Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зүүн эргэлтийг хязгаарлахтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд наймдугаар сарын 15-наас эхлэн өөрчлөлт орохоор болсон байна. Тиймд маргаашаас дараах долоон чиглэлийн автобус Багшийн дээдийн зүүн талын буудалд зогсохгүй болжээ. Үүнд,
Ч7- Нисэх, Төв номын сан, 7 буудал, Зунжин чиглэлийн автобус
Ч30б-Жанжин клуб, Цэцэг төв, МУБИС
Ч34-Шархад, Сансар, Ард кино театр, ТЭЦ3
Ч53-Яармаг, Цэцэг төв, МУБИС
Ч55-Зайсан, Дэнжийн мянга, Зам гүүрийн автобаз, Согоотын гудамж
Ч63- Ривер гарден, Баянмонгол, Цэцэг төв, Багшийн дээд
Харин зүүн 4 замаас Их тойруу руу гардаг Ч29 чиглэлийн автобусны явах замд бага зэрэг өөрчлөлт орох юм байна.
Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа буудал тус бүрээр нийтийн тээврийн өөрчлөлтийг танилцууллаа.
Ч7 чиглэл төв номын сангийн буудлаас чигээрээ сүхбаатарын талбайн баруун талаар нэвт гараад МУИС-ын хойд талын буудал дээр зогсон үндсэн чиглэл болох 4-р дэргүүр рүү явна. Тэгэхээр нисэхээс ирсэн зорчигчид багшийн дээд дээр буух байсан бол маргаашаас номын сан эсвэл МУИС-ийн буудал дээр буудаг болно. Харин багшийн дээд дээрээс долоон буудал уруу явахаар бол төв номын сан эсвэл МУИС-ийн буудлаас очиж сууна.
Ч28 чиглэлийн хувьд замынхаа эсрэг талд бууна гэж ойлгох хэрэгтэй. Мөн цагаа зөв тооцоолохыг анхааруулж байна.
Ч30Б чиглэл нар буруу тойрч багшийн дээд, МУИС, цэцэг төв гэж явдаг байсан бол одоо эсэргээрээ нар зөв тойрч явахаар болсон тул эсрэг талынхаа буудлаас бууж, сууна.
Ч34 чиглэлийн хувьд багшийн дээдээр хойшоо эргэдэг байсан бол маргаашнаас ард кино театр, МУИС дээр зогсож явдаг болно. Хойшоо чиглэлд явахдаа багшийн дээдээс буудаг байсан бол маргаашаас Ард, МУИС-ийн буудал дээр бууна. Харин ТЭЦ явдаг байсан бол багшийн дээдээс хүлээх биш МУИС дээр очиж суухаар болж байна.
Ч53 чиглэлийн хувьд нар зөв тойрч ард кино театр, МУИС, багшийн дээд гэж явахаар болсон. Буцаж суухдаа эсрэг талынхаа буудлаас сууна.
Ч55 чиглэлийн хувьд чигээрээ сүхбаатарын талбайн хажуугаар явна. Тэгэхээр багшийн дээд дээрээс бууж суухгүй, МУИС-аас бууж сууна.
Ч63 чиглэл мөн адил нар зөв эргэн явахаар болсон. Иргэд цагаа тооцоолж зорчихыг анхааруулж байна.
Иргэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол, санал, мэдээлэл авахаар бол 24 цаг ажилладаг, тээвэр зохицуулах төвийн утсанд хандаж болно. 323176, 326352
Наймдугаар сарын 20-ноос хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор автобусуудыг өвлийн хуваарьт шилжүүлэх ажил эхэлж байна. үүнтэй холбоотойгоор автобусныхаа тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.