“Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Н.Ану тодорчээ. 65 дахь удаагийн "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд БНХАУ-ын Санья хотод арванхоёрдугаар сарын 19-нд болох юм. Үндэсний ялагч Н.Анугийн хувьд өнгөрсөн жил БНХАУ-ын Манжуурын 11 дэх удаагийн тэргүүн гоо бүсгүйгээр тодорч байсан юм. Дэлхийн гоо сайхны олимпод оролцохоор болсон гоо бүсгүй Н.АНУ “Miss-Mongolia 2013” наадмын титмийн эзэн болж байжээ. Дэлхийн миссийн тэмцээнд манай улс сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа бөгөөд миссүүд төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй байгаа.
Тэмцээний үеэр Н.АНУ өөрийн амжилтын гарааг эхлүүлсэн хамгийн анхны нандин дурсамжтай "Precious fashion house"-ийн дизайнерын урласан даашинзаа дуудлага худалдаагаар зарсан юм. Түүний даашинзыг 550 мянган төгрөгөөр худалдан авсан бөгөөд энэ мөнгийг Э.Эрдэнэбулган охины эмчилгээний зардалд зориулж, амьсгалын аппарат авч өгөх юм.
Намшир овогтой Ану 23 настай.
ШУТИС-УТДС-ийг төгссөн. Усанд сэлэх, Шүлэг бичих, Аялах дуртай. Англи хэлтэй Өндөр-178см Биеийн харьцаа-88/60/90