохицно. Учир нь архи уух үеэр зүрхний кальц болон бусад эрдэс алдагдаж байдаг. Тиймээс хүрэн манжин, төмс зэрэг нь шингээгч агуулдагаас гадна, витамин С-гийн маш том эх үүсвэр болдог тул согтоохгүй, шартаахгүй. Түүнчлэн архи ууж байх үед алдагдсан кальци, витамин С-г нөхсөнөөр элэг, бөөрөнд ачаалал өгөхгүй гэсэн үг. Гол нь ногоогоо чанасан байх хэрэгтэйгээс гадна архитай харшилдаг зүйлс ороогүй байх ёстой.
Түүнчлэн согтууруулах ундааны маш сайн даруулга бол өөхгүй чанасан мах. Гэхдээ мах нь загас эсвэл далайн гаралтай амьтных байх ёстой. Тэр дундаа дөрвөөс найман цаг зарцуулж утсан загас байвал бүр сайн. Далайн гаралтай амьтны мах нь шингэц сайтайгаас гадна, архи уух үеэр алдаж байгаа зүрхний кальцаа давсалсан зуушаар нөхөх боломжтой./ Гэхдээ үүнд даршилсан давстай ногоо орохгүй/
САНУУЛАХАД... 
Хурдан согтож, удаан шартъя гэвэл жимс, бялуу, натри ихтэй хүнс хэрэглэнэ. Энэ нь тийм ч таатай биш шүү дээ. Харин согтохгүй байя гэвэл чанасан ногоо, талх нарийн боов идэх хэрэгтэй. Мөн тос багатай уураглаг хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй.
Хүмүүс согтууруулах ундаа уухдаа идэх хэрэгтэй гээд амаараа гартал хоол иддэг нь хамгийн буруу . Тэгээд ч таарсан болгоноо идэх биш хөц будаа буюу овъёос, хүүхдийн каш болж өгвөл идэх хэрэгтэй. Энэ нь маш их үр дүнтэй. Архи уухаасаа өмнө ядаж 30 минутын өмнө юм идсэн байх хэрэгтэй.
Манайхан согтууруулах үйлчилгээтэй ундаануудыг хольж уувал хурдан согтоно гэдгээ мэддэг ч уух зүйлс дуусах цагт хольж уучихаад согтох, цаашлаад шартах нь бий. Тиймээс ядахдаа юуг юутай хольж уувал арай дээр вээ гэдгээ бодолцох хэрэгтэй. Хамгийн хурдан согтоодог согтууруулах ундааны төрөлд коньяк, ром дарс, виски, ликёр зэрэг ордог. Харин хамт хэрэглэж болохгүй согтууруулах ундааны төрөл нь архи болон портвэйн, архи болон оргилуун дарс, вино болон пиво, вермут болон коньяк зэрэг байдаг аж.
Спирт нь архи ууснаас хойш таван минутын дараа цусанд шимэгддэг бөгөөд 30-120 минутын хугацаанд цусанд орсон спиртийн хэмжээ хамгийн их болдог. Нэг дор хурдан уух нь цусан дахь спиртийг хурдан нэмэгдүүлж хурдан согтооно. Харин удаан тайван уувал этилийн спирт хангалттай хугацаанд задарч амархан согтохгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн