Өдгөө орчны бохирдол, тэр дундаа агаарын бохирдол, хөрсний бохирдол хүн төрөлхтөний хамгийн том асуудлын нэг болоод байна. Хөгжиж буй орнууд, өндөр хөгжилтэй орнууд хүртэл энэхүү асуудлын зөв гарцыг хайсаар байгаа. “The Blacksmith” институт болон Швейцарын Ногоон загалмайн нийгэмлэсээс өнөөдөр бидний өмнө нүүрлээд буй үхэлд ч хүргэх хамгийн аюултай орчны бохирдлын шалтгаануудыг нэрлэжээ.
3.Метал цутгах, боловсруулах үйлдвэрлэл
4.Цацраг идэвхт бодисын алдагдал
6.Боловсруулагүй бохир ус
10.Алтны бичил уул уурхай
Харин дээрх шалтгаануудын улмаас бохирдсон дэлхийн хамгийн бохирдолтой болон дээрх бохирдлын шалтгаан байхгүй буюу ховор тохиолддог 10 улсыг танилцуулъя.
Хамгийн их бохирдолтой хотууд
Бохирдлын төрөл: Нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол
Линфен бол Хятад улс дахь хамгийн агаарын бохирдолтой ганц хот биш юм. Гэвч уг хот дэлхийн хотуудыг агаарын бохирдлоор эрэмбэлэхэд нэгдүгээрт бичигджээ. Линфен хот маш олон нүүрсний уурхайтай. Мөн хотын оршин суугчдын талаас илүү хувь нь боловсруулсан нүүрс хэрэглэдэг. Хятадын эрх баригчид тус хот дахь хууль бус буюу хорт утаа ихээр ялгаруулдаг муу төрлийн нүүрсний үйлдвэрүүдийг хааж чадахгүй байгаа бөгөөд одоог болтол зөвшөөрөлгүй олон уурхай нүүрсний үйлдвэрлэл явуулж байгаль орчинд хохирол учруулж байгаа юм. Хятад улсад уул уухай болон боловсруулах үйлдвэр Хятадын үйлдвэрлэлийн 50 хувийг эзэлж байна. Гэвч үүнийг зохицуулах стандарт байхгүйгээс болж Хятадад олон гол горхи ширгэж, ундны усны хомсдолтой байгаа юм. Үүний улмаас хүүхдүүдийн дунд цусны өвчлөл нэмэгдэж, хүүхдийн IQ-ийн төвшин буураад буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа баталж байна.
Агаарын бохирдлын төрөл: Химийн болон металын гаралтай бохирдол
Вапи хотод оршдог химийн үйлдвэрүүдийг дан ганц тооцвол Энэтхэг улс энэ жагсаалтыг тэргүүлэх байсан. Учир нь тус хотын гүний цэвэр ус байх ёстой хэмжээнээс 100 дахин гүнд байгаа нь хөрсний бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд буйг нотолж байгаа юм. Мөн тус хотын хөрс болон агаарт олон тооны хүнд металь байдаг аж.
Агаарын бохирдлын төрөл: Химийн хорт бодис
ОХУ-ын Жержинск бол химийн хоронд хамгийн бохирдсон дэлхийн хот хэмээн Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бичигдсэн байдаг. 1930-1998 оны хооронд тус улсад 300 мянган тонн орчим химийн хорт зэвсгийг устгасан байдаг. Тус хотын хүн амын нас баралт төрөлтөөс 260 хувиар илүү байдаг аж.
Агаарын бохирдлын төрөл: Цацраг идэвхт бодис
1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны шөнө Чернобылийн атомын IV цахилгаан станцын блок дэлбэрч хэдхэн хормын дотор иод-131, цези-137, стронци-90, плутони гэх мэтийн онц аюултай цацрагт идэвхт бодисууд агаарт их хэмжээгээр цацагджээ. Эдгээр цөмийн бодисын хагас задралын хугацаа нь хэдэн хоногоос хэдэн зуун жил хүрдэг учир хорт цацрагийн хөнөөл мянган жил ч үргэлжлэх магадлалтай аж. Энэхүү дэлбэрэлтийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис орчиндоо тархсан гэж дүгнэсэн байдаг. Цөмийн хүчтэй хордлогод хамрагдсан нутагт амьдарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүлгэн шилжүүлсэн ч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая гаруй хүн цацраг идэвхт бодисын тунгаас ямар нэг хэмжээгээр хүртсэн гэдэг юм билээ.
Канадын Калгари хотыг дэлхийн хамгийн цэвэр агаартай хот гэдэг. Тус бүс нутагт томоохон газрын тос болон байгалийн хийн үйлдвэр байдаг ч хотын зөв төлөвлөгөөний ачаар түүний хор хөнөөлөөс зайлсхийж чадсан юм. Мөн замын түгжрэл бараг л байхгүй болж гадны нөлөөгөөр задардаг, дахин боловсруулах материалуудаар төмөр зам тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийг хийсэн байдаг.
Оттава хот хотыг цэвэрлэх хэд хэдэн хөтөлбөр боловсруулан ажиллаж бана. Жишээлбэл Оттава хотын захиргаа “Нийслэлийг цэвэрлэх хавар” хөтөлбөрийг жил бүр ивээн тэтгэдэг юм. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл 60 мянга гаруй сайн дурынхан хотын цэцэрлэгт хүрээлэн, зам, ногоон байгууламж, явган хүний зам зэргийг цэвэрлэдэг байна.
Осло хот яагаад дэлхийн хамгийн цэвэр агаартай хотоор шалгарсан нь учиртай. Тус хотыг дэлхийн хамгийн “ногоон” хот ч гэж нэрлэж болох юм. Учир нь хүн амын өвчлөл, байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд тус хот 2010 оноос эхлэн тээврийн хэрэгслийн тоог бууруулж цахилгаанаар ажиллуулах болсон юм.
Шведийн нийслэл Стокгольм хот дизель түлш, замын түгжрэлээс ангижрах шинэ тээврийн системийн дүрмийг бий болгосон. Мөн тус хотод хүнд үйлдвэрлэл тун бага байдаг юм. Өөрөөр хэлбэл тус хотын эдийн засгийн өсөлт байгаль орчинтой нягт холбоотой байдаг. Стокгольм бол Европ дахь түлшээр ажилладаг хамгийн бага машинтай хот юм. Бүх машины ердөө таван хувь нь л бинзен түлшээр ажилладаг байна. .
Кацүяма бол 30 мянга орчим хүн амтай жижигхэн хот юм. Уг хот хүрээлэн буй орчноо цэвэрлэх олон ажлыг зохион байгуулдаг. Тийм ч урчаас хотын орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал гэж хэлж болно. Тус хот улирал бүр иргэдийгбайгль орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулдаг.