Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

​Д.Данзан: Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн нь зүүнийг магнайлахыг шийдсэн

​Д.Данзан: Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн нь зүүнийг магнайлахыг шийдсэн
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 6
Монголын Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзангаас цөөн зүйл тодрууллаа.
-Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж энэ жил наадамд зодоглох бөхчүүдийг эрэмбийг Бөхийн холбоо яаралтай тогтоо гэсэн. Барилдах бөхчүүдийн бүртгэл эхэлсэн үү. Хэзээ эрэмбэлэх вэ?
-Бөхийг бүртгэж эхлээгүй байна. Учир юу гэвэл, Баяр наадмын тухай хууь, Үндэсний бөхийн дүрэмд, “Бөхийн бүртгэлийг наадам эхлэхээс хоёр хоногийн өмнө эхэлж, наадмын урд өдрийн 18.00 цагт бүртгэлийг дуусгана” гэсэн заалттай. Энэ заалтаа барина. Манай Гэрэлчулуун тэргүүтэй улсууд хоцрогдсон хуучин заалтыг үндэслээд тийм зүйл ярьсан байсан. Тийм учраас долдугаар сарын 9, 10-нд бүртгэж 18.00 цагт бүртгэлээ хаана.Бөхийг хэрхэн эрэмбэлэх тухай асуудлаар энэ сарын 8-ны өдрийн 11.00 цагт хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж тодорхой мэдээлэл өгнө. Ийм л байна.
-Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын хэн нь наадмаар зүүний магнайд зогсох вэ. Энэ маргааныг шийдсэн үү?
-Шийдсэн байгаа. Долдугаар сарын 8-нд нэгдсэн мэдээлэл өгөх учраас наана нь хэлэх боломжгүй. Тэр үедээ задалъя.
-Замын цагдаагийнхны хэрэглэдэг энгэрийн камерыг энэ жил засуулууд зүүнэ гэсэн үү?
-Бөхийн засуул, цэц, баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд энгэрийн камер зүүнэ. Камерыг бусадтай соёлтой харилцахад зориулж байгаа юм. Ямар нэгэн соёлгүй яриа хөөрөө гаргаж болохгүй гэсэн утгатай юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн