Open iToim app
Фото | 1 мин уншина

Х.Баттулга: Ерөнхийлөгч болвол иргэдийн өрийг цайруулах ажил руу ханцуй шамлан орно

Х.Баттулга: Ерөнхийлөгч болвол иргэдийн өрийг цайруулах ажил руу ханцуй шамлан орно
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 7
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө. Тэрээр “дахин санал хураалтад зориулж 7.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байна. Сонгогчдоосоо сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. 
Сүүлийн 7 хоногт олны хүч оломгүй далай гэдгийг бид нотолсон. Бид 65 гишүүнтэй МАН-ыг УИХ, Засгийн газартай нь шахаж ард түмнийхээ талд ашигтай олон шийдвэрүүдийг гаргалаа. Жишээ нь, хүүхдийн мөнгө, тэтгэврийн нас, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэх мэт.
Хэрвээ бид олуулаа нийлж Засгийн Газрыг шахаж чадвал ард түмэндээ зориулсан ийм олон эерэг саналуудыг гаргаж болохыг нотлон харуулсан хоёр дахь шатны сонгууль боллоо гэж онцолмоор байна” гэлээ. Мөн түүнээс Ерөнхийлөгчөөр сонгогдвол эхний хийх алхам юу байх вэ гэсэн асуултад “Ерөнхийлөгчөөр сонгогдвол 60 тэрбум төгрөгийн эзэн хуйвалдагч нарыг олж тогтоох ажил руу ханцуй шамлан орно. Хоёрт, оффшорт байгаа гаднын улстөрчдийн мөнгийг, гадаадад байрлуулсан улстөрчдийн мөнгийг шахна, оруулж ирж ард иргэдийн өрийг цайруулах ажил руу ханцуй шамлан орно гэсэн бодолтой байна” гэж хариулсан юм. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн