Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Зөвлөгөө: ​Циститийг хэрхэн эмчлэх вэ

Зөвлөгөө: ​Циститийг хэрхэн эмчлэх вэ
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 25
Хүйтний улирал эхэлмэгч охид бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоож эхэлдэг нэг өвчин бол “давсагны ханиад” хэмээн нэрлэгддэг цистит юм. Энэ өвчнийг нэг туссан бол дахин сэдэрч болзошгүй байдаг байна. Тиймээс эмчилгээ хийж циститийг эмчлэхээс илүү гам барих нь маш чухал.
Циститийг хэрхэн эмчлэх талаар Сонгдо эмнэлгийн их эмч Б.Болдсайхан эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Цистит бол давсагны хурц үрэвсэл.Давсаг өөрөө гурван давхаргатай. Гол хэсэг нь зузаан булчин байгаа. Дотор талаар нь өнгөлсөн салст, гадна талыг нь хамгаалсан холбогч эдийн хальстай. Давсагны үрэвсэл гэхээр их төлөв дотор талын салст цочроод, түүнээс болж булчингууд агшдаг. Тийм учраас цистит хөдөлгөх үед баралгин ууж болно. Өөрөөр хэлбэл, булчин сулрах эм ууна гэсэн үг. Мөн шингэн сайн уух хэрэгтэй. Давсганд шингэн сайн хуримтлагдаж байж давсаг өөрөө сулран тайвширч, амархан цочрон, агшиж өвдөх нь гайгүй болно.
Хэрэв эмэгтэйчүүдийн ямар нэгэн өвчин, үтрээний үрэвсэл байвал түүнийгээ сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Учир нь, шээсний сүв яг үтрээний хажууд талд байдаг учраас дээшээ өгсөх замын халдвар авч үргэлж цистит хөдлөөд байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эмчит үзүүлж сайтар эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Ер нь охин хүүхдээ бүр багаас нь хүндээр бие засаад бөгсөө арчихдаа зөвхөн урдаас хойш чиглэсэн хөдөлгөөнөөр арчуулж сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол анусны эргэн тойронд тарсан гэдэсний нян үтрээ шээсний сүв рүү орох магадлал маш өндөр байдаг. Зөвхөн урдаас хойш арчихаас гадна охин хүүхдийг өдөр нэг удаа угаалаг хийж сургавал тун сайн. Ингэж заншсанаар насан туршийн олон өвчнөөс хамгаална. Охин хүүхэд ч гэлтгүй орчин үед ус хүрэлцээтэй болсон тул эрэгтэй хүүхдийг ч тэгж сургавал зүгээр дээ.
Циститийг сэдрээхгүй, гэрийн нөхцөлд эмчилж болох аргуудаас

1. Шарсан хуурсан хүнс, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргээс зайлсхийх хэрэгтэй. Тэдэнд агуулагдах найрлага таны шээсийг илүү хүчиллэг болгосноор, өвчнийг улам хүндрүүлэх аюултай. Мөн алкогольны болон каффейны төрлийн ундааг хязгаарлах нь зөв. Эдгээр бүтээгдэхүүн нь шингэний дутагдалд оруулдаг учраас циститийг бүр сэдрээнэ. Хүнсэндээ тарвас, шинэ өргөст хэмх түлхүү хэрэглэх нь тустай.
2. Циститийн шинж тэмдгүүд мэдэгдэж эхэлмэгц 3 цагийн турш, 20 минутын зайтайгаар хагас аяга ус уу. Энэ нь шээсний замаас бактеруудыг хөөхөд тусална. Хэрэв дан ганц ус уух боломжгүй байвал лемоны шүүс, ургамлын цай ууж болох юм. Мөн цангис жимсний шүүс цистит өвчинд тустай гэх баталгаа бий. Гэхдээ ямар ч шүүс уусан сахарын агууламж багатайг нь сонгоорой.
3. Циститийн шинж илэрхсэн үед секс, тампон хоёроос зайлсхий. Үрэвссэн хэсгийг улам шархлуулж болзошгүй.
4. Даарч болохгүй. Бүсгүйчүүд ихэвчлэн доороосоо даарснаас үүдэн цистит сэдэрдэг. Тиймээс даарахгүй, шөнө унтахдаа хөнжлөө сайн зузаал.
5. Нарийн танга, нийлэг дотуур хувца өмсөхөөс зайлсхийж, даавуун, болж өгвөл шортон биед халгүй дотуур хувцсыг сонгон хэрэглэх хэрэгтэй. Ямар нэг хүйтэн нойтон мөс цас, гантиг сандлан дээр бүү суу. Шээс хүрмэгц давсгаа суллаж байгаарай, шээсээ удаан тэвчвэл цистит дахин сэдэрнэ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн