Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Владимир ​Путин: АНУ Орост хэрхэн амьдрахыг заахгүй

Владимир ​Путин: АНУ Орост хэрхэн амьдрахыг заахгүй
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 5
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “NBC News”-ийн Megyn Kelly-тэй хийсэн ярилцлагадаа "Оросын эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнд АНУ зэрэг бусад орнуудтай харьцуулахад илүү зөөлөн арга замаар ханддаг" тухай ярьжээ.
Владимир Путин хэлэхдээ “Бидэнд эсэргүүцлийн жагсаал цуглаантай тулгардаг, тийм зүйл бий. Мөн энд байгаа хүмүүс өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Хэдий тийм боловч хүмүүс хэрвээ одоогийн хууль тогтоомжийг сүйтгэх, хуульд нөлөө үзүүлэх талаар үзэл бодлоо илэрхийлэхэд мэдээж манай хууль тогтоох байгууллагууд дэг журмыг сахиулахыг хичээдэг” гэжээ.
”Гэхдээ аз болоход, манай цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч хий болоод бусад дэг журам тогтоох хэтэрсэн арга хэрэгслүүдээс нэлээд хол. Эдгээрийн заримыг бид АНУ зэрэг орнуудаас үргэлж харж байна” гэж нэмж хэлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч эдийн засгийн эрх тэгш байдлын эсрэг олон нийт дуу хоолойгоо өргөн тэмцсэн Нью-Йорк хотын “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөнийг эргэн сануулсан.
Тэрээр “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөнийг эргэн санацгаая. Одоо энэ зүйл хаана байна вэ? АНУ-ын хууль сахиулах байгууллага болоод тусгай албад нь жижиг хэсгүүд болон хуваагдаж, татан буугдчихсан. Би Америк дахь ардчиллын цаг үед эдгээр зүйлс хэрхэн оршиж байгаа тухай асуух гэсэн юм биш. Яагаад та бүхэн бүхий л үед биднээс ёс суртахуунтай байх талаар асууж, биднийг хэрхэн амьдрахыг заах эрхтэй гэж үздэг юм бэ? гэж үзэгчдээс асуугаад “АНУ Орост хэрхэн амьдрахыг заахгүй” гэж хэлжээ. 
Мөн тэрээр “Бид нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, ердийн уур амьсгалыг бүрдүүлэх, хамтын үнэт зүйлсээ хуваалцах зорилгоор нөхөрсөг харилцаа дор өөрсдийн түншүүдийн бодол санааг сонсоход бэлэн. Гэвч бид эдгээрийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгон ашиглахыг огтхон ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Үүнийг хэн бүхэн мэдээсэй гэж хүсэж байна. Энэ бол бидний мессэж” гэж хэлжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн