Open iToim app
Эрүүл монгол | 12 мин уншина

​Б.Болдсайхан: Кальци, дасгал хоёрыг хослуулбал яс залуугаараа байж болно

​Б.Болдсайхан: Кальци, дасгал хоёрыг хослуулбал яс залуугаараа байж болно
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 22
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Энэ удаа нуруу, бөөр, элэг болон бусад өвчлөлийн талаар иргэдээс ирсэн асуултад хариуллаа. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Улаан шоргоолжны бэлдмэл зүрхэнд сайн уу?
-Мэдэхгүй юм байна. Анагаах ухаанд хэрэглэдэг шоргоолжны хүчил гэж бий. Хүүхэд байхдаа шоргоолжны бөгсийг долооход часхийсэн хүчилтэй байдгийг хүмүүс мэдэх байх. Шоргоолжны бөгсөнд байдаг бодис бол альдегидын терлийнх. Шоргоолжны хүчил гэж нэртэй. Химийн нэр нь формальдгеид. Энэ нь зурхэнд сайн биш төдийгүй, ер нь их хэмжээгээр хэрэглэвэл хортой бодис. Тэгэхээр улаан шоргоолжны бэлдмэл гэж яг юуг хэлж байгаа юм бол. Бүтнээр нь хатаасан юм уу, эсвэл нэг хэсгийг нь авсан уу. Ямар ч байсан би зүрхэнд сайн гэж огтхон ч бодохгүй байна. Баталгаагүй эмчилгээг хүнээс сонсч зүрх, амь насаа хариуцуулж байснаас батлагдсан эмийг эмийн зааврын дагуу ууж байсан нь дээр. Шоргоолжны хүчлийн 3 хувь уусмалаар эмнэлэгт бүх төрлийн нянг устгаж ариутгал хийдэг. Тэгэхээр тийм хучтэй хор ууна гэдэг байж болохгүй эмчилгээ. Харин шоронд байсан хүмүүс нэрж мансуурдаг байсан гэдэг.
-Нуруу, бөөр өвдөж байгааг алийг нь ч мэдэлгүй тарваганы арьс ороох, халуун лаа тавих зэргээр эмчлэхийг оролддог. Нуруу, бөөрний аль нь өвдөж байгааг яаж ялгах вэ?
-Юуны түрүүнд хэлэхэд, бөөрний өвчин бол харьцангуй ховор. Манайхан бараг хүн болгон бөөр өвдлөө гээд нуруу, ууц руугаа ч заагаад, бараг бөгсөн дээрээ ч заагаад байдаг. Гэтэл бөөрний өвдөлт харьцангуй ховор байдаг. Учир нь, бөөр хүний дотор байгаа эрхтэн. Тийм амархан үрэвсдэг, өөрчлөлт бол байдаггүй. Ер нь Монголд судлаад үзэхэд зуун хүний хоёр, гурав нь л өвчтэй байдаг. Гэтэл зуун хүний бараг 80, 90 хувь нь бөөр өвдлөө гэж ойлгоод байдаг. Ихэнх нь нурууны өвдөлтүүд байдаг. Бараг хоёр хүний нэгийн нуруу өвддөг. Энэ нь олон учир шалтгаантай. Гэхдээ энгийн амархан ойлгох учир шалтгаан гэвэл хүн босоо болсны төлбөр. Учир нь, зуун мянган жилийн өмнөх хүртэл сая сая жилийн турш хүний өвөг дээдэс одоогийн горилл, шимпанзе шиг хэвтээ явдаг, нурууны байрлал хавтгай, нурууны булчин хэвтээ байрлалтай байсан. 3өвхөн өөр амьтныг айлгах ч юм уу, сүр хүчийг үзүүлэхдээ онцгой тохиолдолд босдог байсан. Гэтэл 100-гаад мянган жилийн өмнөөс хүн босоо болж эхэлсэн гэдэг онол байдаг. Босоо болсонтой холбоотой маш олов өвчин байдаг. Тэдний нэг нь нуруу. Сүүлийн үед 40-50 хан жилийн дотор хүн босоогоос гадна суугаа болсон. Хэдэн жил цэцэрлэгт сууна, сургуульд өдөрт 7-8 цаг сууна, их сургуульд сууна, дараа нь ажил дээрээ өдөржин сууна, гэртээ дөрөв таван цаг диван дээрээ суудаг. Дээр үеийн хүн харвал тахир дутуу юм шиг болсон. Үүнээс болоод нурууны өөрийн үйл ажиллагаа, бүтэц алдагддаг, хэвийн байх ёстой өнцөг градусууд өөрчлөгдөж, хэврэгшдэг. Мөн нурууг босоо байрлалтай барьж байх ёстой булчингууд маш хэврэг болсон байдаг. Хүн босоо болоод ирэхээр бүх биеийн жин тодорхой хэсэг дээр ирдэг болсон. Тэгэх тусмаа бөөртэй андуураад байдаг нурууны доод хэсэг, жийргэвчин дээр тал биеийн бүх жин ирдэг болсон байна. Босоо болсноос болоод нурууны долгионлог нумууд тахийж, хүзүүний нуман дээр их ачаалал ирдэг болсон. Ялангуяа нуруу олон уулзах ясанд. Тийм учраас хоёр хүний нэг нь нурууны өвчтэй байдгийн учир энэ. Дискнүүд буюу нурууны нугалам хоорондын жийргэвчүүдэд бүх жин ирдэг болсон. Нурууны нугалмын төвшин бүрт нугаснаас дөрвөн мэдрэлийн судал гарч ирдэг. Нурууны ясны хоорондуур явж байсан мэдрэлийн судлыг хүн эвгүй огцом хөдлөх ч юм уу, ялангуяа эргэх хөдөлгөөнийг эвгүй хийх, хүнд юм өргөх зэргээс нурууны хоёр нугалмын хооронд хавчаад байгаа юм. Дөнгөж хавчаад тавихад хавддаг. Тэрнээс болоод нуруу өвддөг. Энэ өвдсөн мэдрэлийн ширхэгийг хамгаалахын тулд булчингyуд чангардаг. Тэр талын нуруу чанга нь болчихдог нь үүнтэй холбоотой. Хүзүү гоёодлоо гэдэг нь гэмтээхгүйн тулд булчингууд нь чиг болж байна гэсэн үг. Үүнийг л нуруу өдлөө гэдэг. Хамгийн түгээмэл өвчин, радикулит буюу нуруу өвдөх өвчин.
Дээр үеийн хүмүүс үүнээс сэргийлэх дасгалыг маг сайн хийдэг байсан. Сунаж мөргөх нь маш сайн дасгал шүү дээ. Лам нар хүмүүсийн сүсэг далимдуулаад хамгийн сайн дасгалыг хийлгэж байжээ гэж боддог. Сунаж мөргөх нь бүх биеийн, тэр тусмаа нурууны яс, булчинд нөлөөлөх хамгийн сайн дасгал. Өглөө, оройд 200 удаа сунаж мөргөөд байвал тэр хүний радикулит болох нь байтугай дотор эрхтнүүд ч өвдөх магадлал тун бага болдог. Сунаж мөргөдөггүй юм гэхэд түүнтэй адилхан дасгал хийх хэрэгтэй. Гэдэсний дасгал ч сайн. Ер нь бол сайн хөдөлгөөнтэй байж нуруу, хүзүүний сунгах дасгалыг сайн хийж байвал өвдөхгүй. Нурууны өвчин хамгийн их тохиолддог нь 40-өөс дээш насныхан. Тийм учраас энэ насныхан кальци сайн ууж байх хэрэгтэй. Кальци уухгүй бол нурууны ясны дотор талын хэсэг нь сийрэгжээд, гадна талын хэсэг нь хатуурчихдаг. Кальци уугаад, хослуулбал яс залуугаараа байж болно. Нуруу залуу, бэлхүүс нарийн бол хүн эрүүл үзэсгэлэнтэй харагдах ганц арга юм.
-Яагаад хүний нүдний зовхи татдаг вэ. Зарим хүн ядаргаатай холбоотой ч гэдэг?
-Хүн бол нийгмийн бөгөөд сэтгэлийн амьтан. Тийм учраас хүний хамгийн их идэвхтэй, хамгийн их харилцаанд орж байдаг хэсэг бол нүүрний хэсэг. Хэлний булчингууд хамгийн их хөдөлгөөнтэй эрхтэн. Тэрний дараа нүүрнийх ордог. Хоёр хүн байтугай амьтан хоорондоо нүдээрээ харьцаж байдаг. Тэгэхээр нүдээрээ бүх сэтгэл санааны юм уу, хэлэх үгсийн илэрхийллээ гаргаж байдаг учраас хүний хамгийн мэдрэмжтэй булчингууд, хамгийн их илэрхийлэлд оролцож байдаг тэр мэдрэлүүд бол нүүрний хэсэг дээр, ялангуяа нүд тойроод байдаг. Тийм учраас энэ булчингууд өдрийн турш юм уу, амьдралын турш хамгийн их өөрчлөгдөж хөдөлж байдаг. Бидний бараг мэдэхээргүй жижиг жижиг өөрчлөлтүүд орж байдаг. Энэ булчингуудын хэрэглэдэг, эдгээрийг ажиллуулж байдаг бодисууд гэж байдаг. Булчингууд нь кальциар, булчин, мэдрэл хоёрын аль аль нь магни гэж бодис хангалттай төвшинд байж хэвийн ажиллаж байдаг. Гэтэл яльгүй жаахан өөрчлөгдөөд буурчихвал, ялангуяа магнийн хэмжээ буурчихвал нүүрний булчингуудыг мэдрэлжүүлж байгаа тэр мэдрэлүүд хэвийнхээсээ илүү цочроод байдаг. Тэрнээс болоод доод, дээд зовхи татаад байдаг. Нүүрний булчингуудаас хамгийн их татдаг нь тэр. Тийм учраас энэ үед магнизм л уух хэрэгтэй. Одоо эмийн сангуудад магнизмтай, кальцитай, Д В витаминтайгаа байдаг болсон. Витамины дэгүүрүүдээр ялангуяа байгаа. Зөвхөн зовхи гэлтгүй нүүрний бусад хэсэг ч чичирхийлэн татах үе байдаг. Тэр үед ч хэрэглэнэ.
Ер нь бол энэ зовхи татах юунаас болж байгаа гэхээр, их ачаалалтай байхаас л болж байгаа. Их төвлөрч суудаг хүмүүсийнх тэгдэг. Хүн тэр байтугай хүнтэй биш компьютертэй харьцахдаа хүний нэг онцлог байдаг. Компьютертэй харьцахдаа хүнтэй харьцаж байгаа мэт нүүрний илэрхийллээ гаргадаг. Ухаан санаа төвлөхөөр нүүрний булчингууд ч төвлөрч байдаг. Тийм хүмүүсийнх ч гэсэн булчин татдаг.
Дээд зовхи татахаар баярлана, доод зовхи татах нь муу ёр гэдгийн тухайд, энэ хоёрын дээр, лоор байрлал л байх. Түүнээс биш адилхан л булчин, булчинг мэдрэлжүүлж байгаа захын мэдрэлийн хэсгийн хоорондын холбоосон үйл ажиллагаа жаахан алдагдсаных л юм. Яг эмгэг өвчнүүдийг зуун мянга байна гэж бодоход, 70 мянга нь сэтгэл санаа оролцсон өвчнүүд байдаг. Тэгэхээр хүн доод зовхио татахаар муу ёр гэж бодож л байвал муу ёр болно. Тэртэй тэргүй өнөөдөр хүний амьдралд хорин сайн юм, хорин муу юм тохиолдвол хорин муу юмаа доод зовхитойгоо холбож бодно. Гэтэл тэр хүн еедрег сэтгэлтэй байгаад, миний дээд зовхи татаж байгаа юм чинь сайн юм болох нь гэж бодоод байвал мэдээж арав, хорин сайн юмаа тэр зовхитойгоо л холбон бодох нь. Тэрнээс биш, дээд доод зовхи нь нулимс ч юм уу баярыг өөрөө дуудаад байна гэж байхгүй. Гэхдээ магадгүй хүний тархины хүчтэй зөн билгийн мэдрэхүй, тэрний хамгийн хүчтэй илэрхийлэл болж байдаг нүдний эргэн тойрны булчин дээр түрүүлээд мэдрээд байхыг бас үгүйсгэх ч арга байхгүй л дээ.
-Миний бөөр шөнөдөө их өвддөг. Шинжилгээ өгөхөд бөөр сийрэгжсэн, унжсан байна таргал гэж зөвлөдг. Метандол гэж үрэвсэл намдаахх эм уувал намддаг байснаа одоо намдахаа больсон. Яавал дээр вэ?
-Манайхан бөөр, нурууны аль нь өвдөж байгаагаа сайн мэддэггүй. Жишээ нь энэ хүн бөөр өвддөг гэх мөртлөө метандол гэдэг нурууны өвдөлтийн үед уудаг эм уусан байна. Бөөр сийрэгжинэ гэж байхгүй л дээ. Бөөр унжсан гэж гарсан байна. Тэгэхээр шээсний шинжилгээ хийлгэж, ЭХО-д харуулж, биохимийн шинжилгээгээр бөөрний үйл ажиллагааг үзүүлэх ёстой. Эмчдээ хандаж, бөөр үү, нуруу юу гэдгээ тогтоох хэрэгтэй. Мөн бөөрний эмчтэйгээ зөвлөж байгаад нурууны рентген зураг авахуулж, нурууны радикулит байгаа эсэхийг ялгаж тодруулах ёстой. Үүний дараа ямар эмчилгээ хийлгэхийг эмч хэлж өгнө. Яг бөөр өвдсөн тохиолдолд метандол уугаад нэмэргүй.
-Улаан өнгөтэй шээх нь зөвхөн бөөртэй холбоотой юу. Бас хүчтэй эм уухаар тэгдэг гэсэн?
Сүрьеэгийн халдварыг дарахад уудаг рифампицин гэдэг хүчтэй антибиотик юмуу, улаан будагтай эм уух тохиолдолд заримдаа шээс их улаан өнгөтэй болдог. Тэр үед санаа зовох юмгүй. Эмээ зогсоохоор улаан шээхээ болино. Тэрнээс бусад тохиолдолд ямар нэгэн байдлаар нүдэнд харагдахуйц улаанаар шээнэ гэдэг нь ноцтойн шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл цус байна гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд хамгийн түрүүнд муугаас нь бодож эмчид хандах хэрэгтэй. Бөөр, шээсний замын халдвар байна уу, бөөрний сүрьеэ юу, эсвэл гломерлонефрит гэдэг бөөрний шээс ялгадаг мембранаар цусны улаан цогц ялгарч байна уу гээд. Хэрэв биш бол хурц цистит гэж бодож шинжилгээ өгсөн нь дээр. Рентгенд, бөөрний ЭХО-д шээсний шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тодруулах нь зөв.
-Элэгний хорт хавдартай хүн ингэний хоормог ууж болох уу?
Болно. Ингэний хоормог бол их сайн чанарын сүүний нэг. Уургийн найрлага өндөртэй. Хортой бөгөөд эсрэг заалт байхгүй. Ихээр нэг дор уувал их өтгөн, уураг ихтэй, амархан исэлддэг учраас цээж хорсох, шингээхэд амаргүй байж магадгүй. Бага багаар уувал биед хамгийн сайн тэжээлтэй байж болно. Гэхдээ эмчилгээний ямар нэгэн чанар байхгүй. 3өвхөн ингэний сүү ч биш, бусад сүү ч дотроо хүний биед, ялангуяа элгэнд хамгийн зохистой хэлбэрээр өөх тос, уургийн найрлагатайгаа байдаг учраас сайн. Элэгний өвчтэй, хавдартай, элэг хатуурсан, шарласан хүмүүст аливаа сүүн эмчилгээ сайн байдаг. Тийм учраас монголчууд улаан үнээний сүү, цагаан ямааны сүү, цагаан гүүний сүү уу гэдэг учиртай. Зр хуухдээ тэжээх зориулалттай хамгийн төгс найрлагатай хоол бол сүү. Тэгэхээр хавдартай хүнд сайн тэжээл болж өгч чадна.
-Элэгнии архаг өвчинтэй хүн ингэний хоормог ууж болох уу?
-Болно. Ер нь элэгний архаг өвчтэй хүн аль болох сүү хэрэглэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл, элэгний гол үйл ажиллагааны нэг нь фосфолипидууд гэж фосфор агуулсан липидууд, фосфолипопротейдууд гэж уураг, өөх тос агуулсан нэгдлүүдийг гаргаж, түүгээрээ хүний бүх эд эсийн мембраныг, мөн мэдрэлийн эсүүдийг төлжүүлж байх ёстой.
Тэр үйл ажиллагаа нь элэгний архаг өвчний үед алдагддаг. Тийм учраас элэгний өвчтэй хүмүүсийн арьс, салст хуурайшдаг, мартах санах нь амархан болдог гэдэг. Тэр фосфолипидууд, фосфолипопротейдууд сүүнд их байдаг. Болдог бол эхийн сүү ууж байвал элгэнд сайн. Хамгийн шингэцтэй, тэжээлтэй, бараг эмчилгээ болж болно. Ерөөс ингэний хоормог уухад эсрэг заалт байхгүй. Харин амархан исэлддэг учраас ходоодны үрэвсэлтэй юм уу, шархтай хүмүүст эхэндээ эвгүй байж магадгүй. Уугаад байвал ходоод харин ч гайгүй болох ёстой. Ходоодны шархтай хүмүүс хүртэл ингэний хоормог дангаар нь уусаар байгаад зүгээр болдог тохиолдол нэлээд байдаг.
-Цитрамон байнга уугаад байвал элэг, ходоодонд муу гэдэг. Энэ үнэн үү?
Цитрамон бол ибупрофейн, аспирин, диклоденкийг бодвол ходоодонд нөлөөлөх нь бага. Гэхдээ л химийн бодис учраас үргэпж байнга уугаад байвал элгэнд муу. Цөс, бөөрний замд чулуу үүсгэх магадлалтай, эмэнд дасалтай болж, үргэлж өвчин намдаах эм уугаад байх сонирхолтой болдог. Энэ хүн цитрамон гэж онцолж асууж байгааг бодоход толгой нь байнга өвддөг хүн байх. Толгой өвддөг шалтгаанаа эхлээд олох хэрэгтэй. Даралт ихдэх, хараа муудах, нүдний даралт ихсэх, тархины судас хатуурах зэргээс болж толгой өвдөж байна уу, эсвэл тархинд нь хавдар үүссэн үү гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ шалтгаанаа олж байж өвчин намдаах эм уухгүй бол зөвхөн шинж тэмдгээ дараад байвал цаагуур нь ямар нэгэн илүү ноцтой өвчин үүсч, хөгжөөд, хүний биед аюултай байдал үүсгэх магадлалтай. Тэгэхээр элэг ходоодонд муу учраас болих уу, байх уу гэж бодохоос гадна шалтгаанд нь анхаарсан нь дээр.
-Хавдартай хүмүүст судас боох эмчилгээ хийдэг. Энэ хэр үр дүнтэй сайн эмчилгээ юм бол, өвчнийг хэр удаан барьдагв э?
-Элэгний хавдартай хүнд судас боох эмчилгээ хийдэг. Нэг сегмент дотор багтаж байрласан багавтар хавдрын үед хийдэг эмчилгээ. Бага гэдэг нь 10 см-ээс ихгүйг хэлнэ. Судас боох эмчилгээ үр дүнгээ өгнө өө. Хавдрыг тэжээж байгаа судсыг бөглөнө гэсэн үг. Тэгэхээр элэгний хавдар тэжээлгүй болоод үхнэ гэсэн үг. Бөглөхийн өмнө эмнэлгийн нөхцөлд, судсаар нь, зөвхөн тэр хэсэгт нь хавдрын эд эсийг үхүүлдэг химийн эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээг хийснээр хавдрыг, өвчнийг төдий удаан барина гэж хэлэх аргагүй. Эмчийн байнгын хяналтад байж, компьютерээр хянуулж, хавдрын маркерыг үзүүлж байх шаардлагатай. Хавдрын тэр хэсэг дахихаас гадна өөр газарт хавдар үүс магадгүй байдаг учир байнга л хянуулж байх хэрэгтэй. Хоёр жил сайн хянуулаад, хавдрын эс дахиж гарахгүй бол бүрэн эдгэрсэнтэй адилхан болно гэсэн үг.
-Буцалсан ус их уувал цөс чулууждаг уу?
-Харин ч эсрэгээрээ. Буцалсан ус их ууснаар цөс чулуужихгуй. Харин бага зэргийн чулуутай бол эхлээд цөсний хүүдийн ба сувгийн амсрын чангалуур булчинг тавих ношпа гэх мэт эм уусны дараа өөхтэй хоол идвэл жижиг чулуу алга болно. Хүн өдөрт хоёр литрээс илүү буцалсан ус ууж чадахгүй. Ядаж өдөртөө нэг, хоёр литр ус ууж байвал сайн. Хүний биеийн 80 хувь нь ус, үлдсэн нь бусад органик уургийн бодисууд байдаг. Ер нь бол хүн, амилсан ус шүү дээ. Хүний биеийг бүрдүүлж байдаг 80 хувийн усыг үргэлж сэлбэж байдаг. Дээр нь хүний бодисын солилцоо дандаа судсаар, цусаар дамжиж байгаа. Тэгэхээр цусаа усаар сэлбэж ус уух нь сайн. Гэхдээ дан ус ууснаас хярам, цийдэм уувал биед илүү сайн. Ялангуяа давс минералгүй цэвэр ус их уувал харин ч ядрааж сульдаадаг. Тэгэхээр нэг дор их биш бага багаар уух нь дээр. Монголчууд цэвэр уснаас хол байсан учраас биедээ ахиухан ус хадгалж байхын тулд давстай цай уудаг байсан. Тэгэх тусмаа манайх шиг ийм хуурай уур амьсгалтай, салхитай өндөр газрын хумуус их ус ууж байх ёстой. Монгол орон баруун тийшээ өндөр уулархаг, хүйтэн хуурай ширүүн болох тусам хүмүүс нь өтгөн давстай цай уудгийг анзаарсан байх. Арай зөөлөн уур амьсгалтай Дорнод, Сүхбаатарын хүмүүс давсгүй цай уудаг шуу дээ. Тэгэхээр уур амьсгал нь хатуун ширүүн байх тусам илүү их давстай цай ууж, бие нь давстай байх тусам усаа хадгалдаг байх нь.
-Цөсний чулууг хайлуулах гэж яриад байдаг. Эм бэлдмэл уувал шингэрээд шээсээр гарчихдаг гэдэг. Энэ хэр ортой вэ?
-Шээсээр биш 12 хуруу гэдсээр ороод өтгөнтй хамт шулуун гэдсээр гардаг. Эмээр хайлах нь маш бага. Ер нь аюултай арга л даа. Түүний наана ходоод, гэдэс гээд олон эрхтэн байгаа. Тэднийг ч хайлуулахыг байг гэх аргагүй. Түүний оронд хэт авианы аппаратаар цохиулах нь аюулгүй. ЭХО-гоор харж, цөсний чулуун дээр тааруулж байгаад өндөр давтамжтай авиагаар цохиулахаар чулуу нь бутарчихдаг. Чулууг буталсны дараа цөсний замын чангалуур булчингуудаа онгойлгох, цөс хөөх эм уугаад, дээр нь бага зэрэг өөх тостой хоол идэх юм бол цөсний хүүдий хүчтэй агшиж чулуунууд гарчих тохиолдол байна. Сүүлийн үед дурангаар авдаг болсон.
-Кофе байнга уудаггүй мөртлөө ганц аяга уухад зүрх дэлсээд байна гэдэг. Энэ нь ямар нэг өвчинтэй холбоотой юу?
-Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, манайхны бамбайн хордлоготой ч гэж ярьдаг, тиймэрхүү юм уу, эсвэл ядарсан, их ядаргаанд орсон, стресстэй хүмүүс, зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст тэгдэг. Хэм алдалтын өөрчлөлттэй хүмүүс кофе хамаагүй уувал зүрх дэлсэх, хэм алдах, донор нь эвгүй мэдрэгдээд байх шинж тэмдэг гарч ирдэг. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн