Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Зуслангийн чиглэлийн зарим автобус үйлчилгээг зогсоолоо

Зуслангийн чиглэлийн зарим автобус үйлчилгээг зогсоолоо
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 19
Нийслэлийн Тээврийн газраас зуны улирал болж зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг зургадугаар сараас эхлүүлсэн. Хүйтний улирлал эхэлж зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлүүдийг 2016 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс зогсоохоор болжээ. Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн