Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

​Владимир Путин "Запад-2017" цэргийн сургуулилттай танилцлаа

​Владимир Путин "Запад-2017" цэргийн сургуулилттай танилцлаа
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 20
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ленинград мужид болж буй “Запад-2017” цэргийн хамтарсан сургуулилтыг үзэж, танилцлаа. Тэрээр Лужский талбайд болох гол ажиллагааг үзэж, Орос, Беларусын хамтарсан зэвсэгт хүчний бэлэн байдлыг шалгасан байна.
“Запад-2017” томоохон цэргийн сургуулилалтыг өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын гурав, Беларусын зургаан газарт нийт 12.700 цэргийн бие бүрэлдэхүүнтэй эхэлсэн. Үүнээс 7.200 Беларусын цэрэг, 5.500 Оросын цэрэг оролцож байна.
Мөн 70 нисэх онгоц, нисдэг тэрэг, 680 моторт техник, үүн дотор 250 танк, 200 их буу, хэд хэдэн пуужин харвагч, 10 хөлөг онгоц оролцож байгаа юм.
“Запад-2017”-г Өрнөдийн орнууд ОХУ-ын зүүн Европт эзлэн түрэмгийлэл явуулах бэлтгэл гэж үзэж болгоомжилж байгаа бол НАТО-гийн тэлэлтийг зогсоох бэлтгэл гэж Кремль нэрлэж байна.
Барууны удирдагчид Оросын энэхүү хамтарсан сургуулилтад ихээхэн санаа зовж байгаагаас гадна НАТО-гийн нутаг дэвсгэртэй оросын цэргийн хүчирхэг бие бүрэлдэхүүн тун ойр ирсэнд тайван байхад бэрх байгаа талаар Литвийн Батлан хамгаалахын сайд Раймундас Кароблис Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдав.
ОХУ-ын зүгээс 12.700 цэргийн бие бүрэлдэхүүн тус үйл ажиллагаанд оролцож байгаа гэж мэдэгдсэн ч зарим нэгэн, тухайлбал Германы Батлан хамгаалахын сайд Урсула Вон Дер Лэеэн 100 мянган цэргээс багагүй байна гэж үзэж байгаа ажээ. Сургуулилалт энэ сарын 20 хүртэл үргэлжлэхээр төлөвлөгджээ.

Эх сурвалж: VOX
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн