Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

​Зургадугаар сарын 1-нд төрсөн алдартнууд

​Зургадугаар сарын 1-нд төрсөн алдартнууд
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 31
Н.Түвшинбаяр

Энэ өдөр олимпийн анхны хос медальтан Найдангийн Түвшинбаяр энэ хорвоод мэндэлж байжээ.  Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр нь 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд Найдан гуайн долоон хүүхдийн отгон хүү болон төржээ. Тэрээр 2002 оноос буюу 18 настайгаасаа бөхийн спортоор хичээллэж аймагтаа Эрдэнэ-Очир багшид шавиар орж байжээ. Нийслэлд ирээд Аварга дээд сургуульд орч Х.Болдбаатар багшид шавиар орсон байна. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпоос алтан медалть хүртэж Монгол Улсын тугийг 44 жилийн дараа олимпийн тэнгэр мандуулсан, ард түмний хайртай тамирчин билээ.  Ингээд Бээжингийн олимпийн алт, Лондоны олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр аваргадаа төрсөн өдрийн мэнд дэвшүүлье. 
Сонирхуулахад, Н.Түвшинбаяр, Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпаас алтан медаль авсан байт харвааны тамирчин Д.Баатаржав, Э.Бадар-Ууган нар гурвуулаа зургадугаар сарын 1, 2, 3-нд дараалан төрсөн аж.
Н.Энхбаяр
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ өдөр мэндэлжээ. 
Морган Фримен

Дэлхийн кино ертөнцийн агуу оддын нэг нь бол Морган Фриман. Түүний тоглосон кинонууд хоёр тэрбум 790 сая ам.доллар цуглуулсан байна.” Гудамжны залуу”, “Хатагтай Дэйзигийн жолооч”, “Шоушенкаас оргосон нь” зэрэг киногоороо Оскарт нэр дэвшсэн ч “ Сая долларын бүсгүй” киноны дасгалжуулагчийн дүрээр авсан юм. Тэрээр 1937 оны энэ өдөр мэндэлжээ.
Мэрилин Монро
Алдарт жүжигчин Мерлин Монро 1926 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр АНУ-ын Лос-Анжелис хотноо мэндэлсэн бөгөөд 1962 онд 36-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Хайди Клум
Германы загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, бизнес эмэгтэй Хайди Клум энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1973 оны зургадугаар сарын 1-нд төрсөн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн