Open iToim app
Фото | 3 мин уншина

Дэлхийн жишигт нийцсэн “Emart” хайпермаркет нөгөөдөр нээлтээ хийнэ

Дэлхийн жишигт нийцсэн “Emart” хайпермаркет нөгөөдөр нээлтээ хийнэ
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 26
БНСУ-аас гаралтай, зүүн Азийн жижиглэн худалдааны зах зээлд тэргүүлж яваа “Emart” Монголд анхны салбараа нээхэд бэлэн болжээ. Дэлхийн жишигт нийцсэн анхны бүрэн барааны хайпермаркет энэ сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийх юм. Харин өнөөдөр “Emart”-ын анхны салбарыг хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.
“Emart” хайпермаркет нь зургаан давхар барилгатай. Нэгдүгээр давхарт хүнс, ресторан, кофе шоп, food court болон фэйшн брэндүүдийн дэлгүүртэй. Тухайлбал, Узбек үндэстний хоолны сүлжээ “Чайхона” Монгол дахь анхны салбараа тус дэлгүүрт нээх юм байна. Мөн олон улсын түргэн хоолны сүлжээ “Burger king”, кофены “MangoSix”-ээс гадна “Акамару рамен” сүши, “German Doner”, “PastaGirl” зэрэг олон үндэстний хоол, “United Colors of Benetton”, “On&On” зэрэг бэлэн хувцасны дэлгүүрүүд үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.
Харин хоёрдугаар давхарт гэр ахуй, бэлэн хувцас, гоо сайхан, цахилгаан бараа, хүүхдийн тасагтай юм байна. Энд Солонгосын бэлэн хувцасны “Daiz” болон гоо сайхны “The Face shop” болон “Yves Rocher”, “Catrice”, “Enprani” зэрэг гоо сайхны барааны дэлгүүр байх юм. Мөн эндээс “Apple”, “Samsung” зэрэг брэндийн гар утас, цахилгаан барааг борлуулах бөгөөд дроныг бодитоор хэрэглэж үзэн худалдан авах боломжтой юм байна.
Гуравдугаар давхарт банк, авто засвар, угаалга үйл ажиллагаа явуулна. Энд автомашины “Kia Motors” компанийн загварын өрөө, авто болон дугуй засвар, угаалга цэвэрлэгээний өрөө байх аж.
Дөрөвдүгээр давхарт 260 машины дулаан зогсоолтой. Харин тавдугаар давхарт хүүхдийн энтертайнмент төв үйл ажиллагаа явуулах бол зургадугаар давхарт соёл амралтын цогцолбортой байх юм байна. Түүнчлэн дэлгүүрийн орчинд хүүхэд хуурайлах өрөө буюу хүүхэд хөхүүлэх, хуурайлах зориулалтын өрөө бий болгожээ.
40 гаруй төрлийн үйлчилгээ, 33 мянга төрлийн бараа бүтээгдэхүүн
Монголын "Скай хайпермаркет” компани “Emart”-ийн франчейзингийг Монголд хийж байгаа аж. "Имарт Чингис" гэж нэрлэгдсэн Монгол дахь анхны салбар нь 43 мянган метр квадрат талбайд 40 гаруй төрлийн үйлчилгээ, 33 мянга төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгоход бэлэн болжээ. “Еmart” сүлжээ дэлгүүр Солонгос даяараа 160 гаруй салбартай. Эдгээр нь нэг л үнэ ханшаар, хамгийн хямдаар бараа, бүтээгдэхүүн борлуулдаг том сүлжээ дэлгүүр юм.
“Emart” хайпермаркетыг Монголд нээх ажил хэргийн санаа гурван жилийн өмнөөс хэрэгжиж, хоёр жилийн өмнөөс барилгын ажлыг эхлүүлсэн байна. Цаашид Улаанбаатар хот болон томоохон аймгуудад нийт 30 салбар байгуулахаар төлөвлөжээ. “Emart”-ийн ирээдүйн найман жилийн төлөвлөгөөнд 200 шинэ салбарыг дэлхийн өнцөг булан бүрт нээхээр төлөвлөсний нэг нь Монгол Улс болж байгаа юм. “E-Mart” сүлжээ дэлгүүр нь одоогоор гадаад зах зээлд 27 салбартай юм байна.
Хэвлэлийн хурлын үеэр “Emart” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ “Манай компани үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ажлын хүрээнд Монголын 400 гаруй ханган нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан. Мөн 300 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Emart дэлгүүр нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэг том суваг болно” гэсэн юм.
Үүнээс гадна энэхүү супермаркетын сүлжээгээр дамжин Монголын компаниуд БНСУ-ын зах зээлд нэвтрэх бололцоо бүрдэж байгаа аж. Тодруулбал, “Еmart” дэлгүүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хоёр талын компаниудыг зуучлагч хийж байгаа юм байна. Үүнийхээ хүрээнд саяхан “Export to Korea” экспог МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж, 60 үндэсний компанийг Өмнөд Солонгосын бизнесийн төлөөллүүдтэй холбон, бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл 60 гаруй үндэсний үйлдвэрлэгч Солонгостой харилцаа тогтоож, Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгос, цаашлаад дэлхийн зах зээлд гарах боломжийг бүрдүүлсэн байна. Үүний дүнд хэд хэдэн үндэсний аж ахуйн нэгж Солонгостой хамтын ажиллагаа байгуулахаар хэлэлцээр хийж эхлээд байгаа аж.
Эрүүл хүнс
“Еmart” хайпермаркет эрүүл хүнсийг хэрэглэгчдэдээ хүргэх ажлынхаа хүрээнд сар гаруйн өмнө эхний гэрээт хүлэмжтэйгээ хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр шинэхэн ногоо, жимсийг хэрэглэгчдэд хүргэх юм байна. Мөн өнгөрсөн долоо хоногт “Emart” мах эхлэн боловсруулах үйлдвэрээ нээсэн юм. Энэ хүрээнд Монголын хэд хэдэн компаниас мах нийлүүлж, иүүнийгээ өөрийн лаборатори болон Мэргэжлийн хяналтын газраар давхар баталгаажуулан, малыг ариун цэврийн шаардлага хангасан мах эхлэн боловсруулах үйлдвэртээ бэлтгэн шинэхэн, баталгаат махыг хэрэглэгчдэд хүргэх юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн