Агаарын бохирдол жирэмсний хожуу үед урагт нөлөөлдөг болохыг 2014 онд Харвардын их сургуулийн эрдэмтэд судалгаагаар баталсан байдаг. Нарийн тоосонцор бүхий агаарын бохирдол жирэмсний сүүлийн гурван сараас эхэлж урагт нөлөөлж, аутизмтай хүүхэд төрөх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа уг өвчний шалтгааныг тогтоох үр дүнтэй ажил болсон юм.
Судлаачид агаарын бохирдол ихтэй бүс нутаг болон цэвэр агаартай бүс нутагт амьдарч байсан эхчүүдийн дунд судалгаа явуулсан бөгөөд судалгааны дүнд бохирдол ихтэй газрын жирэмсэн эхчүүд аутизмтай хүүхэд төрүүлэх эрсдэл хоёр дахин их байгааг тогтоожээ.
Ургийн өсөлт хөгжлийн хамгийн чухал үе буюу жирэмсний сүүлийн гурван сард агаарын тоосонцор, хорт утаа урагт нөлөөлж аутизмын эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Түймэр, аж үйлдвэр, автомашинаас ялгарах утаа гээд агаарын бохирдлын үүсгэгчийн нунтаг хэсгүүд аутизмын шинж тэмдгийг үүсгэх гол шалтгаан болдог байх магадлалтай аж.
Өмнө нь буюу 2010 онд судалгааны жижиг багийнхан аутизм болон жирэмсэн үе дэх "утаанаас хордолт" хооорондоо ямар нэг холбоотой болохыг олж тогтоосон байдаг ч энэ нь АНУ-ыг бүрэн хамарсан хамгийн том судалгаа болж байгаа юм.
АНУ-ын хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн байгууллагаас аутизмтай хүүхдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг мэдэг-дээд, Харвардын их сургуулийн гаргасан дээрх судалгаа аутизмын эмгэг яагаад ихсэх болсон талаархи ерөнхий судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархлаа илэрхийлжээ. Олон орны эрдэмтэд энэ талаархи судалгааг хийж байгаа ч Харвардын их сургуулийн эрдэмтдийн энэхүү судалгаа өвчнийг судлах талаар шинэ эхлэлийн цэгийгтавьж өгч байгаа юм.
Аутизмын эмгэг нь дэлхийн нийт хүн амын нэг хувьд тохиолдоод байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар АНУ-д л гэхэд 68 хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй.
Аутизм нь амьдралын эхний гурван жилийн дотор илэрдэг, уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэг юм. Аутизмыг "орчноос тасрах эмгэг", "зожигрох эмгэг", "бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин" зэргээр орчуулсан байдаг бөгөөд манай улсад ч сүүлийн үед энэ төрлийн эмгэгтэй хүүхдийн тоо өссөөр байгаа билээ. Маш товчхондоо энгийн үгээр хэлбэл нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг юм. Эдгээр хүмүүс нь хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдмал, нэг зан үйлээ олон дахин давтдаг, хэл ярианы хөгжил муу, заримд нь огт үгүй, ганцаардмал зэрэг ерөнхий зан төлөвтэй. Энэ өвчнөөр хөвгүүд охидоос дөрөв дахин олон өвчилдөг. Харамсалтай нь, энэ хүнд өвчин дэлхий даяар хурдацтай тархаж байгаа ч шинжлэх ухаан өнөөдрийг болтол шалтгааныг олж тогтоогоогүй байна. Иймд эмчлэн эдгэрүүлэх эм бэлдмэл одоогоор байхгүй гэсэн үг. Тиймээс ч Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаа аутизмын эмгэгийн судалгаанд шинэ түлхэц болж байгаа юм.
Харвардын их сургуулийн эрдэмтдийн багийнхан 1989 оноос агаарын бохирдол, аутизм эмгэгийн уялдаа холбоог судлах ажлаа эхлүүлж нийт 116 430 жирэмсэн эхэд судалгааг явуулаад байгаа аж. Урт хугацаанд явуулсан энэхүү судалгаагаар нарийн тоосонцор бүхий бохирдлын төвшин өндөртэй газар амьдарч байсан жирэмсэн эхчүүд, цэвэр агаартай газрын жирэмсэн эхчүүд хамрагдсан байна. Судлаачид 1990-2000 оны хооронд төрсөн аутизмын эмгэгтэй 245, энгийн өсөлт хөгжилтэй 1522 хүүхдийн төрөхийн өмнөх болон төрсний дараахь үйл явцыг судалжээ. Үүгээрээ тэд агаарын бохирдлын хэмжээ жирэмсний эхэн үе болон төрсний дараахь үед мэдэгдэхгүй ч жирэмсний сүүлийн гурван сард урагт хүчтэй нөлеелж буйг тогтоосон байна. Ийм шинж тэмдэгтэй үеийн жирэмсэн эхчүүдийн дийлэнх нь аутизмын эмгэгтэй хүүхэд төрүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол, тоосонцрын хэмжээ урагт нөлөөлдөг, тэр дундаа сүүлийн гурван сард ургийн тархины хөгжилд хүчтэй нөлөөлдөг байна.
Судлаачдын багийн ахлагч Марк Вэйскопф "Бид хөрс, агаар, тоосонцор гээд бохирдол жирэмсний сүүлийн гурван сард нөлөөлдөг болохыг тогтоож шинэ цонх нээлээ. Энэхүү судалгаа' аутизмын эмгэгийн судалгааны ерөнхий ойлголт болно гэж бодож байна" гэжээ.
Ямартай ч агаарын бохирдол урагт гаж нөлөө үзүүлдэг, тэр дундаа аутизмын эмгэг үүсгэдэг гэдэг нь олон баримтаар нотлогдож байгаа ч агаарын болон тоосонцрын бохирдол аутизмыг үүсгэх шалтгаан болдог гэдэг нь батлагдаагүй хэвээр байна. Эрдэмтэд аутизм өвчний талаархи оношийг одоог болтол олж чадаагүй байгаа бөгөөд агаарын болоод тоосонцрын хортой нарийн ширхэгүуд эд эсд нэвтрэн орж, тархины хэвийн үйл ажиллагааг тасалдахад хүргэдэг байж магадгүй гэдэг дээр санал нэгдээд байгаа билээ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд энэхүү эмгэг жирэмсэн үе дэх гаднын нөлөөллеөс үүдэлтэй гэдэгтэй санал нийлж байгаа юм.
Өдгөө эрдэмтэд үүнд хариулт өгөхийн тулд бохирдолтой газарт удаан амьдарсан 10 мянга гаруй гэр бүлийн хүмүүсийн ДНХ-г шинжилж, үр дагаврыг нь ажиглаж байгаа аж. Мөн энэ оны эхээр АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид аутизмын эмгэгийг сайжруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд цэцэгт байцаа тусалж чадна гэдгийг олж тогтоогоод байгаа нь аутизмын талаархи судалгаа урагшилж буйг баталж байгаа юм.
“Molecular Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар жирэмсэн байхдаа витамин D амин дэмээр дутагдсан эмэгтэйчүүдийн хүүхэд аутизмтай төрөх магадлал өндөр байгааг ажиглажээ. Тодруулбал, жирэмсний 20 долоо хоногоос дээш витамин Д амин дэмийн дутагталтай байсан эхийн хүүхдэд зургаа хүртэл насанд нь аутизмын шинж тэмдэг илэрч байсан аж. Судалгааны дүнг 4200 жирэмсэн эмэгтэйн цусны дээж, сорьцод шинжилгээ хийн гаргажээ.
Витамин D нь ясныхөгжилднэнчухалүүрэгтэйамин дэм юм. Витамин D-г нарны гэрлээс, мөн зарим нэг хоол хүнснээс шаардлагатай тунг авах боломжтой байдаг. Жирэмсний үед витамин D хамгийн их дутагддаг бөгөөд энэ үед 400 IU агуулсан витамин D-гийн тун багаддаг байна. Түүнчлэн жирэмсний үед витамин D агуулсан олон төрлийн витамин уухыг зөвлөдөг ч энэ нь витамин D агуулсан загас, мөөг зэрэг хоол хүнс бага хэрэглэдэг улсын хүн амд хангалттай тун болж чаддаггүй байна.
Дашрамд дурдахад, аутизмын эмгэгийг вакцинтай холбон тайлбарладаг ч 12.5 сая хүүхдийн дунд явуулсан судалгаагаар вакцин нь аутизмын эмгэгтэй холбоогүй болохыг баталсан байдаг аж.
Тиймээс дэлхий нийтээр аутизм өвчний шалтгаан, түүнийг эмчлэх аргыг мэдэж, шинэ нээлт хийх цаг удахгүй, магадгүй энэ онд ч тохиож магадгүй байна.