Богд Хан уулын дархан цаазат газрын захиргааны даргын тушаалаар энэ сарын 15 буюу өнөөдрийг хүртэл тус ууланд аялж, зугаалахыг хориглосон. Учир нь, гал түймрийн аюултай үе болох гуравдугаар сарын 20-ноос жил бүрийн зургадугаар сарын 15 хүртэл дээрх хоригийг тавьдаг билээ. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын сүүлээр Богд ууланд түймэр гарсан бөгөөд тэр үеэс хорио тавьсан юм. Өнөөдрийг хүртэл Богд Хан уулын дархан цаазат газрын захиргааны даргын тушаалыг биелэлтийг Нийслэлийн Онцгой байдлын газрынхан хангаж ажилласан юм. Зуны дэлгэр цаг ирж, амралт зугаалга, аялалаар иргэд уул өөд авирч гарахдаа хог хаяхгүй, ил гал гаргахгүй байхыг тэд анхааруулж байна. Богд ууланд авирахыг хориглосон тушаал өнөөдрөөр дуусч байгаа ч иргэдийг соёлтой аялж зугаалахыг онцгой байдлын албаныхан анхаарууллаа.