Сүүлийн үед хог хаядал дэлхий нийтийн хамгийн том асуудлын нэг болоод байгаа билээ. Голын эрэг, гудамжинд хог хаях үедээ та доор дурдагдах тооны талаар нэг бодоод үзээрэй.
Урт хугацаанд задардаггүй, устаж үгүй болдоггүй хог хаягдал нь олон төрлийн өвчин үүсгэх нян, химийн хорт бодис агуулсан байдаг тул хөрс, цаашлаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Хог хаягдлууд химийн хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг байна.
Энэ тоо баримтаар бодож үзвэл "Кока Кола" компани анх 1955 онд лаазтай ундаагаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд анх үйлдвэрлэж байсан ундааны лаазны хор хөнөөл одоо л бүрэн устаж үгүй болж байгаа юм.
Түүнчлэн дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Гялгар уут газрын хөрсөнд задралд орохын тулд 200-1000 жил болдог байхад бидний өдөр тутамдаа ууж хэвшээд буй кофены хуванцар аяга 50-300 жил, хоолны хуванцар сав 200-500 жил болж байж устдаг байна. Тиймээс Австрали, Хятад, Австри, Бангладеш, Ирланд, Европын орнууд гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, хоолны савыг цаасан уутаар орлуулах болсон юм. Харин бэлэн гоймонд ихээр ашигладаг полимер буюу хөөсөн хуванцар сав газарт хаягдвал хөрсөнд задардаггүй, устдаггүй байна. Түүнчлэн хүнсний хог хаягдал ойролцоогоор сар орчмын дараа хөрсөнд задарч бүрэн устдаг бол автомашины акумлятор, тугалган цаасны хаягдал 100 жилийн устаж үгүй болдог аж.
Тэгвэл удаан хугацаанд устдаг эдгээр хог хаягдлыг дэлхий нийт дахин боловсруулах замаар ашиглаж байна. Дэлхийд пластик дахин ашиглалт аль хэдийнээ ажил болж АНУ-д л гэхэд 1600 үйлдвэр ажиллаж байна.