Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал З.Мэндсайхан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ
Эрүүл мэнд, спортын сайдад өгчээ.
Тэрээр "Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж өгнө үү" гэсэн өргөдлийг ЭМСЯ-д өгсөн байна.
Анагаах ухааны доктор, дэд профессор З.Мэндсайханыг ГССҮТ-ийн захилраар өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд
Эрүүл мэдний сайд асан Н.Удвалын тушаалаар томилжээ.
Тухайн үед захирлын албан тушаалд Хавдар судлалын үндэсний төв, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан, гавьяат эмч, анагаах ухааны доктор, дэд профессор З.Мэндсайхан нар нэрээ дэвшүүлж байсан билээ.
З.Мэндсайхан өмнө нь Улсын I эмнэлгийн захирал, “Монг-Эм” эмнэлгийн захирлаар ажиллаж байжээ.