Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Зүрх судасны өвчний үед ямар хоол, хүнс хэрэглэх вэ

Зүрх судасны өвчний үед ямар хоол, хүнс хэрэглэх вэ
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 25
Цусны эргэлтийн гол эрхтэн нь зүрх юм. Зүрх судасны өвчин нь зүрхэнд очдог зүрхний титэм судсаар урсах цусны урсгалын хэмжээ дутагдсанаас үүснэ.
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан. Мэдрэл сэтгэхүйн дарамт, сэтгэлийн хөдөлгөөн, цочрол стресс, удамшил, Хоол тэжээлийн онцлог /давс хэтрүүлэн хэрэглэх, өөх тосны хэт хэрэглээ, хэтрүүлэн идэх, таргалалт/, Хорт зуршил /архи, тамхи, кофе/, Ажил мэргэжил, ажлын орчин, дуу чимээ, Хөдөлгөөний дутагдал, Цусны даралт өндөр байх зэрэг нөлөөлдөг байна.
Судас хатуурах өвчин. Элбэг тохиолддог судасны тогтолцооны өвчин бөгөөд зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог. Энэ нь судасны дотор хананд өөх тос болон бусад нэгдлүүд хуримтлагдан үрэвсүүлснээс холбогч эд урган, судасны уян хатан чанар алдагдан, хатуурах эмгэг юм.
Цусны даралт ихдэх өвчин. Цусны судасны хананд үзүүлж буй даралтыг цусны даралт гэнэ. Эрүүл хүний дундаж даралт 120\80мм.м.у.б. Цусны даралт хэвийн хэмжээнээс ихсэхийг цусны даралт ихсэлт гэнэ.
Даралт яагаад ихэсдэг вэ?
  • Нас
  • Хоол хүнс
  • Илүүдэл жин
  • Хорт зуршил
  • Стресс
Зүрх судасны өвчний үед ямар хоол хүнс идэх вэ?

Махны төрөл. Өөхгүй үхрийн мах, Хальсгүй тахианы мах, Загасны мах, Шар буурцгийн мах, Өндөгний цагаан, Шош, Мөөг, Вандуй

Гурил будааны төрөл. Улаан буудайн гурил, Цагаан будаа, Хөц будаа, Гурвалжин будаа, Овъёос, Хивэг, Хар талх, Эслэг, Арвайн гурил, Бор гурил

Өөх тосны төрөл. Ургамлын тос, Оливын тос, Загасны тос, Эрдэнэшишийн тос, Гүнжидийн тос

Сүүний төрөл. Тослог багатай сүү, Аарц, бяслаг, Тараг, Ааруул, Ээдэм

Ногооны төрөл. Бүх төрлийн хүнсний ногоо, Лууван, Байцаа, Хүрэн манжин, Далайн гаралтай ургамлууд \далайн байцаа, далайн замаг г.м\, Ногоон өнгөтэй ногоо, Сармис, Өргөст хэмх

Жимсний төрөл. Бүх төрлийн жимснүүд, Алим, Лийр, Үзэм, Гадил, Гүзээлзгэнэ, Тарвас, Анар, Хулуу, Амтат жүрж, Чангаанз, чавга, Киви
Хязгаарлах хоол хүнс
  • Өөх тос ихтэй мах
  • Тархи, элэг, бөөр, зүрх г.м дотор мах
  • Тослог ихтэй сүү сүүн бүтээгдэхүүн
  • Давсалж даршилсан ногоо
  • Утсан мах, хиам, зайдас
  • Өтгөн цай, кофе, хийжүүлсэн ундаа
  • Шоколад
  • Бяслаг, цөцгийн тос, зөөхий, майонез, малын өөх
  • Кетчуп, хоол амтлагч, өндөгний шар
  • Тос ихтэй нарийн боов
Баримтлах хоолны дэг
  • Давсны хэрэглээг багасгах
  • Шарсан, хайрсан, хуурсан хоол идэхгүй хоолыг жигнэж, чанаж болгох
  • Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох
  • Эслэгээр баялаг хүнс хэрэглэх
  • Жимс, ногоог түлхүү хэрэглэх, аль болох түүхийгээр нь хэрэглэх
  • Хоолондоо өөх багатай мах сонгож хэрэглэх
  • Архи, тамхинаас татгалзах
УХТЭ Зүрх судас судлалын тасаг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн