Артерийн даралт ихсэх өвчнийг явц байдлаар нь I, II, III үе гэж ангилдаг байна. Артерийн даралт ихсэх өвчний үед үе шатнаасаа шалтгаалан дараах шинж тэмдгүүд илэрнэ.
I үе -Артерийн даралт 140/90-159/99 мм.муб -Толгой өвдөх, дүүрэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрнэ. -Эрхтэн системийн талаас эмгэг өөрчлөлт илрэхгүй. II үе -Артерийн даралт 160/100-179/109 мм.муб -Толгой өвдөх, дүүрэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрнэ. -Эрхтэн системийн талаас зүрх зүүн тийшээ томрох, нүдний угийн артер нарийсах зэрэг шинж тэмдэг илэрнэ. III үе -Артөрийн даралт 180 мм.муб-аас их болох -I, II үед илрэх шинжүүдээс гадна эрхтэн системийн өөрчлөлт гүнзгийрч, бүтцийн өөрчлөлтүүд бий болж, хүндрэл үүсэж эхэлдэг байна.
-Зүрхний үйл ажиллагааны дутагдал /амьсгаадах, хавагнах, судасны цохилт олшрох/
-Тархины үйл ажиллагааны өөрчлөлт /ой тогтоолт муудах, мартамхай болох, хэл орооцолдох/ -Тархинд саа, саажилт үүсэх -Нүдний угт цус харвалт, хаван үүсэх -Бөөрний уйл ажиллагааны дутагдал үүсэх /ам цангах. шөнө ихээр шээх, өдрийн шээс багасах, бие ядрах, цусны даралт байнга өндөр байх, махан хоолонд дургүй болох/
Артерийн даралтын ЗАСАЖ БОЛОХ эрсдэлт хүчин зүйлүүд
Тамхины хэрэглээ Тамхи нь эрүүл мэндэд асар их хортой, цагаас эрт үхэлд хүргэдэг гол эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тамхинаас шалтгаалсан 40 гаруй өвчин, 20 орчим төрлийн хавдар байгааг шинжлэх ухаан аль хэдийн нотолсон юм. Тамхины хоронд зөвхөн тамхичид төдийгүй түүний дэргэд байгаа хүмүүс нэрвэгддэг.
Давсны хэрэглээ их байх Давс нь хүний бие мах бодид шаардлагатай боловч түүнийг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх өвчин, түүний хүндрэл болох тархинд цус харвах, зүрхний титэм судасны хурц дутагдал, мѳн бѳѳрний өвчинд өртөх өндөр эрсдэл дагуулдаг нь нэгэнт нотлогдсон юм. Иймд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн өдөрт цайны халбаганы талаар буюу 2-3 гр давс, хүүхэд түүнээс багаар хэрэглэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Сонгдо эмнэлэг