Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Дэлхийн хамгийн хүчирхэг армиуд

Дэлхийн хамгийн хүчирхэг армиуд
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 29
Хэрэв дэлхий ертөнц төгс төгөлдөр байсан бол арми, зэвсгийн шаардлагагүй. Гэвч бодит байдал дээр дотоодын газар нутгаас эхлээд гадаад улс орноос ирэх аюул, эрсдэлээс өөрийн улс орныг хамгаалахын тулд улс орнууд цэргийн хүчийг сургаж, армиа бүрдүүлдэг билээ. Хуурай замын хүчин аль ч улс орны хувьд зэвсэгт хүчний чухал бүрэлдэхүүн хэсэгт тооцогддог. Тиймээс дэлхийн орнууд хуурай замын хүчээ зузаатгахыг илүүд үздэг. Тэгвэл доорх жагсаалтаас Хятад улс хуурай замын цэргийн тоогоороо дэлхийд тэргүүлдэгийг харах боломжтой бол АНУ хуурай замын армийн зэвсэг, техникийн тоогоор тэргүүлдэг.
Дэлхийн хамгийн хүчирхэг хуурай газрын армийг бий болгоход шаардлагатай зүйлсийн нарийвчилсан тоо баримтын жагсаалтыг сонирхуулъя.

1.АНУ-ын арми
АНУ-ын зэвсэгт хүчин нь бараг 3 сая бие бүрэлдэхүүнтэй бөгөөд үүний тал нь цэргийн жинхэнэ албан хаагч бол үлдсэн тал нь бэлтгэл хүчинд тооцогддог. Үүнээс 520 мянга нь хуурай газрын армийн бие бүрэлдэхүүнд харьяалагддаг. Тус улсын танкнаас эсэргүүцэх зэвсгийн тоо 8000, логистик тэрэг 267240, нийт хуурай газрын армийн зэвсгийн тоо 56 мянга гээд армийн бие бүрэлдэхүүн болон зэвсэг техникийн тоогоор дэлхийн хамгийн хүчирхэг армитай улсаар бичигдэж байна. Тус улсын агаарын хүчин бусад орнынх шиг зэвсэгт хүчний доод нэгж бус Израиль шиг үндэсний аюулгүй байдлыг хангагч гол зэвсэг нь юм. АНУ 311 сая хүн амтай бөгөөд хүн амынхаа тоогоор Хятад, Энэтхэгийн дараа дэлхийд гуравт бичигддэг.
2. ОХУ-ын хуурай замын зэвсэгт хүчин (ОХУ)
ОХУ-ын хуурай замын зэвсэгт хүчин нь 360 мянга цэргийн бие бүрэлдэхүүнтэй. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад тийм ч их биш ч гэсэн цэргийн техник хэрэгслийн тоог оролцуулбал ОХУ нь хуурай замын зэвсэгт хүчнээрээ дэлхийн хүчирхэг армитай улсын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
3.Хятадын ардын арми
Хятадын арми нийт бие бүрэлдэхүүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсын Ардын чөлөөлөх армид хоёр сая хоёр зуун тавин мянган цэрэг алба хааж байгаа бөгөөд бэлтгэл хүч нь 800 мянгад хүрчээ. Хятадын армийн хуурай замын ангид армийн нийт бие бүрэлдэхүүний 70 хувь буюу 1.7 сая цэрэг алба хашдаг. Тэнгисийн болон цэргийн нисэх хүчин тус бүр 250 мянган албан хаагчтай. Тус улсын арми 7500 танк, 5500 хуягт машин, 2200 цэргийн машин, 25 мянган их буутай. Хятадын зэвсэглэл бараг тэр чигээрээ өөрийн үйлдвэрийнх, гэхдээ голдуу хуучин ЗХУ болон ОХУ-ын хуулбарууд гэнэ. Дэлхийн хамгийн их хүн амтай тус улс нэг жижиг орны хүн ам шиг агаарын хүчний алба хаагчтайд гайхах зүйлгүй. Хятадын агаарын хүчин Азид хамгийн томд тооцогддог бол дэлхийд дээрээсээ гуравт эрэмбэлэгддэг.
4. Энэтхэгийн хуурай замын арми
Энэтхэг улс нь хуурай замын армийн бие бүрэлдэх үүнийхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Тус улс сүүлийн үед хуурай замын армиас илүүтэй агаарын хүчнийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий онгоцуудаар хуучин онгоцуудыг орлуулах ажлыг идэвхтэй явуулж байгаа юм.
5. Их Британийн хуурай замын арми
Их Британийн хуурай замын арми 142620 армийн бие бүрэлдэхүүнтэй. Мөн тус улсын агаарын хүчин дэлхийн хамгийн туршлагатай, техник технологийн дэвшилттэй агаарын хүчний нэг юм.
6. Туркийн хуурай замын цэргийн хүчин
Туркийн хуурай замын цэргийн хүчин 402 мянган цэргийн бие бүрэлдэхүүнтэй, агаарын хүчин болон газрын цэргийн хүчний техник, зэвсгийн тоогоор дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдэж байна.
7. Бүгд найрамдах Солонгос улсын хуурай замын арми (Өмнөд Солонгос)
Өмнөд Солонгосын хуурай замын арми цэргийн бие бүрэлдэхүүнийхээ тоогоор АНУ-тай ижил буюу нийт 520 мянган цэргийн бие бүрэлдэхүүнтэй.
8. Францын хуурай замын арми
Франц улс хуурай замын армийн бие бүрэлдэхүүн болон зэвсэг, техникээр дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэж байна.
9. Японы хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин
Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн 243 мянга бөгөөд үүний 148 мянга нь хуурай замын хүчинд зүтгэдэг байна.
10.Израилийн хуурай замын арми
Израиль бол АНУ-ын хамгийн ойрын холбоотнуудын нэг. Тиймдээ ч бусад орнуудаас илүү АНУ-тай энэ салбарт хамтран ажилладаг байна. Энэ нь тус улсыг дэлхийн хоёр дахь хүчирхэг агаарын хүчинтэй орон болгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн