Москва хотноо энэ долоо хоногт нээлтээ хийсэн “Легенда о Коловрате” буюу “Коловратын домог” хэмээх кино өнөөдрөөс Орос даяар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Уг уран бүтээлийг манайхан “Бат хааны хилэгнэл” хэмээн орчуулж байгаа бөгөөд Монголын Бат хааны тухай өгүүлэх аж. Гэхдээ Бат хааны тухай гэхээс илүү Оросын Рязан мужийн захирагч Эвтати Колократын түүхийг дөвийлгөн харуулсан кино болжээ.
Өөрөөр хэлбэлОросын ноёд, жанжид Монголын Бат хааны эсрэг тэмцэж буй үйл явдлыг өгүүлэх бөгөөд бүр тодруулбал, 1237 онд Оросын хаад ноёд олон хуваагдаж, Монголын хаан Батын эрхшээлд орсон цаг үеийг харуулах бөгөөд тал нутгийн хааны эсрэг тэмцэж буй баатарлаг орос эрсийг харуулах гэнэ. Уг уран бүтээл Оросын Рязан мужийн захирагч Эвтати Колократын түүхээс сэдэвлэн бүтээгджээ.
Нэг ёсондоо, Бат хаан, Монгол Улсын түүхийг харлуулан, бүдгэрүүлсэн гэж хэлж болно.
“Коловратын домог” киноны гол дүрийн Коловратад жүжигчин Илья Малаков тоглосон бол Бат хааны дүрийг Александр Цой бүтээсэн байна.
XIII зууны үед Чингис хааны ач хүү Бат Орос нутгийг эрхшээлдээ оруулж толгойтой болгоныг бөхийлгөн, тойгтой болгоныг сөгдүүлсээр Алтан Ордны улсаа байгуулан Монголын эзэнт гүрний хилийг өрнө тийш тэлээд байлаа. Гэвч Рязань нутгийн Евтати Колократ удирдсан тэмцэгчид хүчтэй эсэргүүцэл үзүүлэн тулалдсан бөгөөд Бат хаан түүний эр зоригийг үнэлж "энэ зоригт эр миний талд тулалдсан ч болоосой" хэмээн харамсаж байсан гэдэг домог орос түмний дунд өнөөг хүртэл яригдсаар байдаг гэнэ.
Бат хаан бол Чингис хааны ач хvv. 1208 оны луу жил Чингис хааны ууган хvv Зvчи болон Уги Үжин хатнаас тєрсєн. Монголын нөлөө бүхий удирдагч, Хөх Ордыг үндэслэн байгуулагч, Европ руу хийсэн Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтыг удирдсанаараа Монголын бусад хаадаас өрнө дахинд илүү алдаршсан. Бат Чингис хааны ач бөгөөд Зүчийн хүү байлаа. Түүний Хөх Орд Алтан Орд (буюу Кипчакын ханлиг) болж, Орос болон Кавказыг 250 орчим жилийн турш захирч байсан. Түүний цэрэг Польш, Унгарын цэргийг бут цохиж байжээ.