Бидний ихэнх нь хөрөнгө оруулалтад бага анхаарал хандуулдаг. Сайндаа л хувьцаа худалдаж авдаг. Харин баячуудын хувьд тэд үргэлж үл хөдлөх хөрөнгө, урлаг, аж ахуй нэгж болоод өөр бусад байдлаар хөрөнгө оруулах боломжтой зүйлсийг хайж, тэдгээрт өөрийн хөрөнгөө харамгүй оруулж байдаг. Энэ тэдний бусдаас ялгарах, хөрөнгөө өсгөх онцлог.
Илүү ихийг олж баян хэвээр үлдэх нь
Joshua Coleman-ийг жишээ болгон авч үзье. Түүний гэр бүл Чикагод үндэслэсэн харилцаа холбооны компаниа 2004 онд 400 сая доллараар худалдсаныхаа дараа олон төрлийн зүйл худалдаж авч, мөнгөө хэрэгцээгүй үрээгүй юм. Харин үүнийхээ оронд тэд илүү их өсч хөгжихөд нь туслах арга замыг хайж эхэлсэн.
Тэдний эрэл хайгуул Колеманд шинэ санааны оч үсэргэж улмаар 2011 онд тэрээр хүмүүсийг татвар, хууль эрх зүй, хөрөнгө шинжээчидтэй холбодог өөрийн фермийг эхлүүлсэн нь шуугиан тарьсан.
Тэр яг л түүний гэр бүлийн анхны бизнес шиг том эргэлтийг харж байв.
Хэрвээ бизнес эхлүүлэх нь өөрт байгаа эд хөрөнгөдөө хийх хөрөнгө оруулалтын хувьд хачирхалтай арга зам гэж бодож буй бол Та хэт баячуудын дунд эгнээнд орох магадлал талаар боллоо гэсэн үг.
Наад зах нь 30 сая долларын хөрөнгөтэй хүмүүс л хувьцаа, бондод хөрөнгө оруулдаг. Гэхдээ тэд компани худалдаж авах, онгоцны түрээсийн сан зэрэг ер бусын үнэт цаасанд хөрөнгө оруулах замаар мөнгөө өсгөдөг. Мөн өөрийн урлагийн бүтээл, машин унааг өөрийн болгодог ба тэдгээр нь эргээд үнэ цэнэ нь өснө гэж найддаг хүмүүс.
Үүнийг “альфа эрсдэл” гэж Колеман тодорхойлсон. Харин сул талынх нь хувьд эдгээр хөрөнгө оруулалт нь уламжлалт хөрөнгө оруулалтыг бодвол илүү эрсдэлтэй байдаг. Түүнчлэн тэдгээр хөрөнгө нь хувьцааг бодвол хурдан борлогдох, хөрвөх чадвар багатай бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэхийн тулд хэдэн сар, магадгүй хэдэн жил шаардлагатай болдог байна.
Баячуудын нууц зөвхөн хөрөнгө оруулалт гэж үү, Магадгүй...
Баян чинээлэг байдал нь доод тал нь 5 жил дэх урт хугацааны хөрөнгө оруулалттай холбогддог ба энэ нь том өгөөж, арвин ургацаар асар баян болох боломжийг санал болгож байдаг.
Гадаадын орнуудад онгоцны түрээсийн үйлчилгээ нь хөрөнгө оруулалтын томоохон талбарт тооцогддог тухай Лондонд төвтэй “Fleming Family and Partners” хөрөнгийн менежментийн Гүйцэтгэх захирал Иан Марш хэлсэн байдаг.
Түүний харилцагчид Дубайд төвтэй “Emirat Airlines” зэрэг томоохон авиа компаниудад онгоц түрээслэхийн тулд хөрөнгө оруулагчдын мөнгийг ашиглан онгоц худалдан авдаг “Doric” гэж нэрлэгддэг компанитай хамтран ажилладаг.
Хөрөнгө оруулагчид эцэст нь тэдгээр онгоцнуудыг зарагдах үед бэлэн мөнгөө авах хэдий ч тэд онгоц зарагдах хугацааны хооронд тэдгээрийн түрээсийн төлбөрөөс жилд 9 хувийн орлого олж байдаг. “Doric”-ын Америкийн томоохон 500 корпорацийн хувьцааг үнэлдэг “S&P 500” индекс дэхдундаж гарц нь ойролцоогоор 3 хувь байдаг.
Зарим хаалттай хөрөнгө оруулалтын сан зуу, зуун мянган долларыг шаарддаг боловч “Doric”-ын агаарын тээврийн түрээсийн хөрөнгө нь нэлээд боломжийн шимтгэлтэй байдаг гэж Марш хэлэв.
“Emirat Airlines”-т түрээсэлдэг онгоцнууд гэхэд хамгийн багадаа 10 мянган еврогийн хөрөнгө оруулалттай байдаг ба хэр олон хөрөнгө оруулагч хэдийг оруулснаасаа шалтгаалж нэг удаагийн хураамж нь 5 хувь байна.
Асар өндөр орлого бүхий хүмүүс онгоцны түрээсээс гадна мөн тариалангийн талбай худалдаж авдаг. Дэлхий дахинд хүн амын өсөлт хурдацтай явагдаж түүний хэрээр хоол хүнсний хэрэгцээ ч мөн дагаад нэмэгдэж байгаа бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалан эзэмшигчид сайн ашиг олж болох нь харагддаг. Сайн эдэлбэр газар хөрөнгө оруулагчдаа жилд дөрвөн хувийн ашиг өгдөг.
Цөөн тооны тогтмол хөрөнгө оруулагчид агаарын тээвэрт хөрөнгө оруулдаг эсвэл арвин ургацтай тариалангийн талбайг худалдан авдаг байна.
Мэдээж тэд илүү олон төрлийн бизнестэй болохыг хүсдэг
Баян чинээлэг хүмүүсийн олонх нь өөрийн өмчит компаниудаасаа тогтмол ашиг олж байдаг төдийгүй өөр бусад компанийг худалдан авах сонирхолтой байдаг.
Колеман бусад олон тооны компаниудад хөрөнгө оруулалт хийдэг ба тэдгээр компаниудын ихэнх нь мэргэжлийн үйлчилгээ болон технологийн салбарт хамаардаг аж.
Тэрээр голдуу хөрөнгө оруулалтын бүлэг болон хувийн өмчийн компанитай хамтран хөрөнгө оруулалт хийдэг ба ашгийн нэг хэсгийг авахын тулд нэг сая доллараас илүүг гаргадаг байна.
“Компаниуд оргүй хоосонгоос ямар нэг бодит зүйл болгохын тулд явж байгаа болон хөрөнгө оруулагчид тухайн бизнесийг хөрсөн дээр буулгахад нь туслахын тулд туршлага, харилцаа холбоогоо ашиглаж байгааг харах сонирхолтой” гэж “Angel Investing” номын зохиолч Девид Рөүс хэлсэн байдаг.
“Дампуурлын ирмэгт яваа Startup компанид хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй хэдий ч хөрөнгө оруулагчид өөрсдийн мөнгөө оруулдаг” гэж тэрээр мөн хэлжээ. Девид Рөүс өөрөө компанид голдуу 50-100 мянган долларын хөрөнгө оруулалт хийдэг ба тэрээр зарим хөрөнгө оруулалтад хэдэн саяыг ч оруулсан удаа бий ажээ.
“Одоогийн байдлаар аж ахуй нэгжид шууд хөрөнгө оруулалт хийх нь дундаж төвшний хөрөнгө оруулагчид хэцүү. Тэд найзууд эсвэл гэр бүлийн гишүүддээ л хөрөнгө оруулахаас хэтэрдэггүй” гэж Рөүс хэлжээ.
Үнэтэй зүйлд дурлаж, түүнд анхаарлаа хандуулах
“Урлаг, машин, дарс, бугуйн цаг зэрэг сонирхолд тулгуурласан хөрөнгө оруулалт нь баячуудын дунд хамгийн их ажиглагддаг” гэж Лондоны “Stonehage Investment Partners”-ын Гүйцэтгэх захирал Гая Хадсон хэлжээ.
Хүмүүс тэдгээр зүйлсийн үнэ цэнийг өсгөхийг хүсч байгаагийн зэрэгцээ тэднийг харж бас хэрэглэж байхын тулд худалдаж авдаг.
Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь үргэлж тухайн хөрөнгө оруулагчийн сонирхол, хүсэлтэй нь холбогдсон байдаг.
Сонирхлоороо аливааг худалдан авдаг хөрөнгө оруулагчид ямар нэг ховор зүйлсийг эрэлхийлдэг. Хадсоны компаниас хийсэн судалгааны дагуу тэдгээр хөрөнгүүдийн үнэ цэнэ 2013 онд ойролцоогоор 15 хувиар өссөн байна.
Ердийн төвшний хөрөнгө оруулагчдад өөрийн сонирхолд хөрөнгө оруулж болох хэд хэдэн арга замууд бий. Тухайлбал дарс, зураг, машин зэрэгт анхаарлаа хандуулж болох юм.
Үл хөдлөх хөрөнгөд анхаарлаа хандуул
“Баячуудын дийлэнх нь ихэнхдээ үл хөдлөх хөрөнгө дээр мөнгөө тавихдаа дуртай байдаг” гэж Торонтогийн “RBC Wealth Management”-ын орлогч дарга Паул Паттерсон Patterson хэлжээ.
Тэд мөнгөө арилжааны шинж чанартай үл хөдлөх хөрөнгө худалдаж авч зарцуулахаас гадна Лондон, Нью-Иорк болон бусад олон улсын төвүүдэд өндөр үнэтэй нийтийн орон сууцад оруулдаг.
Ихэнх нь нэлээд өндөр үнээр зарагддаг ч энэ хооронд тэд аялах үедээ элдэн газартаа байрлах зэргээр ашигладаг байна. “Энэ бол урт хугацааны үнэ цэнийг өөртөө агуулдаг” гэж Паул мөн хэлжээ.
Дундаж орлоготой хүн Нью-Иоркийн тансаг бүст нийтийн орон сууж худалдаж авах боломж тун бага юм.