Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

Дараахь номын дэлгүүрүүд хямдралтай худалдаа зарлалаа

Дараахь номын дэлгүүрүүд хямдралтай худалдаа зарлалаа
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 21
ЮНЕСКО 1995 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарласан. Уг өдрийг дэлхийн 100 гаруй улсад тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Харин манай улсын хувьд “Дэлхийн номын өдөр”-ийг угтан номын худалдаа эрхэлдэг байгууллагууд хямдралтай худалдаа, олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал,

“Интерном” номын их дэлгүүр энэ сарын 21-23-ны өдрүүдэд бүх салбартаа 10-80 хувийн хямдрал зарлаж байна.
“Мир” номын их дэлгүүр энэ сарын 20-23-ныг дуустал бүх номоо 10 хувь хямдруулжээ.
Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д 4 сарын 21-ны өдөр “Мэдлэгийн эрэлд-2017” номын үзэсгэлэн дэлгэгдэнэ. Өдөрлөгийн үеэр зохиогчийн гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо, номын дэлгүүрүүдийн хамгийн их худалдан авалттай номын танилцуулга болон МЗХ-ны дэргэдэх клубын танилцуулга хийгдэх юм байна.
Тус номын үзэсгэлэнг “Батхийморь” ХХК, “Битпресс” ХХК, “Гэгээ Паблишн” ХХК, “Аз хур” ХХК, “Интерном” ХХК, “Соёмбо Принтинг” ХХК, Нобелийн шагналтнуудын номын сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

ХААИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба, ХАА-н Төв номын сан “Дэлхийн номын өдөр”-т зориулсан өдөрлөгийн хүрээнд багш, оюутан, ном сонирхогчид, нийт уншигчдынхаа дунд “НОМОО СОЛИЛЦЪЁ-2017” арга хэмжээг 4 сарын 21-нд зохион байгуулах гэж байна.
Хэрэв та өөрт байгаа номоо бусдтай солилцох, шинэ ном худалдан авахыг хүсвэл ХААИС-ийн хичээлийн төв байрны 2-р давхрыг зориорой..
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 4-р сарын 19-21-ний өдрүүдэд “Номын өдөрлөг” зохион байгуулна. Тус арга хэмжээний үеэр шинэ номын талаар лавлаж, хуучин номыг 500-1000 төгрөгийн хооронд худалдан авч ,“АХА” тэмцээнд оролцож өөрийгөө сорих боломжтой.
Мөн ШУТИС-ын номын санд хугацаа хэтрүүлсэн өртэй бол өрийг хүчингүй болгох юм байна.
МУБИС-ийн Сургалт судалгааны төв номын санд 4 сарын 20,21 өдрүүдэд хямдралтай номын худалдаа явагдах тул оюутан судлаач, багш ажилчид та бүхэн хүрэлцэн ирж сонирхсон номоо хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн