Иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан амтат чинжүүний ач тусын талаар мэргэжлийн хоол зүйчийн бэлтгэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Амтат чинжүүний ач тусАмтат чинжүү нь С амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн юм. С амин дэм нь цусны судас, ясанд хэрэгтэй кальци болон бусад тэжээлийн бодит биед шингэхэд тусалдаг. Чинжүү нь каратенаар баялаг учраас биеийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна хоолны дуршлыг өдөөж, хоол шингэцийг сайжруулдаг бүтээгдэхүүн юм байна. Ичлэг багатай учраас зүрх судасны өвчин, таргалалттай хүмүүс хэрэглэхэд тун тохиромжтой. Чинжүүг амтат болон халуун чинжүү гэж ангилдаг. Халуун чинжүү нь ааг ихтэй, халуун чанар нь давамгайлсан байдаг. Энэ төрлийн чинжүүг хоол хүнсэндээ бага хэмжээтэй хэрэглэж болно. Мөн хатааж нунтагласан байдлаар хэрэглэдэг. Харин амтат чинжүүг шинэхэн байдлаар хэрэглэвэл илүү үр дүнтэй. Чинжүү өнгөнөөсөө хамаарч хүний биед өгөх шим тэжээлийн бодис нь өөр, өөр байдаг. Ногоон чинжүүнд төмрийн агууламж өндөр байдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл илүү тохиромжтой. Улаан чинжүү нь С витаминаар баялаг учраас дархлааны системийг дэмжинэ. Арьсны тууралт, арьсны өвчлөлийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Шар чинжүүнд А болон К витамины агууламж өндөр учраас хүний дархлааны системийг дэмжинэ. Дээр нь нүдний хараа сайжруулах олон төрлийн витамин агуулсан байдаг. Амтат чинжүү нь амин дэм, эрдэс бодисын хувьд өндөр агууламжтай хэр нь илчлэг маш бага агуулдаг. Ойролцоогоор 100 грамм чинжүү нь 20 килкалори илчлэгтэй байдаг. Тиймээс хоол хүнсэндээ хүссэнээрээ хэрэглэж болно гэсэн үг. Турах хүсэлтэй эмэгтэйчүүд хоол хүнсэндээ чинжүү хэрэглэх нь тун тохиромжтой юм.Чинжүү нь амархан мууддаг учраас хөргөгчинд 5-аас илүү хоног удаан хадгалж болохгүй. Өнгө нь тод байх тусам агуулагдах амин дэм, эрдэс өндөр байдаг. 100 грамм амтат чинжүүний зөөлөн хэсэгт С амин дэм 480 милграмм агуулагддаг байна. Каратен В1, В2, Е амин дэмийн эх үүсвэр болдог бөгөөд чинжүү амин дэм дутагдсан үед сувиллын зориулалтаар хэрэглэхийг хоол зүйчид зөвлөж байна.