Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулганд хөрөнгө оруулалтын орчны талаар итгэл тавилаа. Он гарснаас хойш дотоод, гадаадад хөрөнгө оруулалт татахаар 20 гаруй чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Эдгээр чуулганы үр дүнд хөдөө аж ахуй, барилгын салбарт хөрөнгө оруулах саналууд ирж байгааг хэллээ.
Ерөнхий дүнгээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 60 хувиар буурсан дүнтэй байгаа юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс монголыг сонхирхох сонирхол хэвээр байгаагаа илэрхийлж байгаа ч улстөрийн тогтворгүй байдал, татвар, хууль эрх зүйн байдлаас шалтгаалан хөрөнгө оруулахдаа маш эргэлздэг болсон талаар байгааг С.Жавхланбаатар дарга хэлэв.
Гэхдээ өнгөрсөн жилээс эхлэн нэлээд хэдэн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хөрөнгө оруулалтын газар 17 төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байгаа аж. Эдгээр төслийн нийт шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь таван тэрбум ам.доллар юм байна. Ойрын 3-4 жилийн хугацаанд төслүүдийн хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгуулалт үргэлжлэх сувгийг бүрдүүлсэн гэдгийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар хэллээ.