Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай нээлтээ хийнэ

Дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай нээлтээ хийнэ
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 31
Говьсүмбэр аймгийн "Sumber garden" шинэ цэцэрлэгт хүрээлэнд спортын цогцолбор барьж байгаа аж. Уг цогцолборын хөлбөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, гүйлтийн замууд бэлэн болж байгаа бөгөөд ирэх сарын 2-ны ням гаригт хөлбөмбөгийн талбайн албан ёсны нээлт болох юм. Нээлтэд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Д.Мэдрээ, хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням болон хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэгчид, шилдэг багууд оролцох юм байна. Ийнхүү Говьсүмбэр аймагт анх удаагаа баригдсан дэлхийн стандарт шаардлагуудыг хангасан Монголын хоёрдахь том талбай нээлтээ хийнэ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн