Оюутан, сурагчдын зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөхөд туслах зорилгоор англи хэлний зуны сургалтын талаар мэдээлэл бэлтгэлээ.
1. THE ACADEMY OF ENGLISH
2005 онд байгуулагдсан тус академи энэ зуны хувьд зургадугаар сарын 12-ноос наймдугаар сарын 11 хүртэл хичээллэх 6-13 насны хүүхдэд зориулсан Jolly kids, өсвөр насныхны “Jolly Teens”, бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги, IELTS-ийн бэлтгэл ангиуд хичээллэх юм байна. Бүртгэл зургаадугаар сарын наймны өдөр хаагдана. 385 мянгаас 585 мянган төгрөгний төлбөртэй бөгөөд өдрийн хоолны үнэ төлбөртөө багтсан байна.
GATE EDU сургалтын төв зуны сургалтууддаа хямдрал зарласан бөгөөд IELTS анги 672 мянгаас 297 мянга, ерөнхий англи хэл 375 мянгаас 108 мянга, ярианы анги 400 мянгаас 199 мянга болон хямдарчээ. Хүүхдийн англи хэлний анги долоон хоногт гурван удаа хичээллэх бөгөөд нийт 48 цагийн хичээл орно.
Харилцах утас: 7000-7889, 90877889
Хаяг: СБД 1-р хороо, Жамьяангүний гудамж, Гранд Оффис Центр 3 давхарт 35 тоот
Дүрэмд суурилсан ерөнхий англи хэлний яриа болон сонсголын чадвар сайжруулах нэгээс арав хүртэл шатлалын сургалт явуулдаг. Шатлал тус бүр 20 цагийн хичээлтэй. Шинээр элсэгчдэд нэг шатлалын төлбөрөө төлөөд дараагийн шатлалд үнэгүй суралцах урамшуулал зарласан байгаа юм байна. Насанд хүрэгчдэд 339 мянган төгрөг, хямдралтай цагаар 299.000 төгрөг (11:00-17:00), 8-16 насны хүүхдийн анги 299 мянган төгрөгийн төлбөртэй.
Харилцах утас: 70-135-135, 70-135-134
Хаяг: МУИС-4 байрын хажууд
4. ABSOLUTE SCHOOL OF ENGLISH
Absolute School of English сургалтын төвд суралцсанаар сургалтын дэргэдэх америк багштай ярианы клуб, шинэ үг цээжлэх анги, дүрмийн давтлаганд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэдгээр давуу талтай. Зуны ангиуд 45 хоногийн хугацаатай бөгөөд 108 цагийн хичээл орно. Анхан + дунд 588 мянган төгрөг. Дунд + гүнзгий 688 төгрөг. Бэлтгэл анги 788 мянган төгрөгний төлбөртэй.
Харилцах утас: 77118288, 77108288
Хаяг: Тусгаар Тогтнолын Ордон 108 тоот
Залуусын хөгжлийг дэмжигч "SQ хөгжлийн төв" нь оюутан, сурагчдын зуны амралтанд зориулсан зуны сургалт нь бусад сургалтаас хямд төлбөртэй гэдгээрээ давуу талтай юм.
6. САНТИС БОЛОВСРОЛЫН ТӨВ
Сантис Боловсролын төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг Англи хэлний зуны эрчимжүүлсэн хөтөлбөрийн 6-10 насны хүүхдийн анги зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэнэ. Богино хугацаанд хүүхдийн англи хэлний дөрвөн (унших, сонсох, ярих, бичих) чадамжийг сайжруулах анхаарах бөгөөд олон улсын хөтөлбөр стандартаар хичээл явагддаг давуу талтай. Бүх хичээл англи хэл дээр явагддаг. Гадаад багштай ярианы хичээлийг түлхүү оруулдаг. 295 мянга төгрөгний төлбөртэй. Нэг анги 10-15 сурагчийн дүүргэлттэй.
7. НОГООН ЖЭЙД ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛЫН ТӨВ
Сурагчийн англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч нэгээс долоо хүртэл шатлал бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байгаа бөгөөд нэг түвшний сургалтын энгийн хугацаа нь гурван сар ба эрчимжүүлсэн хэлбэрээр зургаагаас найман долоо хоногт тухайн хөтөлбөрийг эзэмших боломжтой. Зургаадугаар сарын 5-нд хөтөлбөр эхлэнэ.
Харилцах утас: 89010555, 89070555
Хаяг: Peace Tower, 16 давхар 1620 тоот
Энэхүү сургалт нь Хагас ганцаарчилсан хэлбэрийн англи хэлний сургалт бөгөөд өдөр тутмын хэрэглээнд тулгуурлан заагддагаараа онцлогтой юм. Нэг сард хамгийн багадаа 60 цагийн хичээл үзнэ. Хөнгөлөлт 20 хувь бөгөөд сургалтын материалаар бүрэн хангах юм.
Хаяг: Дөлгөөн нуурын Зүүн талд Хүдэрмөнх оффис 304 тоот
Харилцах утас- 88005787 96619038
9. GLOBAL KNOWLEDGE БОЛОВСРОЛЫН ТӨВ
Англи хэлний сургалт нь нийт зургаан түвшинтэй. Нэг сарын хугацаанд 44 цагийн хичээл орох бөгөөд 289 мянган төгрөгний төлбөртэй. Зуны элсэлтээ байнга авах юм. Төлбөрийн 70 хувийг эхэлж төлөөд, үлдсэн төлбөрөө 14 хоногийн хугацаанд төлөх боломжтой.
Харилцах утас: 89248335, 98986969, 95709198
Хаяг: Баруун 4 зам, Grand plaza-ийн зүүн талд Time center 6 давхарт 602 тоот
Зуны сургалтанд хамрагдсан сурагчид Essay Writing Skill сургалтанд үнэгүй хамрагдах боломжтой. Мэргэжлийн багш нараас бүрдсэн багшлах бүрэлдэхүүн, үр дүнд чиглэсэн сургалтын хөтөлбөр, тав тухтай орчин, уян хатан цагийн хуваарьтай гэдгээрээ давуу талтай. Дөрвөөс долоон хүний анги дүүргэлттэй Өглөөний анги 8.30-10.30, оройны анги 6.30-8.30 цагийн хооронд хичээллэнэ. Сургалтын төлбөр 207 мянгаас 370 мянга.
IELTS бэлтгэл сургалт (Beginner) 5 долоо хоног 60 цаг
IELTS бэлтгэл сургалт (Intensive) 2 долоо хоног 30 цаг
Англи хэлний ярианы сургалт 4 долоо хоног 36 цаг
Харилцах утас: 7000-6182, 9999-6182
Хаяг: S outlet дэлгүүрийн баруун талд, Union Building, A корпус, 8 давхар, 806 тоот.