Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Гулгаа массаж нэрээр биеийг нь үнэлүүлж байжээ

Гулгаа массаж нэрээр биеийг нь үнэлүүлж байжээ
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 2
Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдын биеийг "гулгаа массаж" нэрийн дор үнэлүүлж байсан гэмт этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлээд байна. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Family”, “Sky massage”, “Аle House inn”,“Ever Green” болон “Их ид” зоогийн газрын доор байрлах саун, массажны газрууд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Hot” зочид буудлын доор байрлах саун, массажны газар, “Tiger” зэрэг саун массажны газруудад хууль бус үйлдэл цэцэглэж байжээ. Албаныхан өнгөрсөн сард дээрх дээрх хоёр дүүрэгт шалгалт хийхдээ Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдэлд цохилт өгөх зорилгыг чиглэл болгожээ. Ингээд нэр дурдсан газруудад ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлэн 24 биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд, тэдгээрийн биеийг үнэлүүлдэг гэмт этгээдүүдийг олж тогтоож, харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд шилжүүлэн шалгуулж байгаа юм.
Дээрх газруудыг өмнө нь удаа дараа хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан байна. Биеэ үнэлэгчдэд болон секс үйлчилгээ авч буй этгээдүүдэд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны хариуцлага хангалтгүй байгаа нь биеэ үнэлэх асуудлыг өөгшүүлж, энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, далд байдлаар улам идэвхжсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн