Open iToim app
Ерөнхийлөгч | 4 мин уншина

​Галт шувуу: Монголын Ерөнхийлөгч дотроо бодсоноо улсын бодлого болгох боломжгүй

​Галт шувуу: Монголын Ерөнхийлөгч дотроо бодсоноо улсын бодлого болгох боломжгүй
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 19
2017 оны долдугаар сарын 17-ны өдөр Хятадын дээд удирдлагуудтай их ойр дотно байж гадаад ертөнцөд тэдний дуу хоолойг хүргэж байдаг гэдгээрээ зартай Хонгконгийн “Галт шувуу” телевизээр тоймч Хө Лян Лян 19.20 цагт шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар ярьсныг орчуулан хүргэж байна.
Нэвтрүүлэгч: Монгол Улсын шинэ ерөнхийлөгч Х.Баттулга 7 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хүлээн авлаа. Тэрээр 1963 онд төрсөн, өмнө нь жудо бөхийн тамирчин байсан, 2008 онд Монгол улсын Жудо бөхийн холбооны тэргүүний хувиар тамирчдаа тэргүүлж Бээжингийн олимпод оролцож, тус улсын анхны олимпын алтан медалийг хүртсэн.
Х.Баттулга нь спортоос гадна бизнесийн салбарт амжилттай нэгэн. Мал аж ахуйн салбараар дамжуулан тэргүүн баян болсон. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Эх оронч”-оор өөрийгөө тодорхойлсон бөгөөд хүчирхэг монголын төлөө гэж тодотгож байсан. Гэвч, Х.Баттулгын хятадад хандах хандлага тийм ч нөхөрсөг биш байсан, мөн тэрээр өмнө нь хятадын монголд оруулах хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж байсан. Сонгуулийн үеэр ч өрсөлдөгч М.Энхболдыг хятад цустай хэмээн дайрч байсан. Зарим хөрөнгө оруулагчид Х.Баттулгыг ерөнхийлөгч болсныхоо дараа монгол улсын хамгийн том худалдааны түнш болох хятадаас сэрэмжлэх вий гэж санаа зовж байна. Х.Баттулга хятадтай холбосон төмөр замыг дэмжин байгуулах болон хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн.
Хө Лян Лян: Х.Баттулга дахин санал хураалтын үеэр олонхын саналыг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж хэлж болно. Тэрээр 2008 онд Монгол Улсад анхны олимпын алтан медалийг авч өгсөн. “Хятадыг эсэргүүцэгч” ерөнхийлөгч болсон. Харин миний бодлоор “хятадыг эсэргүүцэгч” гэх нэрийг ганц Х.Баттулгад хөнгөнөөр зүүж болохгүй юм. Учир нь Монголын сонгогчдын дунд үнэхээр үндсэрхэг үзэл гэх хандлага байгаа юм. Гэвч энэ үндсэрхэг үзэл нь оросыг эсэргүүцдэггүй, хятадыг эсэргүүцдэг . Энэхүү сөрөг сэдэв нь саяын сонгуулийн үеэр чухал сэдэв байсан. Энэ нь монгол улс эсвэл монгол гэх үндэстний туулж өнгөрүүлсэн болон өнөөгийн нөхцөл байдалтай хамаатай. Монгол улс 3 сая гаруйхан сая хүнтэй, Азийн далайд гарцгүй, томоохон газар нутагтай орон. Өнөөг хүртэл орчин үеийн улс орнуудын эгнээнд орж чадаагүй, ерөнхийдөө мал аж ахуйгаар голлодог нийгэмтэй улс юм. Өнгөрсөн хугацаанд урт хугацааны турш ЗХУ-ын удирдлаган дор байдаг жижиг хэмжээний, олон улсын хувьд ЗХУ-д хонь, үхэр нийлүүлэгч төдий дүртэй байсан. Чин улсаас бие даан гарснаасаа хойш нэг зуун болсон ч өөрийн гэсэн эдийн засгийн тогтолцоотой болоогүй. Монгол улс, монгол үндэстэн нь бүр өөрөөр хэлбэл монгол улсад амьдардаг монгол хүмүүсийн нөхцөл байдал нь маш онцгой. Юу гэхээр, Чингис хаан дэлхийн хамгийн том хаант улсыг байгуулж байсан. Гэвч өнөөдөр монгол улс хоёр том улсын дунд арай ядан тэсэн тогтож байна. Хойд тал нь Оросын том хаант улс. Өмнөд тал нь хятад. Монгол хүмүүс нэгэн үндэстний хувьд маш өвөрмөц хандлагатай. Нэг талаар, тэд маш ихээр оросын нөлөөнд орсон, орчин үеийн элитүүд тухайн үед орост суралцаж, оросын амьдралын хэв маягт орж, оросоор ярьдаг байсан. Гэвч өнөөдрийн орос улс монголтой ойр дотно холбоотой боловч орос улс өөрөө монгол улсыг эдийн засгийн хөгжилд хөтлөх боломжгүй. Орос улс өөрөө ч хөгжлийнхөө хэлбэрийг олоогүй.
Монголчууд ЗХУ-ын үед тус улсад мал аж ахуйн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг эдийн засгийн дан гарцтай байсан. Монгол улсын хүн ам цөөн, газар нутаг өргөн боловч ашигт малтмал, газрын баялаг ихтэй. Үүнээсээ ашиг олж байгаа нь монгол улсын эдийн засгийн хөгжлийн чухал хэлбэр байсан. Ойрын жилүүдэд газрын тос, ашигт малтмалын үнэ буурч байгаа нь монголын хувьд өнгөрсөн жилүүдэд хүрч байсан хурдтай эдийн засгийн хөгжлийн өсөлт нь маш хурдан хугацаанд буураад эхэлсэн. Орчин үеийн нийгмийн хөгжлийн шугаманд энэ нь хэцүү байдал юм. Монголоос авсан нэгэн мэдээгээр, үнэндээ бол монголчууд сэтгэл амар, нээлттэй орон, үхэр, хоньтойгоо, бэлчээр нь өвс ихтэй л байвал тэдний амьдралд асуудал байхгүй мэдээлж байсан. Тэд оросын нэг хэсэг болох боломжгүй, шаардлага ч байхгүй. Мөн хятадын ч нэг хэсэг болох боломжгүй. Хойд талаараа хаант улс, урд талаараа дэлхийн 2 дахь том эдийн засагтай улсаар тойруулж байгаа энэ үед тэд хэрхэн явбал зохих вэ?
Монголын шинэ ерөнхийлөгч хятадын эсрэг нөхөрсөг бус үйлдэл гаргаж байсан ч дэлхий дахинд дагаж мөрдөж байгаа тухайн хүний байр суурь түүний сэтгэх өнцөг болон хүрээг тодорхойлдог зарчмыг баримталж, удирдагч болохын тулд реалист байх хэрэгтэй. Тэр сонгуулийн үеэр ярьснаа, бас дотроо бодсоноо шууд төрийн бодлого болгон тодорхойлох боломжгүй. Монголчууд гуравдагч хөршийг хайж байх үед хамгийн боломжтой нь япон байсан. Гэвч япончууд монголд хүрч ирэх ямар ч боломжгүй, америк бүр ч ярилтгүй. Тийм учраас монголчууд, монголын удирдагчид реалист байж, оростой, тэр тусмаа хятадтай харилцах харилцаагаа хэрхэн зохицуулах вэ гэдэг нь чухал. Монголын эдийн засгийн хөгжил хятадаас холдож чадахгүй. Хятадын хувьд монгол улс тийм ч чухал биш. Харин эсрэгээрээ монголын хувьд хятад маш чухал. Үүнийг бид ойлгож байгаа, монголчууд ч ойлгох байх. Бүхэл бүтэн үндэстэн орчин үеийн нийгэмрүү орж чадаагүй байна. Хүчирхэг хөгжил, эдийн засаг, соёлтой орныг эсэргүүцсэн нь онох уу, түүнтэй хамтарч ажиллах нь зөв үү?
Монгол улсын шинэ ерөнхийлөгч ойрын хугацаанд сонгуулийн үеэр илэрхийлж байсан хятадыг эсэргүүцэж байсан бодлоо эргүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн, энэ жилдээ багтан анхны хятад дахь айлчлалаа хийж магадгүй.
                                                         Эх сурвалж: http://chaochaolive.icntv.xyz/channel/weishi/phoenixtv
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн