Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Гэрэл дохио харгалзахгүй баруун эргэх уулзваруудыг нэрлэлээ

Гэрэл дохио харгалзахгүй баруун эргэх уулзваруудыг нэрлэлээ
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 3
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой. Уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөтэй. 
Иймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг иргэдийн дунд санал асуулга явуулж, Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэх зохицуулалтыг ЗЦГ-ынхантай хамтарч хийжээ. 
Тэгэхээр Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын нэмэлтээр баруун тийш гэрлэн дохионоос үл хамаарч чөлөөтэй эргэж болох ажээ. Ингэхдээ уулзвараар хориглосон дохиогоор баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогч иргэн, тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч байхаар төлөвлөжээ. Өнөөдрөөс эхлэн дээрх зохицуулалтыг мөрдөхөөр байсан ч түр хугацаагаар хойшлуулахаар болжээ. Хугацааг удахгүй зарлах юм.
Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд есөн сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдрийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм. Дээрх зохицуулалтыг хийхдээ уулзваруудад нэмэлт эгнээ хийсэн бөгөөд цаашид бусад уулзвар дээр судалгаа хийж, түгжрэлийг сааруулах арга хэмжээ авна гэдгээ хотын удирдлагууд хэлж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн