Open iToim app
Фото | 1 мин уншина

​Говь-Алтайн алтан мөрдэстнүүдэд хүндэтгэл үзүүллээ

​Говь-Алтайн алтан мөрдэстнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 13
Говь-Алтай аймгаас төрөн гарсан генералуудын цугларалт “Говь-Алтайгаас төрсөн алтан мөрдэстнүүд” арга хэмжээ болж өндөрлөлөө.
Гурав дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээг “Монгол базаальт” ХХК, “Баян-Алтай” ТББ, “Ээж хайрхан” констракшн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, уугуул нутгийн бахархал болсон алтан мөрдэстнүүддээ хүндэтгэл үзүүлсэн юм.
Говь-Алтай аймгаас Ж.Авхиа, Ш.Жадамба, Г.Рэндоо, Д.Цэдэв, Я.Дамдинжав, Т.Баатар, Б.Пүрэв, Л.Пүрэвдорж, Ж.Баатар, Д.Сандаг, Ч.Улаанхүү, Д.Магсаржав, Д.Мягмар, Н.Жалбажав, Я.Чойжамц, Н.Наран-Очир, М.Заяабаатар, Т.Дашдэлэг нарын 18 генерал цолтон төржээ. Тэднээс өдгөө 13 генерал эрүүл энх амьдарч байгаа аж. Өнөөдөр “Говь-Алтайгаас төрсөн алтан мөрдэстнүүд” хүндэтгэлийн уулзалтад 12 генерал цолтон ирж оролцлоо.
Алтай нутгаас төрсөн алтан мөрдэстнүүдээс хурандаа генерал Жарантайн Авхиа хамгийн өндөр албан тушаалд томиологдон ажиллаж байжээ. Тэрбээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын хууль цаазны итгэмжит төлөөлөгч, прокурорын өндөр албыг хашиж явсан юм. Үүний сацуу түүнийг үндэсний бөхийн улсын начин цол хүртэн, барилдаж явсныг бөх сонирхогч олон мэддэг билээ.
Дараагаар нь төрд өндөр албан тушаал хашиж байсан генерал бол Ш.Жадамба юм. Тэрээр 1990-1992 онд БНМАУ-ын БХЯ-ны сайд, 1992-1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэж байжээ. Түүний хүү УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бөгөөд тэрээр 2013-2015 хүртэл Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн