Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

"Бурхан халдун" уулыг дэлхийн өвд бүртгэхээр боллоо

"Бурхан халдун" уулыг дэлхийн өвд бүртгэхээр боллоо
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 6

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байна. Тус хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргалаа. Ингэснээр Бурхан халдун уул болон эргэн тойрны соёлын өв UNESCO-гийн Дэлхийн өвд бүртгэгдэхээр боллоо.
Хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс (БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, ХБНГУ, Ямайка, БНТУ, Алжир, Филиппин, Малайз, Катар, Серб, Сенегал) дэмжиж үг хэлэв. Дэмжиж үг хэлсэн гишүүн орнууд Чингис хаантай холбоотой Бурхан халдун уулыг ийнхүү Дэлхийн өвд бүртгэснээр Монгол Улсын хувьд төдийгүй Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг юм хэмээв. Ингээд дэлхийн түүх, соёлын өвд монголчуудын оруулж буй бодит хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн