Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг. Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг Peripheral хаван нь хавангийн нь хамгийн түгээмэл хэлбэр нь бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг. Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдснаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмсснөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө. Хүний биеийн 50-86 хувийг ус эзэлдэг. Энэ усны ойролцоогоор 2/3 нь эсүүдэд, үлдсэн хэсэг нь эс хоорондын орон зай буюу хөндийд байдаг. Тэгвэл уг хөндийн шингэний хэмжээг ихэссэнээр хаван үүсдэг гэж үздэг. Хэрэв танд ийм асуудал тулгараад байгаа бол эмчид хандан түүнтэй зөвлөлдөх хэрэгтэй бөгөөд учир нь хийгдэх эмчилгээ нь анхдагч шалтгаанаас нь ихээхэн хамаардаг. Хаван нь венийн судасны өвчин, бөөр, бамбай булчирхай өвчлөх, шөнийн цагаар хэтрүүлэн идэх зэрэг шалтгаануудаас үүснэ.
Хавантай хэрхэн тэмцэх вэ?
Хоол хүнсэндээ анхаар /нэн тэргүүнд хэрэглэж буй хүнсэндээ анхаарч давс болон дахин боловсруулсан нүүрс усныхаа хэрэглээг багасгах шаардлагатай. Иймээс та болж өгвөл хурц хоол хүнснээс татгалзаж, унтахынхаа өмнө элдэв хоол идэж ходоодоо цочроохгүй байвал сайн.
Амин дэм болон эрдэс бодисуудыг мартаж болохгүй /Таны бие организмд шинэхэн жимс, ногоо дутагдаж байгааг хаван нэг ёсондоо хэлээд өгдөг гэсэн үг. Тэгэхээр кали болон магниар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээ хэрэгтэй./
Хөдөл, хөдөл, хөдөл /Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай бол алв болох явган алхахыг хичээж, өглөө болгон дасгал хийж байвал хавагнахаас сэргийлж болно. Мөн бие организм дахь илүүдэл ус нь биел ачаалал өгснөөр шахагдан гардаг байна./
Хавантай байна гэдэг нь уснаас татгалз гэсэн үг биш . /Та өдөрт 2 литрээс багагүй ус уух ёстой. Учир нь шөнийнхөө хэрэгцээг өдөртөө нөхөж байгаа хэрэг юм. Түүнчлэн зүрхний дутагдалд орсон болон бөөрний асуудалтай хүмүүс ундны дэглэмийн талаар эмчтэйгээ сайн зөвшилцөх шаардлагатай ба ялангуяа бөөрний дутагдалтай бол 1 литрээс хэтрүүлэхгүй хэрэглэнэ./ Нойр бас чухал. /Нойргүйдэл бол бараг бүх өвчинтэй холбоотой байдаг. Иймд хангалтай нойр авч, амрах хэрэгтэй./
Иллэг хийх /Нүүр хавагнасан үед Зоган хэмээх тунгалагийн шингэний иллэгийг хийж болдог. Гэхдээ аль болох мэргэжлийн туршлагатай хүнээр хийлгэх нь зүйтэй./
Эх сурвалж: УХТЭ Диализ эмчилгээний хэсэг