Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Жолооч нар ямар зөрчлөөр, хэдэн оноо хасуулснаа ингэж мэдэх боломжтой

Жолооч нар ямар зөрчлөөр, хэдэн оноо хасуулснаа ингэж мэдэх боломжтой
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 10
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Замын хөдөлгөөний дүрэмд 80 гаруй зөрчил нэрлэгдсэн байдаг бөгөөд эдгээрээс 17 зөрчилд нь оноо хасах систем үйлчлэх ба жолоочийн 10 онооноос хасаад зогсохгүй мөнгөн торгууль давхар ногдуулах юм. 
Гэхдээ зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт ч бий аж. Хоёр сараас хойш хэрэгжиж эхэлсэнээс хойш 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулсан хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.Оноогоо хасуулсан ихэнх жолооч хамгаалах бүсээ зүүгээгүй, зорчигчийнхоо хамгаалах бүсийг зүүлгээгүй, гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог зөрчсөнөөс оноогоо хасуулсан байна.
Жолооч нар www.service.police.gov.mn сайтаас өөрийн зөрчлийн оноо, торгуулийн талаарх мэдээллээ авч болох юм байна. Цаашдаа жолооч нар хэдэн оноо хасуулсан, хаана ямар дүрэм зөрчиж оноогоо хасуулсан зэрэг мэдээллээ утсандаа тусгай аппликейшн татаж, шалгах боломжийг бүрдүүлэх юм байна.
ХОЁР ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ
-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /Торгууль 192,000/ -Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч / Торгууль 96,000/ -Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдалгөөнд оролцсон жолооч /Торгууль 96,000/ -Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /Торгууль 96,000/ -Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч / Торгууль 19,200/ -Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /Торгууль 19,200/ -Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч / Торгууль 9,600/ -Механикжсан ТХ-ийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 48,000/
ГУРВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ
-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /Торгууль 48,000/ -ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /Торгууль 96,000/
ТАВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ
-Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцуүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна. /Торгуулийн хэмжээ ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна/
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн