Open iToim app
Улс төр | 2 мин уншина

​Х.Болорчулуун МАН, С.Ганбаатар ХҮН рүү “нүүх” бололтой

​Х.Болорчулуун МАН, С.Ганбаатар ХҮН рүү “нүүх” бололтой
Нийтэлсэн 2015 оны 12 сарын 28
Сонгуулийн хуулиа баталлаа. Тус хуулийг баталснаар зарим улс төрчдийн нүүдэл эхлэв бололтой.
Тухайлбал, УИХ дахь бие даагч гишүүдийн сонгуулийн нүүдэл эхэлжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-д эргэн орох гэж байна гэх мэдээлэл гарч байсан юм. Тодруулбал, МАН түүнийг хөөсөн үндэслэлээ эргэж хараад үндэслэлгүй, дүрмийн бус үндэслэл болсон байна. Өөрөө намаас гарах өргөдлөө өгөөгүй байхад хөөсөн. Тиймээс хоёр жилийн өмнө гаргасан шийдвэрийг цуцаллаа гэсэн утга бүхий бичгийг Ц.Даваасүрэн гишүүнд хүргүүлсэн юм. Тиймээс түүнийг буцаад МАН-д орж тус намаас Хөвсгөл аймагт нэр дэвших гэж байна гэх мэдээлэл гараад байгаа. Тэрээр энэ талаар өөрөө “МАН-д орно гэсэн шийдвэр гаргаагүй байна. Ер нь би сонгогчдоосоо л асууж шийднэ. Чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллахадаа сонгогчдоосоо асууна. Бие дааж дэвш гэвэл бие даана. Өөр сонголт хэрэгтэй гэвэл өөр сонголтыг хайна. Сонгуулийн тов тавдугаар сарын 1-нээс эхэлдэг. Цаг болоогүй байна шүү дээ” гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН байгуулсан гэх мэдээлэл гараад байсан ч өөрөө үгүйсгэдэг. Гэхдээ тэрээр тун удахгүй ХҮН-даа элэсч ирэх сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвших бололтой. Тэрээр үүнийг өөрөө ч үгүйсгээгүй бөгөөд бие дааж нэр дэвшихэд Хүч дутаж. Шинэ үзэл бодол, шинэ залууст хүчээ өгөхөд бэлэн гэдгээ ч хэлсэн. Тиймээс тэрээр ирэх сонгуульд ХҮН-нээс нэр дэвших нь тодорхой болж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ямар ч байсан би МАНАН-дахгүй. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гишүүн хоёр бол үнэхээр шударга, хүний төлөө зүтгэдэг хүмүүс. Би тэр хоёр хүнийг хүндэлдэг. Манай хоёр Хөвсгөл, Дорнодын сонгогчидынхоо ямар хүсэлтэй байгааг харгалзан үзэж байж шийдвэрээ гаргах байх. Миний хувьд дарханчууд маань МАНАН-таад үзээрэй гэж хэлж байгаа. Нөгөө талаараа бие даагаад ямар ч хүчгүй байна, ямар ч дэм алга. Тиймээс шинээр гарч ирж байгаа, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй ямар л зөв хүч байна тэдэнд өөрийн хүчээ өгөхөд бэлэн байгаа. 25 жил гай болсон улстөрчдийг зайлуулахын тулд шинэ хүчин, шинэ үзэл санаа, шинэ хүмүүс улс төрд орж ирэх хэрэгтэй байна. Үүний төлөө би хүчээ өгнө” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун он гараад МАН-д орохоор ярьж байгаа гэх мэдээлэл байна. Өөрөө бол МАН-д орох эсэхээ хараахан шийдээгүй байгаа сонгочдоосоо асууж шиднэ гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Бие даагч гишүүд гоонь хархүү шиг л байдаг. Ер нь шинэ, хуучин намуудаас биднийг намдаа орох санал тавьж байна. Гэхдээ өнөөдрийн хувьд яг эцсийн шийдвэрийг гаргаагүй байна. Ер нь улс төр хийж байгаа хүн намд орж болно л доо. Гэхдээ бие даагч гишүүд парламентын эрүүл салхи” гэсэн юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн