Зүрхний хэмжээ томрох нь ямар асуудал дагуулдаг талаарх Б.Болдсайхан эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
-Зүрхний хэмжээ том байх эсэх нь хүний биеийн жингээс хамааралтай байдаг уу?
-Шууд хамрааралтай. Зөвхөн зүрх ч биш тархинаас бусад бараг бүх эрхтэн хүний биеийн жингээс хамааралтай байдаг. Хүний биеийн жингийн долоон хувь орчим хувийг цус эзэлдэг. Тэгэхээр 70 кг жинтэй хүн таван литр цустай, 100кг жинтэй хүн бол долоон литр цустай, тавин кг жинтэй хүн 3.5 кг байх нь. Зүрх энэ цусыг л хүний биеэр тараах үүргийг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө 70 кг жинтэй хүний зүрх ойролцоогоор 300 гр жинтэй байдаг. Тэгэхээр том биетэй хүнд арай том, жижиг биетэй хүнд жижгэвтэр байдаг. Хүнд зүйрлэж хэлэхдээ, атгасан гарын дайтай зүрхтэй гэдэг. Энэ бол эрүүл хүний зүрх. Харин хүний зүрх өвчлөөд, эрүүл бусаар томроод ирж болно. Нэг кг, нэг хагас кг хүртэл томорсон, цээжний хөндийг бараг битүү дүүргэсэн зүрх ч тохиолдож байсан.
Зүрхний жингээс гадна зүрхний агшилтын коэффициент чухал байгаа юм. Зүрх орж ирж байгаа цусны 70 хувийг шахаж чаддаг байх хэрэгтэй. Зүрх дасгалжсан байна уу, хэрэв ажиллаж чадаж байна вэ гэдгийг мэдэх нь чухал. Хоёрдугаар, зүрх жингээс гадна ачаалал даах чадвар болон дасгалжсан байх нь чухал. Туранхай, жижиг биетэй хүн удаан алхах, биеийн хүчний ажил хийж даахгүй байхад, том биетэй, тухайлбал, бөхчүүд зүрх нь томорсон ч гэсэн удаан хугацааны ачаалал даах чадвартай байдаг. Эдгээр хүмүүсийн зөвхөн булчин биш, зүрх нь дасгалжсан байдаг.
-Зүрх томрох, зүрх хавагнах нь хоорондоо ялгаатай юу?
-Зүрх өөрөө хавагнана гэсэн ойлголт байхгүй. Хаван гэдэг нь хүний эс, судас дотор байх ёстой шингэн, тэр хоёрын завсар эд рүү гарч, яг эсүүд дотор ч биш яг дундуур нь шингэн гараад ирлээ гэсэн үг. Үүнийг хавагнах гэдэг. Хавагнах нь зүрхнээс ч болдог, бөөрнөөс ч болдог. Зүрхний хаван гэдэг Зүрх цусныэргэотээ сайн хийж чадахгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зүрхний дутагдалд ороод, хоёрдугаар шатнаас нь хавагнаж эхэлдэг. Зүрхний хаван ихтэй бол хөлөөс, бөөрнийх нүдний зовхиноос эхэлдэг. Тэгэхээр хоорондоо ялгаатай.
-Зүрх томорсон бол ямар дэглэм баримтлах вэ?
-зүрх хэмжээгээрээ буцаад жижиг болно гэж байхгүй. Зүрх нэг удаа агшихдаа хэдий хэмжээний цусыг шахаж чадаж байгааг тодорхойлох агшилтын коэффициент байдаг. Хэвийн зүрхэнд зүүн ховдолд ойролцоогоор нэг удаа 100гр цус орж ирээд зүрх агшихад 70 хувь нь гараад 30 хувь нь үлдэж байдаг. Энэ хувь 50-80 байхад хэвийн гэж үздэг. Ер нь 60-аас доошилбол зүрхний ажиллах чадвар бууж байна гэсэн үг. Тэгэхээр томорсон ч бай зүрхийг жижигсэнэ гэсэн ойлголт байхгүй. Агших чадварыг нь сайн байлгах, эрүүл бус томорсон бол томролт үүсгэсэн шалтгааныг эмчлэх шаардлагатай.
-Яагаад эрэгтэйчүүд зүрхний өвчинд илүү өртдөг юм бэ?
-Эрэгтэйчүүд илүү уурлаж уцаарлах юм уу, сэтгэлийн хөдөлгөөнөө бага гаргадаг. Тэр нь судсандаа илүү нөлөөлдөг. Нэг ёсондоо уурлаж, зодолдоход бэлэн байна нь. Титэм судас нарийсах тохиолдол илүү байх нь байна. Өөх тостой юм идэх дуртай, муу зуршил ихтэйгээс шалтгаалдаг. Хоёр юмыг ялгах хэрэгтэй. Зүрхний шигдээс ба ишеми буюу титэм судасны нарийсах хоёр хоорондоо ялгаатай. Титэм суданы нарийсал гэдэг нь зүрхийг тэжээж буй титэм судаснууд 80 хувь хүртэл нарийссан байхад инфаркт буюу шигдээс болохгүй. Инфаркт гэдэг нь титэм судас нь бүрэн хаагдаад тэр судсаар тэжээгдэх ёстой тодорхой хэсгийн булчин үхжиж байгаа юм. Тодорхой хугацааны дараа сорви болно. Эсвэл тэр дороо ч үхэж магадгүй. Ишеми гэдэг нь судас нарийсах өвчин. 5, 10хувйн нарийсалтай бол мэдэгдэхгүй. 50-иас дээш 80 хүртэлх хувьд мэдрэгдэнэ. Зүрхээр өвддөг, амьсгааддаг, зүүн гар руугаа өвддөг, дотор давчиддаг, бүгчим газар байж чадахгүй, уурлаж уцаарлахаар амархан зүрх нь дэлсч өвддөг болдог. Монгол хүн харин өвдөлт бага мэдэрдэг. 80 хүртэлх хувьд организм дасан зохицоод яваад байж болно. Гэтэл нарийссан дээр нь шарх үүснэ. судас нарийсах, судас хатуурах гэж яриад байдаг даа. Тэр нь судасны дотор талын давхаргынх нь доор холестрерины мөөг үүсчихдэг. Тэрний гадуур судасны өнгөг давхарга байж байдаг. Гэтэл нарийссан байхад нэг өдөр шарх үүснэ. Яагаад гэхээр хуйларсан урсгал үүснэ. гол нарийсахаар хуйларч боргидог шүү дээ, түүн шиг. Үүсэн шархан дээр нь бүлэн үүсдэг. Энэ бүлэн судсыг таглана. Тэгэхээр тэр судас тэжээх ёстой байсан булчингийн цөм нь бүр үхэх нь байна, эргэн тойрон нь сулраад хүчилтөрөгч тэжээлийн дутагдалд орно. Ингэхээр зүрхний агших чадвөр ажиллагаа муудна. Үүнийг л ишемишээс болсон зүрхний шигдээс өвчин гэдэг. Шигдээс болвол 60 орчим хувь нь аминд хүрдэг, 30 гаруй хувь нь амьд үлддэг. Амьд үлдсэн байхад дахих магадлал өндөр.
-Зүрхний өвчин хүнийг таргалуулдаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Хаван л биш бол зүрхний өвчин хүнийг таргалуулдаг гэж байхгүй. Өөрөөр хэлбэл хүн таргалахын тулд хангалттай хоол тэжээл хүний биеэр түгээд зүрх нь сайн ажиллах ёстой байх нь. Харин эсрэгээр тарган хүмүүсийн зүрх муу байдаг. Тарганыг янз бүрээр ангилдаг шүү дээ. Хоёр, гуравдугаар шатны тарган 100 хүнээс 99.5 хувь нь зүрх нь муу гэж баталгааатай хэлж чадна. Таныг аксель гэж бодъё. Аксель дээр ЗИЛ-130-ийн ачаа ачихаар тэр машины хөдөлгүүр сайн байж чадах уу, чадахгүй шүү дээ. Өдөр шөнөгүй амрах, унтах, идэх, тайван сууж байхад хүртэл ачаалалтай байна. Гэвэл дээр нь уурлах, шатаар гүйх ч гэдэг юм уу, үйлдэл хийвэл яаж ачааллаа даах вэ. Тэгэхээр тарган хүмүүсийн зүрх бол бүгд муудсан. Энэ чинь зөвхөн ачаандаа ч биш. Таргалахад судсан дотор өөх үүсдэг. Туранхай байна гэдэг эрүүл байгаагийн шинж. Мах сүү сайн хэрэглэдэг, дээр нь дасгал хийдэг хүн ямар ч өвчинд өртөх нь бага шүү.
-Өглөө эрт гүйж, гимнастик хийх нь зарим талаар зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэж сонссон. Энэ үнэн үү?
-Эрт гимнастикаар хичээллэхэд муу юм огт байхгүй. Өглөөгүүр хэт ачаалал болтлоо дасгал хийнэ гэж огт байхгүй хэрэг. Харин зүрх муутай өглөө босч хэт хурдтай гүйх, 100к хүнд юм өргөвөл зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь бий. Дасгал хийхийн өмнө заавал биеэ халаах хэрэгтэй. Зүрхний эмчийн хувьд зөвлөхөд орой дасгал хийх нь их зүгээр. Яагаад гэвэл өдөржин хуримтлагдсан стрессийн бодисоо шатаах нь хүний биед сайн нөлөө үзүүлдэг.