Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

​Зөвлөгөө: Ургамлын хандаар нүүрээ арчвал тэжээл өгч цайруулна

​Зөвлөгөө: Ургамлын хандаар нүүрээ арчвал тэжээл өгч цайруулна
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 17
Зун аагим халуун наранд хүний бие махбодь борлодог. Аав ээж, эмээ өвөө зуны улирал наранд биеэ сайн шарж бай гэж байнга хэлдэг байсан. Ялангуяа бага насны хүүхдийг айраг, таргаар арчиж наранд борлуулдаг. Учир нь, нарны элчийг хүний биед шингээснээр, ирэх өвөлхүүхдийн биеийн дархлаа сайн байхаас гадна ханиад том уу тусахгүй гэж ярьдаг. Тиймээс зун биеэ сайн борлуулж бай гэж захьдаг байсан. Тиймээс зарим хүн зуны улиралд биеэ сайтар борлуулахын тулд тос түрхэж наранд биеэ шардаг хүн цөөнгүй бий. Харин нүүрсний арьсыг наранд борлохоос аль болох хамгаалж байх хэрэгтэй гэж гоо сайханчид зөвлөдөг. Учир нь нүүр, хүзүүний хэсгийн арьс биеийн бусад хэсгийг бодвол илүү нимгэн, бас мэтрэмтгий байдаг тул наранд хурдан боролж мөн тэр хэрээр арьс гундаж, өнгө алддаг байна. Арьс өнгөө алдаж эхэлснээр хөгшрөлт маш хурдан явагддаг байна. Тиймээс нүүр болон хүзүүний арьсанд дан ганц зуны улирал гэлтгүй дөрвөн улирлын турш нарнаас хамгаалах тос түрхэж байх хэрэгтэй байдаг байна. Мөн нүдний шилийг ч дөрвөн улирал хэрэглэж сурах хэрэгтэй. Гэхдээ зун нарны шил, нарнаас хамгаалах тос түрхэж, дэлбэгэр том малгай өмсч нүүрсний арьсаа хамгаалсан ч гэсэн боролж, өнгөө алддаг. Зуны улиралд амралт зугааллаганд явж нүүр хүзүү илүү борлосон хүн нэлээд бий. Тиймээс ажил, сургуульдаа орохоос өмнө нүүр хүзүүнийхээ арьсыг цайруулахыг эрмэлздэг. Хүн бүр гоо сайхны солан орж цайруулах маск тавиулах боломж хомс. Тиймээс ахуйн хэрэглээ буюу гарын доорх материалаа ашиглан гэрийн нөхцөлд нүүрний арьсаа хэрхэн цайруулах талаарх мэдээллийг хүргэе.
Цагаан идээг ашиглан нүүрсний арьсаа сэргээе
Хөдөө орон нутгаар аялал зугааллаганд явах гэж байгаа бол сvv, цагаан идээг ашиглаж нүүрсний арьсаа эмчилж бас цайруулах боломж байна. Зарим хүн айраг уувал цайдаг гэж ярьдаг. Мөн нүүр хүзүүндээ шинэхэн элгэн тараг, шар сүү, аарцаар бигнүүр тавибал илүү үр дүнтэй. Цагаан идээг нүүрэндээ тавихын хажуугаар дотроосоо ууж, гэдэс цэвэрлэгдсэнээр арьсны өнгө сэргэдэг гэж ярьдаг. Мєн нүүрний арьсаа зарим євс, ургамлын хандаар арчих нь тэжээл өгч цайруулдаг байна. Зэтгэнэ, ганга, таван салаа, нохойн хошуу гээд алийг нь ч хэрэглэж болно. Тухайлбал, нүүрээ угааж хатаасны дараа далдуу модны цэцгээр бэлтгэсэн хандаар нүүрээ зөөлөн арч. Аяганы дундуур буцалсан усанд хэдэн ширхэг далдуу модны цэцэг хийж 15 минут идээшлүүлж, зөгийн бал нэмж бэлтгэнэ. Нүүрэндээ зузаан тvрхч 10 минут орчим хэвт. Үүнийг долоо хоногийн турш өглөө, орой хэрэглэж үзээрэй. Арьс цайхын зэрэгцээ зөөлөн, булбарай болно.
Цөцгий
Цөцгий ч мөн адил өнгөө алдсан арьсыг сэргээдэг байна. Сүүний хүчил нь арьсыг гуужуулж, арьсны өвчин болон сэвх толбыг арилгахад сайнаар нөлөөлдөг. Цөцгийг нүүрэндээ түрхэн иллэг хийж 10-15 минут байлгасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үүнийг долоо хоногт хэдэн ч удаа хэрэглэж болох нь сайн талтай.
Нимбэгний шүүс
Нимбэгний шүүсийг сэвх толбо арилгах эмчилгээний бүтээгдэхүүн болгож ашигласаар ирсэн. Энэ бол гэрийн нөхцөлд ашиглаж болох байгалийн гаралтай хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Лимоны хүчил нь арьсны өвчинг эмчлэх ба арьсыг гуужуулдаг. Арьс гуужсанаар илүүдэл тослог бохирдлыг арилгадаг. Мөн лимоны шүүс арьсанд сайн шингэдэг учир өнгөө алдсан хэсгийг цайруулдаг байна. Арьсны нөхөн сэргэлт сайжирдаг төдийгүй арьс өнгөний өвчинг ч анагаадаг шидтэй гэж зарим хүн ярьдаг. Шинэхэн нимбэг эсвэл нимбэгний шүүсийг хөвөнд шингээж арьсаа арчина. Өдөрт хэдэн ч удаа давтан хийж болно. Үр дүн нь тэр даруй мэдэгддэг байна.
Өндөгний ид шид
Өндөг хүний биед маш их уураг өгдөг шигээ нүүрэнд макс болгон тавихад маш үр дүнтэй юм байна. Өндөгний шарыг цагаанаас нь ялган авч сайтар хутгасны дараагаар нүүр хүзүүндээ жигдхэн түрхэж 20 мунит болоод халуун хүйтэн бүлээн усаар угаагаарай. Бага зэрэг лимоны хүчил нэмж болно. Өндөгний шартай максийг долоо хоног 3-4 удаа тавьж болно. Харин дараагийн долоо хоногоос эсрэгээрээ өндөгний цагааныг ялган авч сайтар хутгаж нүүрэндээ 20 мунит тавьж болно. Энэ арга нүүр хүзүүний арьсыг зөөлрүүлэхээс гадна цайруулна.
Маск тавихын өмнөх нүүрсний арчилгаа: Маск тавихын өмнө нүүрээ сайн цэвэрлээд халуун бигнүүр тавьж арьсаа бэлдвэл илүү үр дүнтэй. Маскаа тавьсны дараа дээшээ хараад нүдээ анин хэвтвэл максний үйлчилгээ илүү сайн нөлөөлдөг байна.
Бусад
-Нимгэн хэрчсэн түүхий төмсийг толбо гарсан болон нөсөөжсөн хэсэг дээрээ тавьж массаж хийнэ. Энэ нь нөсөө толбыг арилгадаг. Овъёосны гурил, аарц болон улаан лоолийн шүүсний зуурмаг арьсыг мөн цайруулдаг. Массаж хийх маягаар түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.
-Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.
-Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.
-Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй гэнэ.
-Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.
Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл арьсны өнгө сэргэж, цайрна. Энэ хугацаанд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн