Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Ө.Буянжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ амьдралын том бэрхшээл, саад гэж битгий үзээрэй

Ө.Буянжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ амьдралын том бэрхшээл, саад гэж битгий үзээрэй
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Монгол Улсын сонгодог урлагийн тайзнаа дэлхийн болон үндэсний дууриудын гол дүрийг бүтээн олон улсад эх орноо сурталчлан таниулах, дуурийн дуулаачдын шинэ үеийг сурган хүмүүжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Даваажавын Баадайжавыг,
Монгол Улсын Ардын багш цолоор ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн багш Жаргалын Лхамсүрэн, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч Цэдэвийн Өнөрбаян нарыг,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Мах-Импекс ХК-ийн ахмад ажилтан Магсаржавын Жамъянсүрэнг,
Монгол Улсын гавьяат багш цолоор МУБИС-ийн зөвлөх багш, профессор Гончигийн Лхаахүү, МУИС-ийн ОУХС-ийн багш, профессор Жамсрангийн Баясах, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн ахмад багш Дамбийн Бүрэнхишиг, Отгонтэнгэр их сургуулийн философийн багш Бүдрэгчийн Галиндэв, Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газрын дарга Батаагийн Мөнхжаргал, Ахмад багш Азадсүрэнгийн Оюунбилэг, УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар, ХУД-ийн 7-р сургуулийн ахмад багш Дэндэвийн Хашхүү, МУИС-ийн Хуулийн сургуулийн багш, профессор Шарын Цогтоо, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, профессор Жигжидийн Цэвэгсүрэн, МУИС-ийн ШУ-ны сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор Гэнэнгийн Элдэв-Очир нарыг,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Зам барилгын “Эс Ар Пи Инженер консалтинг Монголия” ХХК-ийн зөвлөх инженер Байгарагийн Мандат, Барилга хот байгуулалтын яамны Ахмадын хорооны дарга Лхамсүрэнгийн Тогтохбаяр, Монголын Архитекторуудын Эвлэлийн ахмад гишүүн Дашийн Бат, "Хүчит чулуут" ХХК-ийн зөвлөх инженер Луутарын Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх Ламжавын Цээсүрэн нарыг,
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ХХЕГ-ын харьяа “Хилчин” спорт хорооны тамирчин Доржнямбуугийн Отгондалай, ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчин Энхбаярын Содномпэлжээ, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн тамирчин Болормаагийн Ууганхүү нарыг,
Монгол Улсын гавьяат холбоочин цолоор МҮОНРТ-ийн техникийн бодлогын мэргэжилтэн Аюурзанын Цогтбаяр, 25-р суваг телевизийн тэргүүн дэд захирал Лувсандамдингийн Жаргалсайхан, МИАТ ХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Чимэдбалжирын Нарантунгалаг нарыг,
Монгол Улсын гавьяат хуульч цолоор СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Бавалын Баатар, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын ба Олон улсын арбитрын арбитрч Дамбадаржаагийн Чилхаажав, Хөдөлгөөний аюулгүй байдал ТББ-ын тэргүүн Гомбоцэдэнгийн Ринчиндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр, Их засаг Их сургуулийн тэнхмийн эрхлэгч Дамбын Данзандорж, Үндэсний Тагнуулын академийн дэд захирал Мятавын Цогтоо нарыг,
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн Дамбаагийн Даргахүү, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин, Анхны байнгын ажиллагаатай парламентчдын холбооны тэргүүн Догсомжавын Балдан-Очир, Нийслэлийн Иргэдийн хурлын даргын зөвлөх Батаахүүгийн Баянжаргал, ХУД-ийн 2-р хорооны иргэн, Монгол Булгар ХХК-ийн ахмад ажилтан Жигжидийн Цэрэннадмид нарыг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Урлаг судлаач, доктор Норовын Батмөнх, Соёл Урлагийн Их сургуулийн Радио телевизийн медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш Долгорын Чулуунцэцэг, Дорнод аймгийн музейн захирал Намхайн Энхбаяр, Монголын Филателийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, марк цуглуулагч Чулуундоржийн Энхбат нарыг,
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Хаан гарьд пикчерс” ХХК-ийн найруулагч жүжигчин Уухааны Батбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч балетын жүжигчин Халзайн Мөнгөнхөлөг, ҮДБЭЧ-ын дуучин Сосорбурамын Цогтсайхан, Соёл-Эрдэнэ хамтлагын хөгжимчин Бадамын Цолмон нарыг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор УДЭТ-ын жижиг хэрэглэлийн эрхлэгч Дашнямын Мягмарсүрэнг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор 1-р эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, мэс заслын их эмч Пандааны Батчулуун, ГССҮТ-ийн гар сарвууны бичил мэс заслын зөвлөх эмч Бүдийн Бүргэд нарыг,
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн багш, түүхч, профессор Зоригтын Лонжид
Монгол Улсын Шинжлэх үйлчилгээний гавьяат зүтгэлтэн цолоор Орон сууц ашиглалтын "Ганбиж" ХХК-ийн захирал Сүмбээгийн Сүхээ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тогооч Ёндонгийн Ядамсүрэн нарыг,
Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Бүрэн транс ХХК-ийн зөвлөх эдийн засагч Цэдэн-Ишийн Намсрай, Завхан аймгийн Улиастай сумын иргэн, худалдааны байгууллагын ахмад ажилтан Гэрэлийн Ойдов нарыг,
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Дорнод аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Санжсүрэнгийн Вандансүрэнг,
Сүхбаатарын одонгоор ЗГХЭГ-ын ахлах референт Энэбишийн Сумъяаг,
Цэргийн гавьяаны одонгоор ЗХ-ний 310-р ангийн дайчилгаа хүний нөөцийн тасгийн дарга Лувсандоржийн Батжаргалыг,
Алтан гадас одонгоор ЧД-ийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Өлзий-Оршихын Буянжаргалыг,
Цэргийн хүндэт медалиар Хилийн 0151-р ангийн албаны нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Далхсүрэнгийн Баттөрийг,
Шударга журам медалиар ОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал унтраах 18 дугаар ангийн гал сөнөөгч Жигжиддоржийн Отгонбаатарыг тус тус шагналаа.
Өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнадсан хүмүүсийн сэтгэгдлийг хүргэж байна.
МУБИС-ын багш, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян “Багш болсон 45 жилийн хугацаанд миний хийж бүтээсэн үйлсийг төр, засаг минь ингэж өндрөөр үнэлэж байгаад маш их баяртай байна. Миний хийж бүтээсэн үйлс боловсролын салбарт гүйцэтгэсэн гэгээлэг үйлс байгаа юм” гэсэн.
МУГЖ У.Батбаатар “Би урлагийн тайзнаа 35 жил зүтгэлээ. Урлагт зүтгэсний их гавъяа, ард түмний хайр хүндэтгэлээр өнөөдөр төрийн өндөр шагнал хүртлээ. Энэ цаг үед ээж, аавыгаа дурсаж байна. Урлагт хамт зүтгэж байсан нийт уран бүтээлчидээ санаглзаж байна. Та бүгдийн минь хүч шүү гэж хэлмээр байна.
ОУХМ Д.Отгондалай “Боксын спортоор хичээллэхээр спорт заалны хаалгаар орсон тэр өдрөөс хойш олимпийн медальтан болох хүртэлх бүх цаг хугацаанд намайг дэмжиж, тусалсан, зоригжуулсан, урам хайрласан, ирлэсэн бүх хүнд талархал илэрхийлье. Олимпийн рингэнд гаргасан амжилтыг төр засаг, ард түмэн маань үнэлж, өндөр дээд цол хүртээсэнд их баярлаж байна. Тамирчид бидний ялалт, ялагдалтай үргэлж хамт байдаг ард түмэндээ мэхийн ёсолъё“ гэв.

Монгол Улсын Ардын жүжигчин  Д. Баадайжав “Өнөөдөр их сонин тохиолдол боллоо. Миний багш 1961 онд гавьяат аваад 40 жилийн дараа Ардын жүжигчин болж байсан. Би 1976 онд гавьяат аваад мөн 40 жилийн дараа Ардын жүжигчин цолоор шагнууллаа маш их баяртай байна. Ялангуяа хамт ажиллаж байсан хүмүүсээ өнөөдөр санан дурсаж байна. Монголын ард түмэн сонгодог урлаг гэдгийг мэддэггүй байхад манай Хайдав багш биднийг сурган хүмүүжүүлж, тусгай анги нээж байсан юм. Ингээд анхны олон улсын тэмцээнд би орж байсан” гэв. 
Ө.Буянжаргал /Олон нийтийн цахим сүлжээнд мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн өөрийн үзэл бодол, энэ нийгэмд тэдний өмнө тулгараад буй бэрхшээл хийгээд алдаа дутагдлыг зоригтойгоор хэлсэн Болороо гэх бүсгүйн ээж/ "Би өнөөдөр Алтангадас одонгоор шагнууллаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн шадар туслах “Таныг Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж над руу ярьсан. Над шиг шагналаас татгалзаж хариулсан хүн байхгүй байх. “Би урлаг, спортын хүн биш. Баялаг бүтээгч биш. Надад хийж гавьсан юм байхгүй. Тийм болохоор би наад шагналыг чинь авч чадахгүй нь” гэж хэлсэн. Тэгэхэд “Таныг хүүхдийнхээ төлөө хийсэн бүхнийг Ерөнхийлөгч үнэлж байгаа юм. Ямарч байсан та ирж ав” гэсэн. Ингээд өнөөдөр ирж энэ шагналаа гардаж авлаа. Хүн нэг л амьдарна. Нэг амьдрах насандаа хүний амталж, эдлэх ёстой болгоноос татгалзаад хүүхдийнхээ төлөө явдаг, гэтэл чиний амьдрал ямар ч утгагүй байна гэж хэлэх хүн байсан. Гэхдээ одоо амьдрал маань утгатай байж гэдгийг ойлгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ялангуяа ачааны хүндийг үүрч яваа ээжүүдэд хандаж хэлэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ амьдралд нь тохиолдсон том саад тотгор гэж битгий үзээрэй. Биднийг ачааны хүндийг үүрэх чадвартай учир арай илүү арчилгаа шаардах хүүхэд заяасан юм байна гэж бодож амьдраарай гэж хэлмээр байна" гэв.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн