Улаанбурхан өвчний өвчлөл газар авч байгаатай холбогдуулан Засгийн газар 948.3 сая төгрөгийн үнэ бүхий 624 мянган тун вакцин авсан. Энэ сарын 5-нд улаанбурханы вакцинийг ХӨСҮТ-ийнхөн хүлээн авсан бөгөөд вакцинжуулалт энэ сарын 12-25-нд орон даяар хийгдэх юм байна.