Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​Бидний дэлхий “Хуванцар гариг” болоход ойрхон байна гэв

​Бидний дэлхий “Хуванцар гариг” болоход ойрхон байна гэв
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 20
АНУ-ын эрдэмтэд нийт үйлдвэрлэгдсэн хуванцрын хэмжээг тооцоолж үзэхэд 8.3 тэрбум тонн хүрсэн дүгнэлтийг гаргасан байна. Судалгаанд сүүлийн 65 жилийн хуванцрын хэрэглээг хамруулжээ. Зүйрлэвэл, 8.3 тэрбум хуванцар нь Нью-Йорк хот дахь 25 мянган барилга байгууламж эсвэл нэг тэрбум зааны жинтэй тэнцэхээр байгаа аж.
Ихэнхдээ хуванцар материалаар нэг удаагийн сав баглаа боодол, богино хэрэглээний хуванцар сав үйлдвэрлэж буй нь гол асуудлыг үүсгэж байна. Үйлдвэрлэгдсэн хуванцруудын 70 гаруй хувь нь одоо хог хаягдал болж улмаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд далай тэнгисийн эрэг орчимд хөглөрч байна.
Бидний дэлхий “Хуванцар гариг” болоход хурдацтайгаар ойртож буй гэдгийг судлаачид анхааруулжээ. Хэрвээ бид “Хуванцар гариг”-т амьдрахыг хүсэхгүй байгаа бол энэхүү хуванцар материалыг хэрхэн ашиглах талаар дахин сайтар бодох шаардлага нэгэнт бий болсон.
Калифорниагийн Их сургуулийн экологич Санта Барбара болон түүний багийнхны эрдэм шинжилгээний бүтээлд тодорхойлсноор хамгийн түрүүнд тэд хэр их хэмжээний хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэнийг тооцоолж, тэрхүү материалыг юунд ашиглаж байгааг олж тогтоон улмаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хаана хэрхэн төгсдөгийг судлан гаргажээ.
Тэдний харуулснаар,
  • Түүхий материал байдлаар 8.3 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэгдсэн
  • Нийт материалын тэн хагас нь ердөө өнгөрсөн 13 жилийн дотор үйлдвэрлэгдсэн
  • Үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний 30 хувь нь өнөөдөр ашиглагдсан хэвээр байгаа
  • Хаягдал болсон хуванцруудын ердөө 9 хувь нь дахин боловсруулагдсан
  • 12 хувийг нь шатаасан боловч тэдгээрийн 79 хувь нь хөрсөнд нэвчин үлдсэн
  • Нэг удаагийн, богино хэрэглээ бүхий сав баглаа боодлыг ерөнхийдөө нэг жилийн хугацаанд ашиглагдсан байдаг
  • Урт хугацааны бүтээгдэхүүнд машин механизм багтдаг
  • Энэ маягаараа хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсээр байвал 2050 он гэхэд дэлхий дээрх хуванцрын хэмжээ 12 тэрбум тонн болно
  • Дахин боловсруулалтын үзүүлэлтийг 2014 оны байдлаар харахад Европт 30%, Хятадад 25%, Америкт 9% байна.
Хуванцар савын түүхий эдийг гаргаж авахад хямд боловч түүнийг эргүүлэн устгалд оруулах гэдэг асар хэцүү асуудал болдог.
Жеоржиагийн Их сургуулийн Женна Жамбек болон Далайн боловсролын холбооны Кара Лавендар нарын хэсэг судалгааны баг 2015 онд гаргасан нэгэн судалгааны дүнд далай, тэнгист хаягдаж буй нийт хуванцрын хэмжээ жил бүр 8 сая тонн байна гэжээ.
Энэ мэт тоо баримтууд эрдэмтэд, судлаачдын сэтгэлийг зовоож буй бөгөөд тэд зөвлөснөөр дахин боловсруулах ажилд дэлхий нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд энэ ажил цаг алдалгүй хамтран ажиллах шаардлага үүсч буйг онцлон хэлжээ.
Эх сурвалж: BBC
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн