Open iToim app
Соёл, урлаг | 1 мин уншина

​Дуучин Б.Цогтдэлгэр “Сэтгэлийн аяс” тоглолтоо хийлээ

​Дуучин Б.Цогтдэлгэр “Сэтгэлийн аяс” тоглолтоо хийлээ
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 25
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, Монголын рок поп хөгжмийн урлагийн ХХ-р Зууны Манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн отгон дуучин гэдгээрээ үзэгчиддээ хүндлэгдсэн МУСТА, ая зохиогч, дуучин Б.Цогтдэлгэр 5-р сарын 21-нд "ГРАНД ХИЛЛ" зочид буудлын танхимд “Сэтгэлийн аяс” поп, классик концертоо амжилттай тоглолоо. Энэхүү тоглолтонд, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үе үеийн сэтгэлд хоногшсон, шилдэг уран бүтээлүүдээс гадна дуучны “Түүнд би хайртай байсан”, “Хайрлая”, “Алдаж онодог заяа” зэрэг хит дуунууд нь дуулагдсан юм. Мөн дуучин Б.Цогтдэлгэрийн зохиосон дуун бүтээлүүдээс сонгодог, поп урлагийн шилдгүүд дуулж, үзэгчдийн сэтгэлийн аясыг дуу хөгжмөөр хөглөлөө.
500 үзэгч цугласан VIP LIVE хэлбэрийн энэхүү тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “S Outlets” брэнд, ивээн тэтгэгчээр “World Wine” Франц дарс, Германы “Paulaner” шар айраг ажиллаж байв. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн