Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өчигдөр эхэлж өнөөдөр 11:00 цагт үргэлжилнэ. Ээлжит бусаар хуралдаж байгаа их хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 342 төлөөлөгч оролцож, намын удирдлага, анхан шатны хороодын дарга, гишүүд намын төв хороогоо байгуулах асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрчээ.