Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Багануурын захирагч Н.Тавинбэх өнөөдөр тангараг өргөнө

Багануурын захирагч Н.Тавинбэх өнөөдөр тангараг өргөнө
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 27

Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийг сонгох санал хураалт болж, тус хотын анхны захирагчаар Н.Тавинбэхийг сонгосон. Хотын захирагчийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн Ш.Отгонбаяр 28.88, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан бол Н.Тавинбэх 57.78 хувийн санал тоолуулсан байна. Багануур хотын анхны захирагч Н.Тавинбэх яг одоо тангараг өргөх гэж байна.
Н.Тавинбэх нь “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бөгөөд хоёр жилийн өмнө Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн даргаар ажиллаж байсан туршлагатай цахилгааны инженер мэргэжилтэй нэгэн. Тэрээр “Багануур брэндийг бүтээцгээе” уриатай мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцжээ. Харин Ш.Отгонбаяр 2013 оноос дүүргийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа гэнэ. Харин Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Нэр дэвшигчдийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдсөн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн