Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Чих, хамар хоолойн эмч Ю.Баянмөнх иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хамрын дусаалгын талаар зөвлөгөө өглөө.
Хамрын дусаалга нь хамрын хөндийн амьсгалыг чөлөөлөх, хамрын салстыг агшаах үйлчилгээтэй бэлдмэл юм. Түүнчлэн хамрыг цэвэрлэх, хамрын хөндийд байгаа шингэнийг гадагшлуулах хоёр төрлийн уусмал байдаг. Манай улсад хоёулаа хэрэглэгдэж байна. Хамрын салст, самалдгийг хөөж венийн судаснуудын эргэлтийг багасгах зориулалттай хамрын дусаалгыг иргэд ихээр хэрэглэдэг. Ингэхдээ хамрын дусаалгыг иргэд өөрийн дураар, жоргүйгээр эмийн сангаас авч хэрэглэдэг. Ханиад хүрээд хамар битүүрсэн зовиураа арилгахын тулд ихэвчлэн дусаалга хэрэглэж байна. Хамрын дусаалгыг дусаасан өдрөөс эхлээд хамгийн ихдээ 5-6 өдөр л хэрэглэх заавартай байдаг ч 7, 10 хоног гэх мэтээр маш удаан хугацаанд хэрэглэснээс болж хамрын хөндийд дусаалганы сөрөг нөлөөллөөс болж үрэвсэл үүсч эхэлдэг. Тиймээс хамрын дусаалгыг эмчийн заавартайгаар хамрын ханиад хүрсэн тохиолдолд хэрэглэвэл зохино. Хамрын дусаалга хэрэглээд шинж, тэмдэг зовиур нь арилбал дусаалгаа зогсоох хэрэгтэй. Зарим иргэд архаг үрэвсэлтэй, хамрын самалдаг хөөнг, хамрын таславч нь муруй, урагцагтай хүмүүс дусаалга удаан хэрэглээд шинж тэмдэг нь арилахгүй болохоор нэг сар цаашлаад 4-5 жил хамрын дусаалга хэрэглэсэн байдаг. Гэтэл хамрын дусаалга удаан хэрэглэж огт болохгүй. Учир нь , хамрын самалдаг дусаалга хэрэглээд байвал маш хүчтэй агшиж, буцаад удаан хугацааннд тэлдэг тул дусаалга ойр ойрхон хэрэглэх зуршил болгох сөрөг нөлөөтэй. Хоёрт, хамрын дусаалга удаан хэрэглэснээр тухайн бүтээгдэхүүний агуулгад орсон бодисоос нь болж хамрын самалдгийн яс томорч хагалгаа хийх зориулалтай болох, хүндрэх аюултай байдаг. Тиймээс хамрын дусаалгыг зохистой, үрэвслийн үед 5-6 хоног хэрэглээд зогсоох хэрэгтэй. Энэ хугацаанд зовиур арилаагүй бол мэргэжлийн эмчид хандаж дараагийн эм, эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Бага насны хүүхдийн хамар битүүрэхэд архаг үрэвсэл үүсдэггүй учраас салиам буюу сулруулсан давсны уусмалыг хэрэглэх нь зүйтэй байдаг. Учир нь, бага насны хүүхэд хамрын хөндийн ялгадсаа гаргах чадваргүй учраас сулруулсан давсны уусмалыг хэрэглэхэд хүүхдийн хамар цэвэрлэгдэхээс гадна гаж нөлөө өгдөггүй. Иргэддээ хамрын дусаалгыг эмчийн зөвлөгөөний дагуу богино хугацаанд зөв зохистой хэрэглэхийг зөвлөж байна. Хамрын дусаалгыг 3 сараас дээш хугацаанд хэрэглэсэн иргэдэд зөвлөхөд мэргэжлийн эмчид яаралтай хандаж хамрын дотоод бүтцэд өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлуулж, шаардлагатай эмчилгээг сар орчим хийлгэсний дараагаар хамрын амьсгал чөлөөлөх хагалгааг хийлгэх нь зүйтэй болов уу. Сонгдо эмнэлэг хамрын доод талын самалдгийг багасгах, таславч дээшлүүлэх, хамар, дайвар хөндийн мэс заслыг дурангийн аргаар хийж, хамрын хөндийн амьсгалыг чөлөөлөх хагалгааг хийж байна.