Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалттай юм байна. Тодруулбал, 9-р сарын нэгэн энэ жил пүрэв гаригт буюу маргааш таарч байгаа бөгөөд энэ өдөр 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд зуны цагийн бүсчлэлд үйлчилэх юм.