Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Б.Болдсайхан: Ходоодны шарх хоол биш, стрессээс үүсдэг

Б.Болдсайхан: Ходоодны шарх хоол биш, стрессээс үүсдэг
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 3
"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Ходоодны хүчил ихтэй хүн ямар эмчилгээ, ямар хоолны дэглэм барах вэ. Уруул байнга хуурайшдаг. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ хүнд хоолны дэглэмээс илүү тайван байж, амардаг бол гэж хэлмээр байна. Яагаад гэвэл ходоодны ихэнх өвчин, ялангуяа шарх, ходоодны хүчил их байх нь дандаа л хүний стресс, нервтэй холбоотой байдаг. Тийм ч учраас амьтанд бол ходоодны шарх, ходоодны хүчил нь ихэнх гэдэг юм байдаггүй. Хүний стрессээс болоод гарч ирдэг хүний бие дотор байдаг биологийн идэвхтэй бодисууд, дааврууд ходоодны бичил цусан хангамжийг муутгаснаас болоод ходоодонд өөрчлөлт гаргадаг. Жишээ нь, ходоодны шарх бол бараг л дан ганц стресстэй холбоотой байдаг. Хоолтой ямар ч холбоогүй. Тийм болохоор ажлаа зөв зохицуулж бай гэж хэлмээр байна. Ажил дээрээ ч, гэртээ ч тайван амгалан, уур уцааргүй байх хэрэгтэй. Мөн өөрийгөө тайвшруулдаг, сонирхдог хоббитой байх ёстой. Найз нөхөдтэйгөө уулзах, уран зураг үзэх, биллиард тоглох зэрэг. Хамгийн зөв нь ажлынхаа дараа дасгал хийдэг байх. Ийм дасгал өглөөний дасгалаас ялгаатай нь өдөржин хүний биед хуримтлагдсан стресс, нервийн бодисуудыг шатааж хүний биед, булчинд нь дасгал болохоос илүү зүрх мэдрэлийн, магадгүй энэ тохиолдолд ходоодыг хамгаалах үүрэгтэй байдаг. Уруул байнга хуурайших нь ходоодтой холбоотой. Ер нь ходоодны салст өөрчлөлттэй байвал улаан хоолой, уруул амны салст ч эмзэг болдог. Ходоод гайгүй болвол энэ бүхэн гайгүй болно. Гол нь стрессгүй, сэтгэл санаа тайван байх л хэрэгтэй. Ус сайн ууж бай. Хоёрдугаарт, эм уухаас аргагүй байвал алмагелиэс авахуулаад ходоодны хүчил багасгадаг эмүүд байдаг. Тэгээд бүр болохгүй өвдөлттэй, шаналгаатай байж, цээж хорсдог, гүйлгэдэг шинж тэмдэг гарвал магадгүй омепразолыг өдөрт хоёр удаа хоолноос 20 минутын өмнө 20 хоног ууж болно. Гэхдээ л стресстэй байвал дахина. Хоолны хувьд заавал хоолноос шалтгаалахгүй. Шалтгаалвал тун бага. Гэхдээ л ходоодны хүчил ихтэй бол гурилтай хоол идвэл цээж нь хорсоно, мах, суун талын юм л зугээр байх. Ер нь энд зориуд хэлэхэд, хоолноос болж ходоод өвддөг гэсэн ойлголт бол буруу. Ганцхан тохиолдолд хоолноос болдог. Тэр нь ямар төрлийн хоол гэхээс илүү их идсэнээс болдог. Тэрнээс биш өссөн, бага хоол идэж байгаа уед ямар ч хоол байсан ходоодонд муу нөлөө үзүүлнэ гэж байхгүй.
-Нойр булчирхайн өвчтэй хүн хоол ундны ямар дэглэм баримтлах вэ?
-Энэ асуулт нойр булчирхайн хавдартай холбоотой биш байх. Нойр булчирхайн үрэвсэлтэй хүн асуусан болов уу. Ийм хумуус юуны өмнө аль болох багаар олон удаа идэж байх нь зүйтэй. Хоёрдугаарт, альфа амелаза цусанд узуулээд, хэрвээ нойр булчирхайн үрэвсэл өндөр байвал эмчилгээгээ сайн хийлгээд, аль болох нам дарах хэрэгтэй. Нэг хэсэг хоолтойгоо хамт мезимфорте гэх мэт хоол задалж өгдөг нойр булчирхайн ферментүүдийг агуулсан эмийг хэрэглэж бай. Ер нь хөнгөн, багаар л идэж бай. Түүнээс ийм хоол болно, болохгүй гэж зөвлөх нь харьцангуй гайгүй. Хүмүүс тарваганы хүн мах идээд зүгээр боллоо гээд байдаг. Үүнийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ тэр бол батлагдсан эмчилгээ биш. Миний мэдэхээр л олон хүн тарваганы хүн мах идээд зүгээр болоогүй юмдаг. 3үгээр болсон нь хэд байдаг юм бүү мэд. Тарваганы хүн мах идээд эдгэсэн ч юм уу, эсвэл эмээ ууж байгаад намдсан эсэхийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нойр булчирхайн үрэвсэлтэй хүн хоол унд, дэглэм, эмийн талаар хунээс сонссоноороо эмчлэх гэж оролдож, хэрэгтэй хэрэггүй юм хэрэглээд байж болохгүй.
Монголчуудын хувьд дом гэж болохоор зарим асуултад Б.Болдсайхан эмч ингэж хариулжээ.
-Өвчин гэж юу вэ?
-Өвдөлт гэдэг бол яг өөрөө өвчин биш, тэнд ямар нэг юм болохоо байжээ гэсэн мэдээлэл байдаг.
-Шар өвчин туссан хүн бөөс залгих сайн гэдэг. Энэ үнэн үү?
-Хүнийг хувилдаг, сансарт нисдэг XXI зуунд ирчихээд арай ч бөөс хуурсаараа эмчилж болохгүй шүү гэж захимаар байна.
-Бөөрөнд бүргэдийн шээс уух сайн уу?
-Бөөрөнд хамгийн сайн бол “нисч байгаа бүргэдийн шээсийг халуунаар нь уух”. Тэгэхээр сөнөөгч онгоцоор өглөө үүрнээсээ нисч байгаа өлөн бүргэдийн шээсийг алдалгүй тосч аваад халуунаар уух ёстой болох байх л даа/инээв/.
-Өсгийтэй гутал байнга өмсөх нь бөөрөнд нөлөөлөх үү?
-Өндөр өсгийтэй гутал өмсөхөд бөөрнөөсөө илүү өвдөгөнд муу нөлөөтэй. Магадгүй эрт баларын цагт нарийн , урт шилбэтэй эм амьтан хурдан хол гүйх чадвартай. Тэгснээрээ ч өөрийгөө амьд авч гарах магадлалтай байсантай холбоотой юм болов уу. Тэгэхээр гүнзгий амьтанлаг зөн дээр үндэслэсэн гоёл юм уу даа.
-Цөсний чулуу хайлуулах эмийг дур мэдэн уух нь зөв үү?
-Цөсний чулуу хайлуулах эмийг эмчийн зааваргүйгээр, найдвартай, эмийн сангаас биш эрээнээс ирсэн хүнээс дам сонсч авч ууна гэдэг нь амиа хорлохын нэг хэлбэр.
-Өлөн шээсээ уух нь юунд сайн бэ?
-Өлөн бол хүний биеэс хэрэггүй болоод гарч байгаа ялгадас. Хүн байгалийн хамгийн төгс төгөлдөр бүтээгдэхүүн. Хэдэн тэрбум жилийн байгалийн шалгарлыг засах гээд байгаа нь байж болшгүй зүйл.
-Жилд нэг удаа цусаа солиулах нь сайн гэдэг. Энэ үнэн үү?
-Цус солиулах гэдэг бол хулхи талдаа бараг бөөгийн ритуал маягийн эмчилгээ л дээ. Харин ухаанаар бодоход хүний гарын цус гартаа, бөгснийх нь бөгсөндөө байгаад байна гэж байхгүй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн