Зүүн эргэдэггүй болоход улсаас хэчнээн хэмжээний зардал гарсан талаар Нийслэлийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ "Зүүн гар тийш эргэх шийдвэр бол замын цагдаа, замын удирдлагын төв, хөгжлийн байгууллагууд хамтран судалгаан дээр үндэслэн хийж байгаа ажил. Жил болгон нийслэлд замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгэг, цагаан шугам засаж тодруулах болон бусад замтай холбоотой ажилд зориулж замын сангийн хөрөнгөөс тодорхой хэмжээний зардал гардаг. Энэ жил мөн адил замын сангийн хөрөнгөөр Энхтайвны өргөн чөлөөний гудамжинд тавигдсан жил болгон хийгддэг замын тэмдэг тэмдэглэгээг тодруулахад 14 сая орчим төгрөг гарсан. Харин замын зүүн эргэх шийдвэртэй холбоотой санхүүжилт гаргаагүй" гэв.
Зүүн эрэгэдэггүй болох дүрмийг дахин судлаж, иргэдийн саналыг сонсох үүргийг Монгол Улсын Засгийн газраас чиглэл болгосон байгаа. Улаанбаатар хотын удирдлагууд үүнийг судлах шатандаа явж байгаа юм. Энэ долоо хоногтоо багтаагаад зүүн гар тийш эргэдэгээрээ үлдэх үү, үгүй юу гэдгийг шийдэх юм.