Шарсан төмс, шарсан талх, зайдас, сендвич, гамбургер, шарсан төмс, хийжүүлсэн ундаа, хиам зэргийг сүүлийн үед бид хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийн хүн амын нас баралтын 60 хувь нь зөв бус хооллолт буюу эрүүл мэндэд хортой хүнс хэрэглэснээс үүдэлтэй гэж үздэг байна. Амьсгалын замын өрөвсөлт өвчин, сэтгэхүйн хямрал, харшил, үргүйдэл, бэлгийн чадвар алдах, хорт хавдар зэрэг олон өвчний эрсдэлт хүчин зүйлийн шалтгаан нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол тэжээл болсоор байна. Байнга үйлдвэрийн аргаар боловсруулсан хоол хүнс бидний бие организмд ямар нөлөө үзүүлж болохыг харцгаая.
Чипс бол маш ухаалаг аргаар бодож олсон бүтээгдэхүүн. Нэг ширхэг төмсийг нэг киллограм төмсний үнээр зарж байна. Энэ утгаараа маш ашигтай бизнес. Мөн хүн гадуур алхаж байхдаа, машинд явж байхдаа гээд хаана ч идэж болох маш хялбар хооллох хэлбэр. Амттай бас хурдан. Гэхдээ чипсийг шажигнасан болгох, муутгахгүй удаан хадгалах, урт хугацааны тээвэрлэлт даах, амтлаг байлгахын тулд маш олон тооны химийн бодис хольдог аж. Тусгай амт оруулагч бодисууд нь хүний идэх дур хүслийг нэмэгдүүлдэг байна. Энэ бол хүнсний амтанд донтох нэг хэлбэр бөгөөд өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн чипсэнд донтдог шалтгаан үүнтэй холбоотой.
Шведийн эрдэмтэд чипсэнд маш аюултай хавдар үүсгэгч бодис байдгийг нотолсон байна . Жишээлбэл, “акриламид” хэлж болно. Энэ нь цагаан тунгалаг өнгөтэй, усанд уусдаг талст бодис юм. Энэ бодис нь мэдрэлийн системийг дарангуйлдаг бөгөөд хавдар судлаачдын үзэж байгаагаар эсийг генийн өөрчлөлтөд оруулж, гэдэсний хөндийн хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоожээ. Акриламид нь нүүрс усаар баялаг хүнсийг халаахад үүсдэг. Гэхдээ уг хүнсийг чанахад биш шарахад үүсдэг ажээ. Шарах явц нь тийм ч муу зүйл биш боловч нэг тосонд олон дахин шарах явц явуулах нь маш хортой. Учир нь тос нь маш хүчтэй хорт нөлөө бүхий бодис ялгаруулдаг. Харин чипсийг хэдэн удаа, ямар тосонд шарж байгаа бол, түүнд ямар хэмжээний акриламид” агуулж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Стокхолмын эрдэмтдийн нотолсноор нэг киллограм чипсэнд 2000 микро грамм хүртэлх аюултай бодис агуулагдаж байдаг бөгөөд энэ нь нэг киллограм шарсан махнаас 40 дахин их хэмжээтэй байгаа юм. Ийм учраас эмч нар махыг чанахыг, ногоог жигнэхийг зөвлөдөг. Ингэж боловсруулснаар уг бүтээгдэхүүний чухал хэрэгтэй тэжээллэг бодис, амин дэмүүд нь хадгалагдан үлдэх болно. “Fast Food” буюу түргэн хоол
Хавчуургатай талх, гамбургер, шарсан төмс зэрэг түргэн хоол нь илүүдэл жин үүсэхэд нөлөөлдөг. Эдгээр бүтээгдэхүүн нь бидний цатгалан байдлыг мэдрэхийг хариуцдаг дааврын тэнцвэрийг алдагдуулдаг байна. Бид хоёр том гамбургер, их порцтой шарсан төмс, шейк зэргийг идсэн ч өлсгөлөн хэвээр л байна гэсэн үг. Түүнчлэн түргэн хоолонд агуулагдаж буй тос нь голдуу байгалийн өөх тос биш, химийн нөлөөгөөр үүссэн тос ашигладаг байна.
XIX зууны 60-аад оны үед АНУ-д халаасан ургамлын тосон дундуур устөрөгч явуулж туршсан бөгөөд үүний үр дүнд хатуу тос гаргаж авсан байна. Энэ үйл явцаар гарсан бүтээгдэхүүнийг трансжиры гэж нэрлэдэг. Хэдэн жилийн дараа энэ хатуу тосыг зөөлөн болгож чадсан бөгөөд ингэж маргарин хэмээх бүтээгдэхүүн үүссэн түүхтэй. Трансжиры нь зориудаар бий болгосон байгалийн бус тосны хүчлийн изомер юм. Эдгээр нь ус төрөгчөөр ханасан тос ба тэргээд нь мууддаггүй учраас эдгээрт суурилсан бүтээгдэхүүн нь мууддаггүй байна. Трансжиры нь чипсийн найрлагад ордог. Мөн түүнд суурилсан бүтээгдэхүүнээр бялуу хийдэг. Харахад аюулгүй мэт боловч эхлээд бид таргална. Харин дараа нь төрөл бүрийн зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвчилж эхэлдэг.
Доктор Калвикан их хэмжээний транжиры агуулсан бүтээгдэхүүн ямар хор нөлөө үзүүлж болохыг туршилтаар нотолсон юм. Туршилтад хоёр бүлгийн сармагчинг ашиглажээ. Эхний бүлгийг түргэн хоолоор хоололсон бол хоёрдугаар бүлгийг трансжирыг байгалийн тосоор сольсон бүтээгдэхүүн өгсөн байна. Хоёр группд адил хэмжээний, ижил илчлэгтэй хоол өгч байсан боловч зургаан сарын дараа трансжирытэй бүтээгдэхүүн идэж байсан бүлгийн сармагчингуудын жин 7 хувиар ихэссэн, бол нөгөө бүлгийнхний жин 2 хувиас хэтрээгүй байна. Компьютер томографикаар харахад трансжирын бүтээгдэхүүн хэрэглэж байсан бүлгийн сармагчингууд хэвлийн өөхлөлт 30 хувиар нэмэгдсний дээр цусан дахь сахарын хэмжээ хэд дахин нэмэгджээ.
Үүнээс зайлсхийхийн тулд зөвхөн байгалийн гаралтай натурал өөх тос хэрэглэх хэрэгтэй. Тэр нь мах болон сүүн бүтээгдэхүүн, өндөг, самар, үр тариа зэрэгт ихээр агуулагддаг.
Судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь бэлэн шөл бэлтгэн иддэг гэсэн мэдээ бий. Гэтэл ямар нэг байдлаар савласан бэлэн гоймон, хүүхдийн шөл, төмсний нухаш зэргийг халаахад уг бүтээгдэхүүний савнаас маш их хэмжээний хавдар үүсгэгч элементүүд ялгарч байдаг.
Орчин үеийн бэлэн гоймонгийн найрлага нь бидний хоол боловсруулах замын өнгөн хальсанд маш их аюултай. Эдгээр нь ходоод гэдэсний өрөвсөл үүсгэхээс гадна бие дэх глютамин натри байх ёстой хэмжээнээсээ ихэсдэг байна.
Япончууд далайн глютамин замагнаас гаргаж авсан хүчил нь хоолны амтыг эрс нэмэгдүүлдэг болохыг аль эрт мэдсэн байна. Үүнээс гадна глютамины хүчлээр боловсруулсан хүнсийг дахин дахин идэх хүсэл улам нэмэгддэгийг тогтоожээ. Энэхүү натри нь биед хуримтлагдсанаар хүнд хэлбэрийн астмагийн сэдрэл үүсгэдэг байна. Мөн оюун ухаанд нэлээд ноцтой өөрчлөлт үүсгэдэг ажээ.
Ясны сийрэгжилт урьд нь 60 наснаас дээш насны хүмүүст тохиолддог байсан бол өнөөдөр 6-12 насны хүүхдүүдэд ажиглагдах боллоо. Бид хүүхдийн биений кальцийн хуримтлал бүхий яс, шүд, үснээс калцийг ялган гадагшлуулж байна. Үүнээс болж хүүхдүүд хөгжил маш сул дорой болдог. Кальци дутагдал нь өөрөө 150 гаруй өвчнийг үүсгэх үндэс болдог. Энэ бүгд нь гаднаасаа аюулгүй мэт харагдах хийжүүлсэн ундаанаас шалтгаалж байна.
Хүн нэг аяга ундаа уухад 10 минутын дараа сахар биеэр тархдаг. 20 минут өнгөрөхөд цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж элэг бараг бүхлээрээ сахараар дүүрнэ. Харин 40 минутын дараа цусны даралт ихэсч, 45 минутын дараа тархины тааламжийн төвийг идэвхжүүлдэг гормоны ялгаралт ихэсдэг байна. Ингээд нэг цагийн дараа фосфорын хүчил гэдсэнд кальци, магни, цайрыг холбон авч цаг хагасын дараа эдгээр бодис биеэс туугдан гарахдаа ясанд байгаа кальци, магни, цайр, натри болон усыг биеэс хамт авч гадагшилдаг байна. Ердөө 200 мл ундаа нь цусны бүтэц болон биеийн хүчиллэгт мэдэгдэхүйц өөрчлөлт өгдөг ажээ. Гэвч ихэнх тохиолдолд хийжүүлсэн ундааг хэрэглэгчид нэг аяга ундаагаар хязгаарлагддаггүй. Учир нь хийжүүлсэн ундаа нь маш их хүчиллэг чанартай учир биеэс шингэнийг хөөн гаргадаг бөгөөд цангах мэдрэмжийг илүү их өгдөг.
Хиам, зайдас хэрэглэхийг бид ердийн хооллолт гэж үздэг. Гэвч бид хөгжлийг анзаарахгүй байна. Үнэндээ хүн төрөлхтөн хиамыг бараг махгүй хийж сурсан. Жишээлбэл, зайдсыг аваад үзье. Түүний 25 хувь нь шар буурцагны уураг, 15 хувь нь тахианы мах, 7 хувь нь ердийн мах, 5 хувь нь крахмал, 3 хувь нь амтлагч нэмэлтүүд, махны бүтээгдэхүүн буюу өөрөө хэлбэл махны хаягдал болох арьс, дотор эрхтэн, мөгөөрсийг чанаж, машиндсан холимог юм.
Хүнсний нэмэлт нь хиам үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлэхэд маш нэмэр болдог байна. Хиамны төрлийн бүтээгдэхүүний найрлаганд орсон үндсэн хортой нэгдэл нь бүтээгдэхүүний гаднах байдлыг сайхан харагдуулахын тулд нэмж өгдөг нитратууд байдаг. Нитрат нь ходоодонд ороод маханд агуулагдаж байгаа амин хүчлүүдтэй нэгдэж ходоодны хавдар үүсгэдэг байна.
Дээрх бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд хүн хэзээ ч гэнэт хурдан үхдэггүй. Эхлээд хорт бодисууд хуримтлагдан генийн өөрчлөлт бий болж элэг, ходоод, нойр булчирхай, амьдралын чухал эрхтэн болох бие махбодийн ялгаруулах системүүдийн хавдрыг бий болгох гол нөхцөл болдог.
Эх сурвалж: Осторожно – Еда