Бидний олонхи нь идэх зүйлдээ тун болгоомжтой ханддаг ч уух зүйлдээ төдийлөн анхаарал тавьдаггүй. Ялангуяа согтууруулах төрлийн ундаанд. Гэвч энэ нь маш том алдаа. Хүнсний бүтээгдэхүүн болон согтууруулах төрлийн бус бүтээгдэхүүнд найрлага болон илчлэгээ дэлгэрэнгүй танилцуулсан шошготой байдаг бол ихэнх шар айрагт тийм зүйл байдаггүй. Зарим шар айрагт ямар аргаар яаж хийсэн тухай байдаг ч хтухайн шар айргийн найрлага дахь хүний биед хортой бодисын хэмжээний талаар огтхон ч дурдаагүй байдаг байна. Тэгэхээр ууж буй шар айрагтаа нэг анхаарал хандуулж, найрлагыг нь анзаараад үзэхэд буруутахгүй л болов уу. Юун түрүүнд хямд үнэтэй, чанар муутай шар айргаас зайлсхийх хэрэгтэй. Та хаа нэг газар ороход зөөгч танд “Budweiser”, “Miller Lite”, “Corona”-г санал болгож магадгүй. Учир нь тэд эдгээр шар айргийг маш хямд үнээр худалдан авдаг. Дэлхий даяар ГМО агуулсан бүтээгдэхүүнийг хориглох кампанит ажлыг эрчимтэй өрнүүлж, ийм төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахгүй байхыг эсэргүүцэн жагсч байна. Одоогоор дэлхийн хэд хэдэн оронд, тэр дундаа манай хойд хөрш ОХУ-д ГМО агуулсан бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангаруулах, импортоор оруулж ирэхийг хорилгох, улмаар энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах хуулийг батлаад байгаа.
Тэгвэл дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудаар худалдаалж байгаа шар айргууд ГМО буюу хувиргасан амьд организмыг ихээр агуулдаг байна. Үүнд генетикийн өөрчлөлттэй буудай, сироп, загасны гэдсэн дэх хальсны хүүдий болон пропилен глоикол буюу будаг өнгө оруулагч, ГМО агуулсан элсэн чихэр, шавьж бүхий будаг, хуурай сүү зэрэг багтдаг байна. Тиймээс аль болох 100 хувь органик хэмээх шошготой шар айргийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Учир нь 100 хувь органик хэмээн нэрлэгддэг шар айраг хүртэл үнэндээ 95 хувийн органик бодис агуулж байдаг аж. Европын орнуудын шар айраг чанартай гэж бодож болох ч ихэнхдээ хиймэл найрлага буюу хувиргасан амьд организмтай үр тариагаар исгэсэн байдаг аж.
ГМО агуулсан болон агуулдаггүй шар айргуудыг танилцуулъя. /Харамсалтай нь Монголд оруулж ирдэг гаднын шар айргууд ихэнхдээ ГМО агуулсан эсвэл органик бус байгааг жагсаалтаас харж болно/
Энэхүү шар айраг нь карамелийн өнгө оруулагч бодис агуулсан байдаг. Гурав болон дөрөвдүгээр зэрэглэлийн карамелийн өнгө оруулагч нь хавдар үүсгэгч төрөлд багтдаг аммиок гэх бодисыг агуулдаг байна. Хэдий согтууруулах ундаа нь өөрөө хавдар үүсгэгч ч гэлээ тухайн бүтээгдэхүүний найрлагаас хамаарч хавдар тусах эрсдэлийн хэмжээг бууруулах боломжтой байдаг. Энэ шар айраг нь хавдрын эрсдэлийг хамгийн ихээр нэмэгдүүлэгч бодисыг агуулсан шар айраг юм.
Энэ нь дэлхийн хамгийн алдартай шар айрагны нэг. Алдартай гэхээсээ илүү хамгийн сайн сурталчилгаа хийсэн гэвэл ононо. Уг шар айргийг генийн аргаар ургуулсан буудай ашиглан хийдэг байна. 2007 онд “Greenpeace” байгууллагаас тус шар айргийг үйлдвэрлэгч “Anhueser-Busch” компани ГМО агуулсан цагаан будааг шар айрагны үйлдвэрлэлдээ ашигладаг болохыг баримтаар нотолж байжээ.
Энэхүү шар айрагны сурталчилгаа чанараасаа илүү сайн гэж болно. Өөрөөр хэлбэл шар айраг уух хүсэл төрүүлэхүйц зар сурталчилгаа нь ердөө л өнгөлөн далдлалт бололтой. Учир нь, Corona Extra шар айрагт генийн аргаар ургуулсан буудайн сироп, пропилен глоикол буюу будаг оруулагч агуулагддаг байна.
Энэхүү алдартай шар айргийг мөн л генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээр хийжээ. “Miller Lite” нь найрлагадаа генийн аргаар ургуулсан буудай болон эрдэнэ шишийн сироп агуулдаг нь батлагджээ. Өөрөөр хэлбэл энэ шар айраг нь бүхэлдээ ГМО агуулсан бүтээгдэхүүн юм.
Хэдий манай улсад төдийлөн худалдаалагддаггүй ч “Michelob” гэх нэрийг цээжлээд авахад гэмгүй. Учир нь, энэхүү шар айргийг амт орлуулагч, генийн аргаар хийсэн элсэн чихрээр найруулан хийдэг аж.
Зөөлөн амтаараа алдартай олон хүний хэрэглээ болсон энэхүү шар айрагны найрлагада олон төрлийн нуугдмал ГМО агуулагддаг байна. Тухайлбал, “Guinness” шар айргийг исгэхэд генийн аргаар ургуулсан загасны цавуу, загасны гэдсэн доторх хальсан хүүдий, өндөр фруктоз бүхий эрдэнэ шишийн сиропоор найруулдаг аж. Өндөр фруктоз бүхий бүтээгдэхүүнийг хүнс болон уух зориулалттай шингэн бүтээгдэхүүнд хэрэглэхийг олон жилийн өмнөөс хориглосон байдаг.
Шинэчлэл: Сайхан мэдээ дуулгахад “Guinness” нь саяхнаас шар айргууддаа өндөр фруктоз ашиглахаа болсноо зарласан юм.
Энэхүү шар айраг нь хямд үнэтэй, баруунд залуучуудын дунд алдартай шар айраг юм. Энэ нь найрлагадаа генийн аргаар ургуулсан эрдэнэ шишийн сироп агуулсан байдаг.
Энэхүү шар айргийг генетикийн аргаар ургуулсан буудай, эрдэнэ шишийн сиропоор хийдэг байна.
ГМО агуулдаггүй, органик шар айргууд:
Fish Brewery Company- Fish Tale Ales
Brooklyn- зөвхөн “органик” гэсэн шошготой нь